Европын тэрбумтнууд хэрхэн баяжсан бэ?

Европ тивд дэлхийн нийт хүн амын 11% нь амьдардаг төдийгүй дотроо 50 улс орныг багтаасан байдаг билээ. Үйлдвэрлэл, техник технологийн шинэчлэл зэргээрээ дэлхийн бусад тивүүдийг тэргүүлдэг Европд баячууд буюу хөрөнгө чинээтэй хүмүүс маш олноор суурьшдаг. Харин тэд хэрхэн энэ их хөрөнгөө босгосон байдаг бол? Ингээд та бүхэндээ Европын толгой баячууд хэрхэн баяжсан нууцыг сэмхэн дуулгая.

Европын тэрбумтнууд хэрхэн баяжсан бэ?

18

Румын улсын хамгийн баян эр Иёон Никулье (Ioan Niculae) нь газар тариалан эрхэлж, үүнийгээ өргөжүүлэн, хөлжсөн байдаг. Харин тэрээр төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгсөн хэргээр 2 жилийг шоронд өнгөрүүлсэн юм. Түүний нийт хөрөнгө 1.15 тэрбум доллар аж.

17

Уран зургийн магнат гэгддэг Монако улсын хамгийн баян эр Дэвид Нахмад (David Nahmad) нь гэр бүлийн бизнесээ өргөжүүлэн, тэлж өдгөө алт, эрдэнэсд умбаж яваа нэгэн. 2013 онд тэрээр алдартай зураг болох “Monet’s ‘Le Palais Contarini’”-г 30.8 сая доллараар худалдсан байдаг. Нийт хөрөнгө нь 1.85 тэрбум доллар билээ.

16

Финлянд улсын энэхүү баян эрхэм цахилгаан болон урсдаг шатыг төгс үйлдвэрлэдэг гэдгээрээ алдаршиж, мөнгийг ихээр олсон байдаг. Тэрээр 1920-аад онд ид шуугиулж байсан “KONE” инженерчлэлийн компанийг үүсгэн байгуулагч Херолд Хёрлин (Harald Herlin)-ний ач хүү билээ. Нийт хөрөнгө нь 3.6 тэрбум доллар.

15

Зөвлөлт холбоот улс үгүй болохын цагт Жян Кульчак (Jan Kulczyk) Герман машин зарж, анх гараагаа эхэлж байсан юм. Польш улсын толгой баячуудын нэг болох тэрээр цахилгаан холбоо, техник технологийн салбарт ч чамгүй амжилттай явдаг аж. Нийт хөрөнгө нь 4 тэрбум доллар.

14

Португаль улсын хамгийн баян эр гэгддэг Америко Аморим (Americo Amorim) өвөөгийнхөө байгуулсан дэлхийн хамгийн том үйсэн бөглөөний үйлдвэр болох “Corticeira Amorim”-г залгамжилж аван, улам өргөтгөн тэлж, нэр алдрын оргилд гаргасан байдаг. Нийт хөрөнгө нь 4.4 тэрбум доллар.

13

Альберт Фрер (Albert Frere) нь Бельгийн хамгийн баян эр бөгөөд 1970 оноос ган үйлдвэрлэж эхэлсэн юм. Цаашлаад олон олон салбарт хүч үзэн, магнат гэх цолыг хүртэх болсон байдаг. Нийт хөрөнгө 4.9 тэрбум доллар.

12

Норвегийн хамгийн том супермаркет, сүлжээ дэлгүүр болох “REMA 1000”-г үүсгэн байгуулагч Одд Рейтан (Odd Reitan) 5.2 тэрбумын хөрөнгөтэй эрхэм билээ. 2012 онд тэрээр хэрхэн амжилтад хүрсэн талаараа ном бичиж гаргасан байдаг билээ.

