Дэлхийн цорын ганц усан доорх лаборатори

Манай гарагийн 70 хувийг ус, далай эзэлдэг. Далай доорх ертөнц бол судалж дуусашгүй гайхалтай байдаг билээ. Тиймдээ ч дэлхийд цорын ганц гэгдэх усан доорх лабораторыг байгуулсан аж. Ингээд та бүхэндээ дэлхийд ганцхан байгаа тэнгисийн ёроол дахь судалгааны газар болон судалгааны багийнхны ер бусын амьдралыг танилцуулъя.

Дэлхийн цорын ганц усан доорх лаборатори

1

Тус лаборатори нь АНУ-ын Флорида мужийн Кей Ларго гэх газраас 14 км-ийн зайд байрлах бөгөөд далайн түвшнээс 19,5 метрийн гүнд оршдог аж.

2

“Aquarius” хэмээх энэхүү лаборатори 1986 онд байгуулагдсан байдаг. Анх үүнийг Үндэсний далай болон агаар мандлын байгууллага (NOAA) эзэмшдэг байсан боловч 2014 онд Флоридагийн Олон Улсын Сургууль харьяандаа авч, эзэмших болсон юм.

3

Флоридагийн Олон Улсын Сургууль энэхүү лаброторийг эзэмшилдээ аван, илүүтэй өргөтгөн, судалгаа болон сурч боловсрох хэсгийг нэмж, хийж өгсөн билээ.

4

Үндэсний далай болон агаар мандлын байгууллага (NOAA) нь “Aquarius”-ыг ашиглан, орон зайг судлах арга хэмжээ авч, хэрэгжүүлж байжээ.

5

Далай дор байрлах энэхүү лабротори нь далайн ертөнц, байгалийг судлахад төгс зохицдог аж. Өөртөө асар их нууцыг агуулах, гүн их далайн ердөө өчүүхэн хэсгийг нь хүн төрөлхтөн судалж, илрүүлсэн байдаг билээ.

6

Одоогоор тухайн лаброторид 7 хүн ажиллаж байгаа бөгөөд энэ нь тийм ч хүнд нөхцөлтэй биш гэнэ. Тухайн судалгаа, шинжилгээний багийнхан “Сансарт байхаас лав хавьгүй дээр. Бид нар нэг их тух алдаад байдаггүй. Ямартай ч дуртай зүйлээ хийж явна гэдэг жаргал шүү дээ” гэжээ.

7

Хэрэв тэдэн дээр зочлохоор бол зориулалтын төхөөрөмжийг өмсөж, зүүгээд далай руу шумбах ёстой.

8

Харин тэдгээр нь далай руу шумбан лабротори руу ороход хамгийн хэцүү нь хаалгаа олох байдаг гэнэ. Учир нь далайн гүнд нэлээн харанхуй бөгөөд хаалгыг тод өнгөөр тэмдэглээгүй тул олоход бэрх аж.

9

Одоогийн байдлаар тэд усан дор татах хүч бий болгохоор бэлтгэж, туршиж байгаа юм.

10

Судлаачид, мэргэжилтнүүд задгай далайд гарахдаа үргэлж, байршил илрүүлэгч суулгаж явдаг. Учир нь далайд ямар ч холбоо барих зүйлгүй, дангаараа явах нь хэтэрхий аюултай, махчин загас ихээр байдагтай холбоотой.

11

Мөн тэд Ангараг гараг дээр ч мөн ийм төрлийн лабротори байгуулах зорилготой байгаа ч тэдний төлөвлөгөө тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа аж.

12

Энэ нь далайн амьдралыг судалж, шинэ амьтдыг нээн илрүүлж, агаарын өөрчлөлт, бохирдол зэргийг нь судлан, шинжлэх ухааны салбарт ололт амжилт авчраад удаж байгаа билээ.

13

Тэдний гол үүрэг нь далайн хамгаалалтын хэсгийг харж хариуцах аж. Тэнд хамгийн эрүүл загаснууд аж төрдөг бөгөөд ховор загаснууд үй олноороо амьдардаг нь гайхалтай. Тиймдээ ч хүмүүс тэднийг агнах сонирхолтой байдаг юм.

14

Үүнээс гадна тэд халимны тоо толгойг үргэлж хянаж, өсгөх тал дээр анхаарлаа хандуулж байгаа гэнэ.

15

Мөн шүрэн хадыг хадгалан авч худалдаалах хүмүүс олширсон. Дэлхий нийтээр хүмүүс шүрэн хадыг худалдаалан жилд 30-150 тэрбум доллараар үнэлэгддэг аж. 

16

Халим судлахад тус болохуйц видео зургийг гаргахаар нарны эрчим хүчний шинэ технологийг ашиглах гэж оролдож байгаа юм.

17

Ийнхүү усан дор маш олон цагийг өнгөрүүлж  байгаа багийнхан дэлхий нийтийг алмайруулж байгаа билээ.

18

Шумбагчид усан дор нэг эсвэл хоёр л цаг байх чадалтай. Учир нь тэдний авч явдаг хий нь өндөр даралттай байдаг тул 2 цагаас удаан амьсгалах боломжгүй болдог гэнэ.

19

Харин лабораторын ажилчид өдрийн 9 цагийг усанд шумбаж өнгөрүүлдэг тул огтхон ч гадарга руу гаралгүй, хийгээ цэнэглэж, ашиглаж байдаг аж.

20

Тэдний лаброторид байхгүй зүйл гэж үгүй. Шүршүүр, интернет, агааржуулагч гээд л тэдэнд хэрэгтэй бүгдийг шийдэж өгсөн байна.

21

Далайд байхад газрын гадаргад байхаас илүүтэй интернетийн сүлжээ орж ирдэг гэнэ. Иймд тэд хэрэгтэй мэдээллээ бүгдийг интернэтээс олж мэдэн, дэлхийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээс огтхон ч хоцордоггүй юм.

22

Судлаачид болон сурагчид өөрсдийн даалгавраа амжилттай биелүүлэхээс нааш газрын гадарга руу гардаггүй.

23

Тэдний амьдарч, байрлаж буй газар нь дотоод даралтыг бууруулж, илүүдэл хийг биеэс нь гадагшлуулж, газрын гадаргад гарахад ямар нэгэн асуудалгүй байлгахаар төлөвлөгдөн, хийгдсэн байдаг. Ихэнхи даалгаврууд нь хоёр долоо хоногийн хугацаатай байдаг гэнэ. 

24

Харин 2014 оны зун дэлхийн хамгийн удаан усад дотор байрласан хүнээр “Aquarius” лабораторын ажилтан Фабьен Кусто (Fabien Cousteau), 31 өдрийг далайд өнгөрүүлэн амжилт эвдсэн байдаг билээ. 

35
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()