Даварсан охин

Ихэнх эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд илүү анхаардаг. Харин Англи улсад амьдардаг 11 настай Лили Рэй Изатт Порт (Lily Ray Izatt Port) хэмээх охин сар бүр ээж ааваасаа хувцасны мөнгө гэж 96 мянган фунт авдаг байна. Эцэг эх нь ч үүнийг нь огтхон ч тоодоггүй, нэхсэнийх нь дураар өгдөг гэнэ шүү. 

Даварсан охин
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1

Лили бол сургуулийнхаа хамгийн шилдэг сурагч юм. Тэр Франц хэл мэддэг, гольф, хөлбөмбөг, хийл, төгөлдөр хуур тоглодог, усанд сэлэлтээр хичээллэдэг төдийгүй сургуулийнхаа хамгийн загварлаг охин ажээ. 

2

Тэрээр Инстаграмд хаягтай болсон нь моделийн агентлагуудтай хамтран ажиллах эхлэл болов. Лили хэлэхдээ "Миний хувцасны шүүгээ маш том. Шинэ авсан хувцаснуудаа хийж ч амждаггүй. Ер нь би нэг өмссөн хувцсаа ахин өмсөх дургүй. Бараг тэгж өмсөж үзээгүй гэхэд болно" гэжээ. 

3

Охины эцэг эх ч энэ байдалд нь хэдийн дассан бөгөөд огт загнаж зэмлэж, тэр ч байтугай хорьдоггүй гэнэ. 

4

Лили энэ тухай хэлэхдээ "Ээж аавууд хүүхдийнхээ сонирхсон зүйлийг хорьж цагдах ёсгүй. Зөвхөн сонирхлоо даган мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах ёстой" гэжээ. 

5

Түүний аав Боб Парт болон ээж Карли Изатт нар нь "Бүх зүйл түүний хүссэнээр л болдог. Бид түүнийг хорихыг огтхон ч хүсдэггүй. Охиноо сайн сайхан зүйл хийж бүтээгээсэй л гэж хүсч байна" гэжээ. 

6

7

8

9

10

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()