Хамгийн олон эхнэртэй эрчүүд

2016-06-07, 11:03
18,529

Олон эмэгтэйтэй байх ёс аль эртний үед л хамааралтай гэж боддог билээ. Гэвч энэ үед ч гэсэн өчнөөн олон эхнэртэй эрчүүд байж л байдаг нь гайхалтай. Бид та бүхэндээ өмнө нь 39 эхнэртэй Энэтхэг эрийг танилцуулж байсан бол харин одоо түүхэн дэх хамгийн олон эхнэртэй эрчүүдийг танилцуулъя.  

Хамгийн олон эхнэртэй эрчүүд

9 Йосеф Смит (Joseph Smith)

Тэр бол Гэгээнтнүүдийн сүмийн үүсгэн байгуулагч бөгөөд 16-60 насны 34 бүсгүйтэй гэрлэж байжээ. 

Йосеф Смит (Joseph Smith)

8 Бригам Янг (Brigham Young)

Тэрээр 76 наслахдаа нийт 55 хүнтэй гэрлэж байв. Эхнэрүүдийнх нь 21 нь 16 буюу түүнээс доош настай, насанд хүрээгүй хүүхдүүд, 6 нь өмнө нь салсан, 6 нь бүр гэр бүлтэй хүмүүс байжээ. 

Бригам Янг (Brigham Young)

7 Салех ал Саери (Saleh al-Sayeri)

Саудын Арабын бизнесмэн тэрбээр анх 14 насандаа гэрлэж, түүнээс хойш 58 удаа гэрлэжээ. Түүний гаргасан хуримын зардал нь нийтдээ 1.6 сая доллар болсон гэдэг. 

Салех ал Саери (Saleh al-Sayeri)

6 Рулон Тимпсон Жеффс (Rulon Timpson Jeffs)

Варрен Стидийн эцэг бөгөөд 75 бүсгүйтэй гэрлэж, 65 хүүхдийн эцэг болж байжээ. 

Рулон Тимпсон Жеффс (Rulon Timpson Jeffs)

5 Варрен Стид Жеффс (Warren Steed Jeffs)

Христийн шашны нэгэн урсгал болох Мормонд эрчүүдийг нэгээс дээш эхнэр авч болно гэж номлодог. Тиймдээ ч АНУ-ын Колорадо мужийн Мормончуудын сүмийн үүсгэн байгуулагч 80 эхнэр авч, 250 хүүхэдтэй болжээ. Тэдэн дунд нь аавынх нь хоёр эхнэр ч байсан гэнэ. 2002 онд түүнийг их хэмжээний татварын мөнгө завшсан, охид бүсгүйчүүдийг хүчирхийлсэн гэх хэргээр хорих ял оноожээ. 

Варрен Стид Жеффс (Warren Steed Jeffs)

4 Мохаммед Белло Абубакар (Mohammed Bello Abubakar)

Тэр бол Нигерийн Исламийн шашинтан хүн билээ. Нийтдээ 86 эхнэр авч, 170 хүүхдийн эцэг болсон байдаг. Түүний ихэнх эхнэрүүд өөрөөс нь олон насаар дүү, зарим нь бүр ууган хүүхдүүдээс нь ч дүү байх тохиолдол гарч байжээ. 

Мохаммед Белло Абубакар (Mohammed Bello Abubakar)

3 Асентус Огвелла Акуку (Asentus Ogwella Akuku)

Кенийн удирдагч асан тэрбээр бүхэл амьдралынхаа турш нийтдээ 100 гаруй удаа гэрлэсэн байдаг. Тэдний 85-аас нь салж, 12-оос нь тусдаа амьдардаг байна. 160 хүүхэдтэй болсон тул зөвхөн тэднийгээ сургахаар хоёр ч сургууль барьж байжээ. 

Асентус Огвелла Акуку (Asentus Ogwella Akuku)

2 Фат Аль Шах Кажар (Fat′h Ali Shah Qajar)

Тэр бол 1772-1834 оны үед амьдарч байсан, эртний Персийн хоёр дахь хаан юм. Тэрээр 158 бүсгүйтэй албан ёсоор гэрлэж, 260 хүүхэд, 786 ач зээтэй болсон гэдэг. 

Фат Аль Шах Кажар (Fat′h Ali Shah Qajar)

1 Соломон хаан

Тэрээр 700 эхнэр, 300 гаруй татвар эмстэй байсан гэнэ. Гэвч тэр олон эмс хатад дундаа Наама хэмээх эмэгтэй түүний Рехобоам хэмээх хүүг төрүүлэн, төр залгамжлуулж чадсан гэдэг. 

Соломон хаан

60
таалагдаж байна

31
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()