Хамгийн тархмал цуу яриа

Цуу яриа тархахдаа маш амархан байдаг. Үнэн худлыг нь мэдэхгүй ч амаас ам дамжин давслагдсанаар зарим тохиолдолд үнэн мэт санагдах тохиолдол ч бий. Харин одоо та бүхэнд хүргэх гэж байгаа цуу яриа нь дэлхий дээр хамгийн тархмал зүйлс юм. Эдгээр яриаг үнэн худал болох эсэхийг бид мэдэхгүй билээ.

Хамгийн тархмал цуу яриа
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Алтан гадас - хамгийн тод од.

Ихэнхи хүмүүс алтан гадас одыг хамгийн тод од гэж үздэг боловч үнэн хэрэгтээ тийм биш юм байна. Хамгийн тод одны жагсаалтанд алтан гадас од ойролцоогоор 50-д жагсдаг гэнэ. Бид бүхэн алтан гадас одыг хамгийн тод гэж хардаг учир нь дэлхийн тэнхлэг бараг л түүн рүү эгц чиглэсэнтэй холбоотой юм байна. Шөнө болж одод тэнгэр түгэхэд алтан гадас байрнаасаа огт хөдөлдөггүй бөгөөд бүтэн жилийн турш нэг л байрандаа байдаг гэнэ. Нэг байрандаа байдаг учраас алтан гадас одоор шөнө чиг тодорхойлж болох бөгөөд хойд зүгийг илэрхийлдэг байна. Нарны дараа ордог хамгийн тод од нь Сириус юм байна. Сириусын гэрэлтэх байдлын үнэлгээ нь -1,47 аж. Үнэлгээ нь хэдий чинээ бага байна төдий чинээ гэрэлтэх нь тод байдаг. 

Алтан гадас - хамгийн тод од.

2 Матрын довтолгооноос зугатахын тулд зиг заг хэлбэрээр гүйх хэрэгтэй.

Амьд гарахын тулд өгж буй хамгийн хачирхалтай зөвөлгөөнүүдийн нэг нь хэрвээ матраас зугатаж амьд гарахыг хүсвэл зиг заг хэлбэрээр гүйх хэрэгтэй гэнэ. Ингэж гүйсэн тохиолдолд матар хурдан мөлхөж чаддагүй байна. Матар ихэвчлэн усан дотроос тэжээлээ ажигладаг бөгөөд яг барих тэжээлээ тодорхойлоод шууд дайрдаг байна. Хуурай газар дээр матрын хурд 16 км\цаг байдаг учраас зиг заг хэлбэрээр гүйхэд түүний хурд улам удаашрах нь байна. 

Матрын довтолгооноос зугатахын тулд зиг заг хэлбэрээр гүйх хэрэгтэй.

3 Хятадын цагаан хэрмийг сансраас харж болно.

Хятадын цагаан хэрэм нь маш урт бөгөөд сансраас харагддаг гэнэ. Хятадын хамгийн анхны сансрын нисгэгч Ян Ливей энэхүү хэрмийг харж чадаагүй хэмээн хэлсэн юм. Тиймээс Хятадын цагаан хэрмийг сарнаас харж чадна гэдэг цуу яриа байх нь...  Гэвч Египетийн пирамидыг Олон Улсын сансрын нислэгийн станцаас барагцаалан харж болдог гэнэ. Сансраас хамгийн сайн харагддаг зүйл бол гал юм. 

Хятадын цагаан хэрмийг сансраас харж болно.

4 Бензиний сав руу буудахад машин дэлбэрнэ.

Ийм үр дүнг зөвхөн кино эсвэл компьютер тоглоом дээр л харж болно. Үнэн хэрэгтээ буудсан сум нь бензиний саванд гацна, эсвэл шууд нэвт цоолж гарна. “Цуу яриаг устгагчид” хэмээх нэгэн телевизийн нэвтрүүлгээр машины бензины сав руу буудахад дэлбэрэлт болох нь бүү хэл галын оч ч үзэгдээгүй байна. Харин хэрвээ нэлээд хол зайнаас буудах юм бол дулаан болон агаарын шүргэлтээс болоод дэлбэрч болох юм. Үүнээс харахад Холливудын кинон дээр гардаг шиг машин дэлбэлэхэд тийм ч амар биш бололтой. 

