Алан хядагчдын тухай бидний мэдэхгүй 10 баримт

“ISIS” буюу “Исламын улс” бүлэглэл нь аймшигт аллага, олон тооны хорлон сүйтгэх ажиллагаа явуулдгаараа зартай билээ. Хамгийн харамсалтай нь хохирогчдын ихэнх хэсгийг өөрийн үзэл бодлыг хэлснийхээ төлөө цаазлуулж байгаа гэм зэмгүй иргэд, хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүс эзэлдэг байна. Ингээд бид та бүхэнд тус бүлгэмийн гүйцэлдүүлдэг цааз, мөнгөө хаанаас олдог гэх мэт сонирхолтой мэдээллүүдийг багцлан танилцуулъя.

Алан хядагчдын тухай бидний мэдэхгүй 10 баримт
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэд дэлхийн өнцөг булан бүрээс шинэ гишүүн элсүүлдэг

ISIS буюу Исламын улс бүлэглэл нь өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд ороод багагүй хугацааг үдлээ. Тиймдээ ч тус бүлгэмд өнцөг булан бүрээс шинэ гишүүд нэмэгдсээр байна. Түүний дотор Хойд Америк болон Европоос эрэгтэй, эмэгтэй 20 мянга гаруй шинэ гишүүд нэмэгджээ. Түүнээс гадна 90 гаруй улс орны 3400 гаруй гишүүд байдаг ажээ. Мөн Орос, Франц улсаас 1200 гаруй,  Герман, Англи улсуудаас 600, Америкаас 180, Канадаас 130 гаруй иргэд ISIS бүлэглэлд элсдэг байна. Хамгийн аймшигтай нь Англи улсын Айсис бүлгэмийн гишүүн, толгой тасдах цаазын ялыг гүйцэтгэж байгаагаа цахим хуудсанд байршуулж, тэсрэлт хийсэн билээ.

Тэд дэлхийн өнцөг булан бүрээс шинэ гишүүн элсүүлдэг

2 Тэд хүн төрөлхтний түүхийг үгүй хийж байна

Тус бүлгэмийн гишүүд хүн төрөлхтний түүхийн үнэлж баршгүй соёлын дурсгал, шүтээнийг үгүй хийж, хүмүүсийн шашин шүтэх эрхийг нь хүртэл хязгаарлаж байгаа юм. Шашин шүтэхийг байж боломгүй бузар, нүгэлт үйлдэл хэмээж, тэдгээр хүмүүсийг тарчлаан зовоож, цаазын ял хүртэл гүйцэлдүүлж байгаа нь харамсалтай. Тэд ЮНЕСКО-гийн дэлхийн өв газар болон олон гайхалтай музейг нурааж, тоносон юм. Ийнхүү тоносон шүтээн, үзмэрүүдээ өндөр үнээр худалдаалж, түүгээрээ бизнес хийдэг гэнэ.

Тэд хүн төрөлхтний түүхийг үгүй хийж байна

3 Тэд Аль Каида бүлэглэлийн эсрэг байр суурьтай

Хүмүүс Аль Каида болон Айсис бүлэглэлүүдийг ижил байр суурьтай, нэг талын хүчнүүд хэмээн ойлгож байсан. Гэвч тэдгээр бүлгэмүүд нь нэгэн үе өөр хоорондоо зөрчилдөж байсан, эсрэг хүчний хоёр бүлгэм билээ.

Тэд Аль Каида бүлэглэлийн эсрэг байр суурьтай

4 Толгой тасдаж, цаазаар авах нь тэдний хамгийн их гүйцэтгэдэг ялуудын нэг

Та үзэж байсан бол Айсис бүлгэмийн гишүүдийн үйлдэж байгаа, аймшигтай бичлэгүүд нэгэн үе цахим ертөнцийг цочроогоод авсан гэхэд болно. Үзсэн хүний дотор давчдаж, зүрх өвдөм тэрхүү бичлэгт гарах цаазын ялыг тус бүлгэмийн залуус хамгийн ихээр гүйцэлдүүлдэг аж. Юуны төлөө гэвэл ердөө шашин шүтсэнийх нь төлөө шүү дээ. Энэ мэт аймшигт харгислалууд нэмэгдэх хандлагатай байгаа нь аймшигтай юм. Тэд үүгээрээ дамжуулан хүмүүст айдас төрүүлж, өөрсдийн ноёрхлыг дам батлаад байгаа билээ.

