39 эхнэртэй Энэтхэг эр

2016-06-03, 10:00
27,928

Байшингийн дээвэр дээр зогсох энэ бөөн хүмүүсийг мэдэхгүй нэгэн нь харахад нэг ангийхан, эсвэл тосгоны хэсэг оршин суугчид гэж эндүүрэхээр. Гэвч тэд бол нэг нөхөртэй 39 эхнэрийн хүүхдүүд болон тэдний ач зээ нар юм. Байж боломгүй мэт санагдах ч Энэтхэгийн энэ гэр бүл өнөө цагийн хамгийн өнөр өтгөн гэр бүлээр шалгараад байна. 

39 эхнэртэй Энэтхэг эр

1

Энэтхэгийн иргэн Зиона Чана 39 эхнэртэй, 94 хүүхэдтэй, тэдгээрээс 14 бэртэй, тэгээд.... 33 ач зээтэй ажээ. Тэд Энэтхэг улсын нутаг дэвсгэр дэх Мизором тосгонд амьдардаг. 

2

Тэдний амьдардаг байшин нь яг л зочид буудал шиг том, 100 өрөөтэй дүнхгэр байшин байдаг гэнэ. Үүгээр ч үл зогсохгүй тэд бүгд нэг дороо амьдарч, яг л бүхэл бүтэн сургуулийн багш, сурагчид шиг бужигналдацгаадаг ажээ. 

3

Харин оройн хоолны тухайд энэ олон хүнд нийтдээ 30 бүтэн тахиа, 60 кг төмс, 100 кг будаа хэрэгтэй болдог гэнэ. 

4

Дэлхийн хамгийн өнөр гэр бүлийн тэргүүн, 94 хүүхдийн эцэг Чана "Sun" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Энэ олон хүний эцэг болсондоо би одоо хүртэл бурхан тэнгэртээ баярлаж явдаг. Манай эхнэрүүд хоорондоо их эвтэй. Хамгийн том эхнэр бусдыгаа удирдан чиглүүлж, чиний миний хүүхэд гэлтгүй бүх хүүхдүүдээ хамтдаа өсгөлцдөг. Манай гэр бүл бүхэл бүтэн арми л гэсэн үг." гэжээ.

5

Харин түүний 35 настай эхнэр хэлэхдээ "Түүнтэй хонох хуваарь гэж эхнэрүүдийн дунд бий. Тэрхүү хуваарийнхаа дагуу нөхөртэйгээ хамт хоновол ямар ч асуудал үүсэхгүй. Ер нь л би энэ айлд бэр болж ирснээс хойш эхнэрүүд хоорондоо маргаж байхыг ганц ч удаа хараагүй" гэжээ. 

Тэдний тухай баримтат киног эндээс хүлээн авч үзнэ үү

62
таалагдаж байна

83
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()