11

Өвөг эцгээсээ залгамжилж ирсэн эмийн үйлдвэрээ өвлөн авч, өдгөө дэлхийд данстай болгож, томруулсан Эрнесто Бертарелли (Ernesto Bertarelli) 8.8 тэрбум хөрөнгөтэй аж. Харин түүний эхнэр болох Кирсти Бертарелли (Kirsty Bertarelli) Нэгдсэн Вант улсын хамгийн баян эмэгтэйгээр тодорчээ.

10

Мөн л гэр бүлийн бизнесээ өргөжүүлж өдгөө амжилтад хүрсэн нэгэн билээ. Түүний тоглоомын компани нь Кейжелд Кирк Кристианшен (Kjeld Kirk Kristiansen)-г Дани улсын хамгийн баян эрхэм болгосон аж. Нийт хөрөнгө нь 9.7 тэрбум доллар.

9

Газрын тосны үйлдвэрлэлийн магнат Жон Фредриксен (John Fredriksen) уг гарал нь Норвеги боловч иргэншлээ солиулан Кипр улсын иргэн болсон билээ. Нийт хөрөнгө нь 10.5 тэрбум доллар.

8

“Red Bull”-ийн үүсгэн байгуулагч Дитрих Матечиз (Dietrich Mateschitz) Австри улсын хамгийн баян хүн юм. Тэрээр сургуулиа төгсөх гэж 10 жилийг өнгөрүүлсэн гэдэг. Нийт хөрөнгө нь10.8 тэрбум доллар гэггдэг ажээ. 

7

Шарлен де Карвальо-Хейнекен (Charlene de Carvalho-Heineken) нь 19-р зуунд байгуулагдан, өн удаан жил өвлөгдөн ирсэн "Хейнекин" компанийн өв залгамжлагч билээ. Нийт хөрөнгө 11.6 тэрбум доллар.

6

Вестминстерийн гүн болох Жеральд Кавендиш Гросвенор (Gerald Cavendish Grosvenor) нь Английн хамгийн баян эр юм. Нийт хөрөнгө нь 12.6 тэрбум доллар.

5

Италийн нэрт шоколадны үйлдвэрийн эзэн, "Kinder", "Nutella" зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ алдартай Мишель Ферреро (Michel Ferrero)-гийн хүү Жиованни Ферреро (Giovanni Ferrero) нь “Ferrero SpA” компанийг өв залгамжлан авч, ажиллаж байгаа юм. Ээж хүү хоёрын нийт хөрөнгө нь 23.4 тэрбум аж.

4

Загварын ертөнцийн ноён оргил болсон “H&M” брэндийн хамгийн их хувьцааг эзэмшдэг Стефан Перссон (Stefan Persson) нь нэгэн үе тус компаныг удирдаж явсан бөгөөд одоо түүний хүү ерөнхий захирлын албыг хашиж яваа аж. Түүний нийт хөрөнгө – 24.5 тэрбум доллар.

3

Германы тэрбум болох Георг Шафлер (Georg Schaeffler) нь “Schaeffler Gruppe” гэх технологи үйлдвэрлэлийн компанийн хувьцааны 80%-ийг эзэмшдэг бол түүний ээж үлдсэн 20%-ийг эзэмшдэг байна. Нийт хөрөнгө - 26.9 тэрбум доллар.

2

Европын орнуудын хамгийн баян эмэгтэй бол яалтчгүй Лилиан Бетанкур (Liliane Bettencourt) билээ. Тэрээр аавынхаа байгуулсан “L'Oréal” гоо сайхны брэндийн томоохон хувьцаа эзэмшигч юм. Нийт хөрөнгө - 40.1 тэрбум доллар.

1

Өөрийн хүч хөдөлмөрөөр “Zara” брэндийг үүсгэн байгуулж, өдгөө дэлхийн хамгийн алдартай брэнд болгож чадсан Амансио Ортега (Amancio Ortega) нь 64.5 тэрбум долларын хөрөнгөтэй билээ.

79
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()