Шөнийн клубт таарч болох 10 төрлийн залуу

Ажлын алжаал ядаргаагаа тайлахаар хааяа нэг цэнгээний газар ордог л биз дээ. Өнгө зүс элдэв янзын, өндөр нам, өргөн бүдүүн гээд л төрөл бүрийн хүмүүстэй зөвхөн энд л таарна. Тиймдээ ч бид та бүхэндээ шөнийн цэнгээний газар таарч болох 10 төрлийн залуусыг танилцуулъя. Та тэдний алинтай нь таарч байсан бэ?

Шөнийн клубт таарч болох 10 төрлийн залуу
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэргэлэн эр

Охид бүр л сэргэлэн цовоо, хөгжилтэй эрчүүдэд талтай байдаг. Тиймдээ ч нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хөгжилтэй эрчүүдтэй үерхэх тохиолдлууд бишгүй олон. Тэдний бүсгүйчүүдийг өөртөө татах гол онцлог нь бүсгүйчүүдийг хэрхэн хөгжөөхөө мэддэг, алиа хошин зан, мэдрэмжтэй байдал юм. Харин тэд үнэхээр тухайн бүсгүйд чин сэтгэлээсээ хандаж байгаа эсэх, цаашид холбоотой байх нь эргэлзээтэй билээ.

Сэргэлэн эр

2 Ажилчид

Цэнгээний газар бүрт л маш туршлагатай, сурамгай сэтгэл татам залуус ажилладаг. Маш гайхалтай хөгжмийн мэдрэмжтэй DJ, амтлаг ундаа, коктэйлийг амтлуулах бармен, зөөгч залуус гэх мэт… Тэд бүгд ажлын онцлогоос шалтгаалан маш доргио байж чаддаг. Дээр нь ажилдаа зүтгэлтэй, хүмүүсийг хэрхэн хөгжөөхөө сайн мэднэ. Гэвч энэ нь тэдний ажлын онцлог, хийх ёстой зүйлсийн нэг учраас зарим бүсгүйчүүд өөрт нь талтай байна хэмээн эндүүрэх нь элбэг.

Ажилчид

3 Шалиг эр

Цэнгээний газарт ордог хүн бүрийг шалиг, муу залуус мэтээр ойлгож, хүлээн авах нь өрөөсгөл ойлголт юм. Гэвч тэдэн дунд охидтой нэг шөнийг зугаацан өнгөрүүлэх, наргих хүсэлтэй шалиг эрчүүд ч цөөнгүй аж. Шалиг эрчүүдийн нийтлэг зан нь тэд бүх бүсгүйчүүдтэй маш сайхан харьцаж, уух зүйлээр дайлан, бүжгийн талбайд урина. Харин шоу өндөрлөсний дараа тэд гэртээ зүгээр харина гэвэл үлгэр. Нүдэндээ олзолсон сайхан бүсгүйтэй цагийг өнгөрүүлнэ, эсвэл өөр тийшээ хөгжилдөхөөр явах нь тодорхой зүйл билээ.

Шалиг эр

4 Муу залуу

Тэднийг харахад л зүс царай, бие хаа өв тэгш, амнаас нь гарсан үгс бүр нь чихэнд наалдаж, сэтгэл уяраана. Нэг ёсондоо тэд маш гарамгай жүжигчид. Бүсгүйчүүдийн хүсэн мөрөөддөг, дурлалт ханхүүн дүрд хувирч, сэтгэл зүрхийг нь эзэмдэнэ. Харин тэд ийнхүү сэтгэлийг нь татсан бүсгүйтэйгээ болзох, цаашид хамтдаа цагийг өнгөрүүлнэ гэдэг бүтэшгүй зүйлсийн нэг. Төд удалгүй өөр нэгэн бүсгүйг урхиндаа оруулахаар зэхдэг юм. 

Муу залуу

5 Шоучин эр

Маш доргио эрчүүд. Тэд шоу цэнгээн, дуу хуур, охид байгаа газарт хэдийн очсон байдаг. Тэдний зорилго нь үдшийг үнэн доргио, галзуу өнгөрүүлэх юм. Үүнд сайхан бүсгүйчүүд, сархад, хөгжмийн хэмнэл маш чухал... Шоу бүрийг доргиож, зугаацан өнгөрүүлж чаддаг учраас тэднийг цэнгээний гадруудаас л олж болно. Харин бодит амьдрал дээрээ журамтай, тогтсон дүрэмтэй байхыг ч үгүйсгэхгүй.