Бензиний сав руу буудахад машин дэлбэрнэ.

5 Улаан өнгө бухыг уурлуулдаг.

Италийн бухтай тулалдагчид 1700 оны үеэс эхлэн улаан даавууг ашиглаж иржээ. Үүнээс болоод бух улаан өнгийг харахаараа уурладаг гэсэн домог гарсан юм.  Үнэн хэрэгтээ бол ямар өнгөтэй зүйл рүү довтлох нь тэдэнд хамаагүй бөгөөд Бух өнгөний мэдрэмжгүй гэнэ. Тэд хамгийн их хөдөлгөөнтэй байгаа зүйл рүү довтолдог байна. 

Улаан өнгө бухыг уурлуулдаг.

6 Цахилгаан хэзээ ч нэг газраа цохидоггүй.

Үнэндээ бол цахилгаан нэг цохисон газраа дахин дахин цохидог байна. Ийм зүйл маш олон тохиолдож байсан бөгөөд алдарт тэнгэр баганадсан барилга болох Эпайр-стэйт-билдинг жилд 100-аад удаа цахилгаанд цохиулдаг байна. Цахилгаан ихэвчлэн өндөр барилга, модонд дуртай байдаг. Харин томоохон газар нутагтай үед цахилгаан хамгийн өндөр газар юуны түрүүнд хэд хэдэн удаа цохидог бөгөөд дараа нь өөр газар руу шилждэг гэнэ. 

Цахилгаан хэзээ ч нэг газраа цохидоггүй.

7 Хатуу шил.

Яг үнэндээ шил бол хамгийн хатуу хэлбэргүй, наалдамхай шингэн юм. Тиймээс тэр үргэлж маш удаанаар урсдаг учраас хэсэг хугацааны дараа лангууны доод талын шил зузаан болдог байна. 

Хатуу шил.

8 Сансарт таталцах хүч байхгүй.

Үнэндээ бол сансарт маш их хэмжээний таталцах хүч байдаг бөгөөд энэ нь оддыг огторгуйн төвөөр эргэх, дэлхий нарыг тойрон эргэх, хиймэл дагуулууд дэлхийг тойрон эргэхэд маш их нөлөөлдөг байна. Сансарт байхад жингүйдэл үүсдэг нь учир нь тэд дэлхийг тойрон эргэж байгаатай холбоотой.  Тэд биднийг чиглэн унадаг боловч өөр зүг рүү хөдөлдөг. Дэлхийгээс 400 км-ийн зайд таталцах хүч ердөө л 10%-иар буурдаг байна. 

Сансарт таталцах хүч байхгүй.

9 Сарны гэрэлгүй тал бий.

Нар заримдаа сарны ихэнхи хэсгийг гэрэлтүүлдэг. Тэгвэл дэлхий дээр огт харагддаггүй сарны тал байдаг гэнэ. Сарны дэлхийг тойрох хурд болон тэнхлэгээ тойрох хурд нь нэгэн жигд байдаг учраас ийнхүү харагддаггүй байна. Бид сарыг зөвхөн нэг талаас нь хардаг бөгөөд бидэнд үл үзэгдэх талыг нь гэрэлгүй гэж үздэг боловч үнэн хэрэгтээ энэхүү тал нь гэрэлтэй байдаг байна. Тал сар гарсан үед сарны гэрэл үзэгдэхгүй талдаа илүү их туссан байдаг. 

Сарны гэрэлгүй тал бий.

10 Мэдрэлийн систем нөхөн сэргэдэггүй.

Урт удаан хугацааны турш эрдэмтэд хүний тархины үйл ажиллагаа шинэ эс үүссэнээс болж өөрчлөгддөг гэж үзэж байжээ. Харин 1998 онд Шведийн эрдэмтэд мэдрэлтйн системүүд нөхөн сэргэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Тархин дахь ой тогтоолтын эс нь шинэ эс үүсгэх чадвартай байдаг гэнэ.  Үүнээс гадна америкийн эрдэмтэд үр хөврөлийн эс нь тархины эс болж өөрчлөгдөх боломжтой процессыг илрүүлсэн байна.

Мэдрэлийн систем нөхөн сэргэдэггүй.

26
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()