Эртний биеэ үнэлэгчид ямар байсан бэ?

Хамгийн эртний ажил мэргэжлийг та юу гэж бодож байна? Эртний мэргэжлийг эмэгтэйчүүд үүсгэсэн гэж үздэг байна. Тэгвэл хамгийн эртний мэргэжлүүдийн нэг бол хүн бүрийн сайн мэдэх биеэ үнэлэх ажил байсан байна. Олон зуун жилийн туршид биеэ үнэлэх нь бүсгүйчүүдэд хангалттай орлого олоход тусалдаг байсан бөгөөд заримдаа биеэ үнэлэж байсан эмэгтэйчүүд томоохон удирдлага болж, амьдралынх нь түвшин дээрдэх тохиолдол ч байсан аж. Харамсалтай нь энэ мэргэжилтэй хамт олон тооны өвчин гарсан нь энэхүү мэргэжлийн сул тал байсан гэнэ. Ингээд хамгийн эртний ажил мэргэжлийн талаар бага ч болов мэдэж авцгаая.

Эртний биеэ үнэлэгчид ямар байсан бэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1

Афродита бол эртний хамгийн сайхан хүүхнүүдийн нэгт зүй ёсоор ордог байсан. Тиймээс түүнд зориулсан ихэнхи сүмүүдэд албан ёсны биеэ үнэлэгчид байдаг байсан байна. 

2

Вавилончууд лам хуваргуудыг ихэд хүндэлж үнэлдэг байсан аж. Үүнээс гадна Вавилон эмэгтэй хүн бүр дор хаяж нэг удаа Афродитагийн сүм дотор гадны эр хүнд заавал биеэ үнэлэх ёстой байсан гэнэ. 

3

Афины хууль зохиогч Солон МЭӨ-640-559 оны үед биеэ үнэлэгчдийг татвар төлөх ёстой хэмээн хууль гаргасан аж. Үүнээс үүдээд анхны эмсийн хүрээлэнгүүд бий болсон бөгөөд нүцгэн бүсгүйчүүд хаалганы гадаа зогсож үйлчлүүлэгчдийг татдаг байсан байна. 

4

Татвар эмс хамгийн дээд зэргийн биеэ үнэлэгчид байсан бөгөөд олонхи нь гоо үзэсгэлэн, ухаанаараа ялгардаг байсан байна. Татвар эмсийн нэг болох Аспасия хэмээх бүсгүй Периклын сэтгэлийг татаж чадсанаар түүний гэргий болсон аж. Хэсэг хугацааны дараа тэрээр Периклын гэрийг Афины соёлын хүрээлэн болгосон байна. 

5

1589 оны үед Оросын шүүгч биеэ үнэлэгчдийг хамгаалж, тэдэнтэй зүй бусаар харьцсан хүмүүсийг шийтгэдэг байсан байна. 

6

Алексей Михайловичийн үед буюу ойролцоогоор 1649 онд биеэ үнэлэх үйл ажиллагаанд нэлээд анхаарал хандуулж эхэлсэн аж. 1728 онд Анна Ионновна биеэ үнэлэгч хэмээх зүйлийг хууль бус хэмээн зарласан байна. 

7

Европын үнэнч татвар эмс зөвхөн өөрсдийн эзний ивээл дор байдаг байсан аж. Харин зарим татвар эмс нөхөртэй байж болох боловч тэдний үйлчлүүлэгчид нөхрөөс нь дээд зиндааны хүн байх ёстой гэнэ. 

8

Гейша нарыг биеэ үнэлэгчид гэж үзэж болохгүй. Гейша нарыг биеэ үнэлэгчдээс ялгах нь их амархан бөгөөд биеэ үнэлэгчид бүсээ урд талдаа энгийн зангилаагаар уядаг байсан байна. Харин гейша нар бүсээ хойноо маш чанга зангидаж, өөр хүний тусламжгүйгээр тайлах, уях ямар ч боломжгүй байсан аж. “Гейся” гэдгийг японоос “урлагийн хүн” хэмээн орчуулдаг гэнэ. 

9

Мусульманы орнуудад мөн биеэ үнэлэгчид байдаг байна. Харин үүнийг “нэг хоногийн гэрлэх ёслол” хэмээн гэрээ байгуулдаг гэнэ. Энэхүү гэрээний цаас нь хуримын инж өгөх болон биеэ үнэлж байгааг зөвшөөрсөн баримт болдог аж. 

10

Харин Римд биеэ үнэлэхээр бол хянан шалгах газар хүсэлт гаргадаг байна. Харин үүний дараа “licentia stupri” хэмээх баримт өгч түүнийг биеэ үнэлэгчдийн бүртгэлд оруулдаг байсан аж. Энэ үйл ажиллагаа Римд хэт их дэлгэрснээр сенатын гишүүдийн охид хүртэл “licentia stupri”-ийн араас ирэх болсон гэнэ. Тиймээс МЭӨ 40-оод оны үед томоохон албан тушаалтны хүүхдүүдэд энэхүү эрхийг өгөхгүй байх шийдвэрийг гаргасан. Клавдия хааны гэргий Мессалина заримдаа Дизиски хэмээх нууц нэрний дор эмсийн хүрээлэнд үйлчилдэг байсан гэсэн яриа Рим дахинд гараад байсан байна. 

37
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()