Шоучин эр

6 Хөгжилтэй залуу

Үргэлж л алиа хошин зүйлсийн талаар ярьж, хүмүүсийг инээлгэж зугаацуулж явдаг эрчүүдэд бүсгүйчүүд талтай байдаг. Гэвч заримдаа тэдгээр эрчүүдийг зөвхөн найзаа хэмээн санаж, ойртож дотносохгүй байх нь олонтаа. Тиймээс ч тэд алиа хошин яриа, наргианаа хэмжээнд нь тааруулж байх нь чухал. Тэдний гол онцлог бол ямар ч зүйлийг хөгжөөнтэй болгож чаддаг.

Хөгжилтэй залуу

7 Найз бүсгүйтэй залуу

Найз бүсгүйтэй ч, найзуудтайгаа ажлын хамт олонтойгоо нэг шөнийг зугаатай сайхан өнгөрүүлэхийг хүсэх эрчүүд цөөнгүй. Тэдний зарим нь үнэхээр даруу, төв байдаг. Харин нөгөө хэсэг нь тухайн үедээ найз бүсгүй, ар гэрээ умартан хөгжин цэнгээд араас амаа барих нь бий. Гэвч эхнэртэй, найз бүсгүйтэй бүх эрчүүдийг шалиг хэмээн санаж болохгүй. Тэд харилцаандаа үнэнч, журамтай эрчүүд юм. Харин сайхан бүсгүй хажуугаар нь өнгөрөхөд түүнийг харахгүй эр хүн гэж үгүй биз ээ.

Найз бүсгүйтэй залуу

8 Худалч эр

Ялангуяа цэнгээний газарт амнаас гарсан үг бүр нь худал, хуурмаг байж, зөвхөн бүсгүйчүүдийг урхиндаа оруулахын тулд л "Би ертөнцийн эзэн" гэж ч хэлж мэдэх хүмүүс. Жаахан хэмжээ хязгаартай худал үгсийг хэлэхгүй бол санасан бүхэн нь нурах аюултай шүү дээ. Тиймээс тэдгээр эрчүүдээс болгоомжлох нь зүйтэй. Анхнаасаа бүсгүйчүүдтэй үнэнч харилцаа тогтоохыг хүсэх биш, зугаацаад өнгөрөхийг хүсэх нь олонтаа ажиглагддаг.

Худалч эр

9 Шархалсан зүрхтэн

Хуучны бүтэлгүй харилцаанаасаа сэтгэлийн шархтай үлдэж, түүнийгээ мартахын тулд хатуу дарсыг харамгүй ууж, хөлчүүрхэж яваа эрчүүд цөөнгүй. Тэдний очих, уулзах газар нь ихэвчлэн цэнгээний газрууд байдаг. Сэтгэлд хурсан уйтгар бүхнээ мартахын тулд олон бужигнасан, доргио орчинд очих боловч, тэр нь төдийлөн нөлөөлөхгүй нь харамсалтай. Магадгүй та ийм зовлонтой залуутай таарсан бол түүнийг аль болох ганцааранг нь орхисон нь дээр болов уу.

Шархалсан зүрхтэн

10 Адал явдалд дуртай

Адал явдал эрэлхийлэгч, нэгэн хэвийн уйтгартай зүйлд дургүй залуус маш олон. Тэд үргэлж л содон сонин зүйлсийг хийж, бусдыг анхаарлыг татаж байдаг. Бүсгүйчүүдийн тал дээр ч гэсэн бага зэрэг уйдамхай байх хандлагатай. Эсвэл бүр хайрласан бүсгүйгээ олон янзаар өөртөө татаж, дурлуулах нь ч бий. Тэд бол хоёр талтай шоо л гэсэн үг. Чухал аль тал руу эргүүлэх нь бүсгүйчүүдийн шид биз ээ.

Адал явдалд дуртай

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй. 

~ Шөнийн клубт таарч болох 10 төрлийн бүсгүй ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()