Толгой тасдаж, цаазаар авах нь тэдний хамгийн их гүйцэтгэдэг ялуудын нэг

5 Цахим ертөнцөөр түгсэн террорист ажиллагаа

Мэдээж тэдгээр аймшигт бичлэгүүдийг цахим ертөнцийн тусламжтай олонд түгээж, хүмүүсийн тархи, зүрх сэтгэлийг үхүүлсээр байгаа билээ. Нэг ёсондоо тэд цахим ертөнцийг зэр зэвсгээ болгосон гэхэд болно. Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст хамгийн хурдан, далайцтай хүрэх зүйл бол мэдээж цахим орчин шүү дээ. Тэд ч үүнийг өөртөө ашигтай байдлаар гарамгай ашигласан юм.

Цахим ертөнцөөр түгсэн террорист ажиллагаа

6 Маш олон үндэстэн, газар нутгийг хянадаг

Тэд өөрсдийн олон улсын гишүүд болон дайн самуунаар далимдуулан улс орнуудад өөрсдийн ноёрхол, хил хязгаарыг тогтоосоор байгаа юм. Сирийн иргэний дайн нь Хойд Ирак, Сири даяар асар их ашиг авчирсан аж. Тэдний зориудаар дэгдээдэг дайн дажин, самуун нь ердөө ашгийн төлөө гээд бодохоор үнэхээр харгис байгаа биз?

Маш олон үндэстэн, газар нутгийг хянадаг

7 Өдөрт л сая долларыг олдог

Мэдээж тэдэнд цэргүүдээ тэжээх, шаардлагатай зүйлсээр нь хангахын тулд маш их мөнгө хэрэгтэй. Үүнийг олохын тулд банк тонох, эртний эдлэл хил дамнуулан худалдах, газрын тосны наймаа, татвар зэрэг зүйлсээс олдог байна. Алан хядагчдын бүлэг нь олон тооны банк дээрэмдэж, харин ганц нэгээрээ үедээ бэлэн мөнгөний машин ч дээрэмддэг байна. Тэдний хувьд ганц нэг хүний амийг золионд гаргаж, банк дээрэмдэнэ гэдэг тийм ч ноцтой үйлдэл биш, зүгээр л мөнгө олох арга хэрэгслүүдийнх нь хамгийн энгийн жишээ юм.

Өдөрт л сая долларыг олдог

8 Барууны холбоотнуудаас санхүүждэг

Газрын тосыг наймаалах явдал бол тэдний орлогын гол эх үүсвэр. Исламын улс бүлэглэл Ирак, Сири дэх газрын тосны томоохон газруудыг эзэмшин, Турк руу гаргаж байгаа аж. Сардаа 50 сая доллар, жилдээ дунджаар 600 сая доллар олдог гэх мэдээлэл бий. Мөн тухайн орны гэм зэмгүй жирийн иргэдийг барьцаалж их хэмжээний мөнгийг нэхэмжилдэг гэх мэдээлэл болон баттай нотлох баримт ч бий.

Барууны холбоотнуудаас санхүүждэг

9 Халифын вант улс бүх дэлхийг хянадаг

Тус улсын муслим шашинтнууд дэлхий даяар эрчийг авчээ. Тэд өөрсдийн шашныг тулган, хүмүүсийг хүчээр элсүүлж, түүгээрээ дамжуулан тэднийг хянаж, удирддаг гэхэд болно.  Бусдын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчинө гэдэг нь тухайн хүний эрхэнд халдаж буй аймшигтай хүчирхийлэл юм.

Халифын вант улс бүх дэлхийг хянадаг

10 Утгагүй зөгнөлөөр хүмүүсийн тархийг угаадаг

Тэд өөрсдийн гишүүдээ хяналтандаа байлгаж, амар хялбар аргаар захирахын тулд тэдэнд маш утгагүй үлгэрийг залхтал ярьж, түүндээ итгүүлдэг. Нэг ёсондоо тэдний хий гэсний хийхгүй бол дэлхийн төгсгөл ирнэ, бүгд үхэх болно хэмээх утгагүй зүйлээрээ хүмүүсийг тархийг угаадаг байна. Харин тэдний үзэл санаанаас сөрвөл, үхлийн ялтай нүүр тулгарах нь дамжиггүй. Иймээс нэгэнт ISIS-ийн нөлөөн дор орсон л бол ухрах зам үгүй гэсэн үг. 

Утгагүй зөгнөлөөр хүмүүсийн тархийг угаадаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()