Хар тамхины наймаачдын нууцлаг амьдрал

Сүүлийн жилүүдэд хар тамхины наймаа газар авч, дэлхий нийтэд тулгамдаад буй томоохон асуудал болоод байгаа юм. Харин хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг хар тамхины наймаачид гэж ямар хүмүүс, яаж амьдарч байдаг нь төдийлөн нээлттэй бус. Бид бүгд л тэднийг байж болох хамгийн хар бараанаар дүрсэлж, сэтгэдэг. Тиймээс та бүхэнд хар тамхины наймаачдын амьдралын үнэн мөнийг сонирхуулж байна.

Хар тамхины наймаачдын нууцлаг амьдрал
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Энгийн нэгэн мэт харагддаг

Хүмүүс тэднийг сургууль соёл төгсөөгүй, боловсрол нимгэн, нийгмийн далд бүлгийнхэн хэмээн хар бараанаар төсөөлдөг. Харин бодит байдал дээр бүгд эсрэгээрээ байдаг юм. Тэд харин ч өндөр боловсрол эзэмшсэн, мэдлэг зузаан хүмүүс байх нь олонтаа. Тус замыг сонгох болсон шалтгаан нь мэдээж мөнгөний чухал хэрэгцээ гэдэг нь ойлгомжтой. Тэдний ихэнхи нь өөрсдөө хар тамхи хэрэглэдэггүй, зөвхөн дамлан наймаалдаг байна. Учир нь үүнийг ихээр тогтмол хэрэглэх нь ямар үр дүнд хүргэхийг маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл тэдний туулахыг хүсээгүй ирээдүй нь үйлчлүүлэгчид нь байдаг гэсэн үг. Гадаад төрхийн тухайд маш цэвэрхэн хувцасласан байх бөгөөд хэн ч тэднийг гаднаас нь хараад хууль бусаар хар тамхи наймаалдаг гэж бодохгүй. Мэдээж энэ нь маш эрсдэлтэй, баригдсан тохиолдолд, эрх чөлөөгөө боолгож, олон жилийг торны цаана өнгөрөөх болно. Хэн ч үүнийг хүсэхгүй нь лавтай.

Энгийн нэгэн мэт харагддаг

2 Тэдний хамгийн ихээр айдаг зүйл бол "мөнгө"

Тэд цагдаа нараас тэгтлээ айж, балмагдаад байдагггүй гэнэ. Учир нь тэдний ард цагдаа нараас дутахааргүй зэвсэглэгдсэн хүмүүс байдаг төдийгүй эсрэгээрээ цагдаа нар тэднээс эмээдэг аж. Харин хар тамхи наймаалагчдын хамгийн ихээр айдаг зүйл бол мөнгө болон бараагаа алдах юм. Нэгэн ахлах сургуулийн хүү хар тамхи наймаалдаг байжээ. Үүнийг нь түүний найзууд сайн мэддэг тул хүү тэднийг бараа болон мөнгийг нь хулгайлах вий хэмээн эмээж, хэний ч олохооргүй газар нуугаад байнга эргэж тойрдог байсан гэнэ. Бас нэгэн бүсгүй хар тамхи наймаалдаг байсан бөгөөд нэг өдөр түүний гэрийн үйлчлэгч нь буу барин бүсгүйг сүрдүүлэн хамаг мөнгө, барааг нь дээрэмдэж авч одсон байдаг. Тиймээс тэд байнга л хөрөнгө мөнгө, бараа таваардаа санаа зовж, шаналж, үргэлжийн стресстэй амьдардаг байна.

Тэдний хамгийн ихээр айдаг зүйл бол "мөнгө"

3 Таны төсөөлж байгаагаас тэс өөр газар наймаалдаг

Хүмүүс ихэвчлэн хар тамхийг хар зах, харанхуй бүрэнхий газар худалдаалдаг гэхчлэн, ерөнхийдөө бүрхэг талаар таамагладаг. Харин таны бодол зөрсөн гэдгийг дуулгая. Хар тамхийг худалдан авч хэрэглэж байгаа хүмүүс ихэвчлэн хөрөнгө чинээ ихтэй байдаг бөгөөд цагаан арьст хүмүүс зонхилдог аж. Тиймд наймаагаа хэний ч анзаарахгүй олон нийтийн газрууд, ресторан болон хотоос зайдуухан эдлэн зэрэгт хийдэг байна шүү. 

