13 настай сурагчаасаа жирэмсэн болсон багш

2016-06-03, 10:55
84,650

АНУ-ын Техас мужид нэгэн бусармаг хэрэг гарч, тэр нь даамжирсаар сүүлдээ шүүх, шорондоо тулжээ. Дунд сургуулийн 24 настай багш, дааж авсан ангийнхаа 13 настай хүүг садар самуунд уруу татаж, улмаар бие давхар болон, өдгөө хоригдох ял авч магадгүй болоод байгаа аж. 

13 настай сурагчаасаа жирэмсэн болсон багш

1

Тэдний харилцаа өнгөрсөн жилийн намраас эхэлжээ. Багш нь болох Александра Фэйт (Alexandra Fаith) сурагчаа өөртэй нь сээтэгнээд байгааг мэдээд хариу үзүүлж, хүүг машиндаа суулган үнсэлцсэн аж. 

2

Тэдний харилцаа бодсоноос хурдан хугацаанд дотносч, хүү, багшийгаа гэртээ дагуулан очиж аав ээждээ найз охиноо хэмээн танилцуулсан байна. 

3

Хүүгийн аав ээж, түүнийг багшийг нь гэж мэдээгүй бөгөөд түүнд их л таатай хандаж, гэр бүлийн уулзалтандаа хүртэл урьсан аж. Тэд уулзах болгондоо бэлгийн харьцаанд орж, тун удалгүй Александра хүүгээс хүүхэд олж, жирэмсэн болсноо мэджээ. 

4

Энэ мэдээг сонссон хүүгийн аав ээж хоёр өвөө эмээ болох нь хэмээн хөл нь газарт хүрэхгүй баярлаж байв. Гэсэн ч Александра үр хөндөх мэс ажилбарт орж, түүнийгээ эцэг эхэд нь хүүгийнх нь хүүхэд биш гэж хэлсэн байна. 

5

Гэсэн ч бүх үнэн мөн нь илчлэгдэж, хүүгийн аав ээж хоёр түүнийг цагдаад мэдүүлжээ. Ингээд сурагчаа садар самуунд уруу татаж, басхүү эцэг эхийнх нь зөвшөөрөлгүй үр хөндүүлсэн хэмээн хорих ял авч магадгүй болоод байгаа аж. 

6

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()