Япон бүсгүйг цочирдуулсан эмч нар

Кото Накамура хэмээх энэ бүсгүйг жирэмсэн байхад эмч нар хүүхдийнх нь хүйсийг охин хэмээн тодорхойлжээ. Баярлаж хөөрсөн тэрбээр удахгүй төрөх "охиндоо" Хината гэж нэр өгнө, бас болоогүй ягаан өнгөтэй хувцас хэрэглэл авчихсан байжээ. Гэтэл төрөхийн орон дээр гарч, эх үр хоёр уулзах мөчид бүх зүйл буруугаар эргэх нь тэр...

Япон бүсгүйг цочирдуулсан эмч нар
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1

Кото бүсгүйн гайхаж балмагдсан, цочролд орсон царайг та харж байна. 9 сарын турш хэвлий дэх үрээ охин гэж бодож байтал, түүний хүүхдийг хүү төрлөө хэмээн эмч хэлжээ. Энэ үгэнд л бүсгүй ингэтлээ цочирдсон аж. 

2

Япон улсын иргэн хэдий ч Австралийн эмнэлэгт төржээ. Хүүхэд төрөх үед түүнийг хүү хэмээн хэлэхэд Кото эхэндээ тоглож байна гэж бодсон гэнэ. Харин үнэн гэдгийг нь мэдчихээд хэдэн минутын турш шоконд орж, гайхан цочирджээ. 

3

Харин дараа нь "хүү, охин хамаагүй хэмээн бодож тайтгарсан" хэмээн хэлсэн байна. Тэд хүүдээ Тайга хэмээх өвөрмөц, сонсголонтой нэрийг хайрлажээ. 

4

Түүний энэхүү явдал, ялангуяа мэдрэмжтэй гэрэл зурагчны цагаа олж дарсан ганцхан зураг, Кото бүсгүйн хөгжилтэй нүүрний хувирал зэрэг нь цахим ертөнцөөр хурдацтай тархаж, олон хүний анхаарлын төвд орсон юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()