Таны төсөөлж байгаагаас тэс өөр газар наймаалдаг

4 Тансаг амьдралтай хар тамхины наймаачид

Мэдээж тэд бол гэмт хэрэгтэн. Гэхдээ маш баян гэмт хэрэгтэн. Энэ нь маш аюултай боловч мөнгө хураах хамгийн гайхалтай боломж гэж үзэх нь бий (Мэдээж энэ бол маш том эндүүрэл). Хар тамхи хэрэглэгчдийн зарим нь харгис болоод том гарын хүмүүс байх тул тэдний амь нас ч мөн хутганы ирэн дээр байдаг. Гэхдээ хамгийн гол нь хар тамхи наймаалсан хүн бүр хөлжинө гэж үгүй. Жишээлбэл нэгэн эр ярихдаа “Би ахлах сургуульд байхдаа хичээлдээ тааруу хүүхэд байлаа. Тэгээд л буруу зам руу орж, хялбар аргаар мөнгө олох гэж хар тамхи наймаалдаг болсон. Харин бүгд миний бодсоны эсрэг байсан. Хялбар аргаар мөнгөтэй болох хүсэл минь эсрэгээрээ үргэлж айдас түгшүүр дор амьдарч эхлэхэд хүргэв. Мөнгө ч олигтой олж чадахгүй байсаар олон жилийг өнгөрүүлсэн дээ. Би уг нь өөр ямар нэгэн ажил олж чадвал, хар тамхи наймаалахаа больж, ажилд ороод сайхан амьдарна гэж төсөөлдөг байсан. Гэвч одоо ч би хогийн амьдралаараа амьдарсаар л явна...” хэмээж байжээ. Мэдээж ийнхүү бохироор мөнгө олж хөлжсөн хүмүүс сайн сайхан, аз жаргалтай амьдарна гэж юу байхав.

Тансаг амьдралтай хар тамхины наймаачид

5 Тэд ч бас сэтгэл зүрхтэй

Сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэх хүмүүсийн тоо эрс өсч байгаа тул улс орон бүр өөр өөрсдийн арга хэмжээг авч үүнийг бууруулах, бүр мөсөн үгүй хийх тал дээр анхааран ажиллаж байгаа юм. Энэ аймшигт зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээр донтож, цаашлаад амь насанд хүртэл хүрэх аюултай байдаг билээ. Тиймдээ ч хар тамхи наймаалагчид ч мөн хүн л юм болсон хойно, ихээр хэрэглэж хордож байгаа хүмүүсийг харж, санаа нь зовниж, чадах чинээгээрээ болиулахыг оролддог аж. Гэвч тэдний үгэнд орж, хэрэглэхээ болино гэдэг зүүд зэрэглээ мэт. Хар тамхи, мансууруулах бодисууд нь дотроо хэд хэдэн төрөл байх бөгөөд наймаачид үүнийг нь нас, хүйс, хэрэглэсэн хугацаа зэргээсээ хамаарч худалдан авдаг байна. Харин хар тамхины наймаачид хэзээ ч хэн нэгнийг үүнд донтон амьдралаа баллаасай хэмээн хүсдэггүй гэдгээ хэлж байсан удаатай. 

Тэд ч бас сэтгэл зүрхтэй

6 Нэг л унавал тэр чигтээ унана

Тэднийг барихаар улс орон бүр тусгай баг бэлтгэн, төлөвлөгөө боловсруулж байдаг. Тиймдээ ч хамгийн төгс хувилбарыг бэлтгэж, хүмүүсийг хар тамхинд донтохоос сэргийлж, хууль бусаар хар тамхи наймаалагчдыг барьж авдаг. Харин тэд баригдсан л бол ямар нэгэн өршөөлгүй шууд л торны цаана сууна. Хэн ч өөрийн эрх чөлөөгөө боогдуулж, өргөст торны цаана суухыг хүсэхгүй шүү дээ. Өнөөдөр Монголд нийт 19-35 насны хар тамхи хэрэглэж үзсэн, тогтмол хэрэглэдэг гэх 70,000 залуус байна гэсэн судалгаа байна. Тэд ихэнхдээ сониуч, гэнэн, итгэмтгий зандаа хөтлөгдөн ийн хөл алддаг нь үнэхээрийн харамсалтай. Ийн амьдралаа баллаж, буруу замаар мөнгө олох хүмүүс цөөн байгаасай гэсэндээ тус нийтлэлийг орчуулан хүргэлээ.

Нэг л унавал тэр чигтээ унана

57
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()