Эмэгтэйчүүд ямар төрлийн эрчүүдэд дурладаг вэ?

Мэдээж бүсгүй хүн бүрийн сонирхол өөр байх боловч тэдний нийтлэг сонирхлыг 10 өөр төрлийн залуусаар тодорхойлж болно. Ийм төрлийн эрчүүд ихэнх тохиолдолд бүсгүйчүүдийг соронзон мэт татах чадвартай байдаг бөгөөд ямар ч бүсгүйг өөрийн болгох увидастай байдаг нь хачирхалтай. Ингээд эмэгтэйчүүдийн дурладаг эрчүүдийн төрлийг танилцуулъя.

Эмэгтэйчүүд ямар төрлийн эрчүүдэд дурладаг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

10 Ухаантан

Ухаан муутай, боловсрол нимгэн залуус бүсгүйчүүдийн хайрыг татна гэдэг бүтэшгүй хэрэг. Харин хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь ухаанаа гайхуулах мэь соёлтой, боловсролтой эрчүүд ямагт дур булаам харагддаг. Тэдэнд бүхий л бүсгүйчүүд татагдах бөгөөд зарим нь шагайгаа мултартал араас нь гүйх нь ч бий. Хэдийгээр тэд хамт байхад тийм ч хөгжилтэй биш боловч ухаалаг яриа, өргөн мэдлэг нь ярилцан суухад өөрийн эрхгүй бишрэл төрүүлдэг аж.

Ухаантан

9 Хөгийн эр

Бүсгүйчүүд өөрийг нь бүхнээс илүү хайрладаг нэгнийг биш, харамсч нулимсыг нь барах хөгийн эрийг сонгодог учраас "Эмэгтэй хүн урт үстэй ухаан богинотой" хэмээх яриа гарсан гэдэг. Яагаад ч юм тэд муу залуусыг хараад юу ч бодолгүй дурлаж орхидог. Хэний ч өмнө дүр эсгэлгүй зөвхөн өөрийнхөөрөө л хүчирхэг харагдах эрчүүд ёстой л бүсгүйчүүдийн өдрийн бодол шөнийн зүүд болдог бололтой. Тэдний өмнө ямар ч хүчирхэг эмэгтэй байлаа гэсэн хүчин мөхөсдөж эрхгүй сэтгэл алдардаг гэнэ.

Хөгийн эр

8 Гарын дүйтэй эр

Юуг ч байсан эвтэйхэн янзлаад, эвийг нь олчихдог овсгоотой эрчүүдэд дургүй хүн гэж ганц ч үгүй. Бүтээлч сэтгэлгээ, уйгагүй хөдөлмөр нь тэднийг хичнээн халуухан, басхүү сэтгэл татам харагдуулдаг гээч. Ирээдүйд амжилтад хүрэх боломж нь ч нээлттэй байх тул бүсгүйчүүд амьдралаа бодсондоо ч тэр, үнэлж хүндэлсэндээ ч тэр, иймэрхүү залуустай холбоо тогтоохыг юу юунаас илүү хүсдэг. 

Гарын дүйтэй эр

7 Баатар

Хүүхэд бүр ирээдүйд бусдыг авардаг баатар болно хэмээн мөрөөддөг. Үүнийг нэгэн адил бүсгүйчүүд ч мөн яг баатар шиг хүчирхэг, сайхан сэтгэлтэй эртэй хуримлана хэмээн дотроо хүсч, мөрөөдөж явдаг юм шүү. Баатар гэдгийг цагдаа болон гал сөнөөгч зэрэг хүний амь насыг аварч явдаг хүмүүсээр төлөөлүүлж болно. Тэдэнтэй хамт байхад юунаас ч айх шаардлага гарахгүй бөгөөд эрэлхэгээр бусдыг аварч байхдаа хамгаас сэтгэл татам харагддаг гэжээ.

Баатар

6 Менежер

Менежер гэдэг үг нь дотроо хүч чадал, ур ухаан зэргийг давхар агуулж явдаг. Тиймдээ ч бусдыг удирдан, зохион байгуулж, ур чадвараа гайхуулж яваа эрчүүд сайхан харагддаг нь гарцаагүй. Тэдний ирээдүй гэрэлтэй, соёлтой боловсролтой бөгөөд ихэвчлэн өв тэгш залуус байдаг.

Менежер

5 Аав шиг нь залуу

Эмэгтэй хүн бүр яг л аав шигээ залуутай ханилхыг хүсдэг. Гэвч тийм зүйл амьдрал дээр ховор тохиолдох нь харамсалтай. Тэднийг яг л охин шигээ үзэж, хайрлан, халамжлах залуус ямагт бүсгүйчүүдийг өөртөө дурлуулж чаддаг. Хайр гэдэг бол халамжлахын нэр шүү дээ. Залуус минь таалагддаг бүсгүйгээ өөртөө татахыг хүсвэл зүгээр л харамгүй ихээр хайрлаж, халамжаа мэдрүүл.

Аав шиг нь залуу

4 Уран бүтээлч

Сайхан дуу эгшиглүүлж, чадварлаг бүжих залууст бүгд хайртай байдаг. Тэдний бусад чадвар нь хамааралгүй, зөвхөн авьяас чадвараараа л олон бүсгүйчүүдийг араасаа гүйлгэдэг юм шүү. Нүд баясган бүжих өв тэгш бие хаатай, өөлөх зүйлгүй бүжигчин залуу, өвөрмөц хоолойгоороо бусдыг уяраах, өнгөлөг төрхтэй дуучин залуу гээд л тэдэнд хэн дургүй байх билээ.

Уран бүтээлч

3 Хэн нэгний залуу

Яагаад ч юм цаанаасаа нэгэнт бусдын эр болсон залуус илүү дур булаам, халуухан харагддаг нь жам гэлтэй. "Би эхнэртэй/найз бүсгүйтэй" хэмээн үнэнч загнах залуус илүүтэй сонирхол татдаг гэнэ. Иймд сонирхол, хүсэл нь төрсөн бүсгүйчүүд ямар ч аргаар хамаагүй тэднийг өөрийн болгох гэж хичээдэг бөгөөд өөрийн болгосон хойноо уйдаж, хаях магадлал өндөртэй байдаг юм шүү.

Хэн нэгний залуу

2 Баян эр

Өдгөө бүсгүйчүүдийн дунд хамгийн ихээр эрэлт үүсгэж байгаа төрлийн эрчүүд бол яалтчгүй баян залуус. Тэдэнтэй холбоо тогтоож, эхнэр, найз бүсгүй нь болохыг хүсэгч охид хэдэн мянгаараа байдаг. Тиймдээ ч юу ч хийж мэдэх эр зоригтой байдаг аж. Баян залуутай л суучихвал амьдрал нь цэцэглэж, бүх зүйлс гайхалтай байх болно хэмээн итгэдэг гэнэ.

Баян эр

1 Хөгжилтэй

Ингээд бүсгүйчүүдийн дурладаг эрчүүдийг хөгжилтэй, хөөр баяр бэлэглэгч эрчүүд тэргүүлжээ. Хошин шогийн мэдрэмж өндөртэй залуус ямар ч "Мөсөн хатан"-г өөрийн болгох чадалтай. Ганц хэлсэн үг нь уйтгар гунигийг үргээж, хэн ч бодож олоогүй галзуу зүйлсийг сэдэх тэднээс хэн ч холдохыг хүсдэггүй байна. Тэгэхээр залуус минь өөрийгөө хөгжилтэй нэгэн болгохоор зүтгээд байж дээ.

Хөгжилтэй

88
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()