Та ямар үед худлаа ярьдаг вэ?

Ямар нэгэн байдлаар худлаа ярьдаггүй хүн гэж манай гараг дээр байхгүй биз. Энэ нь байгалиас бидэнд заяасан зүйл тул хичнээн худлаа хэлэхгүй байя ч гэсэн тоглоомоор ч хамаагүй худлаа ярьчихсан л байдаг. Ингээд та бүхэнд бид өдөр бүр хэрхэн худлаа ярьж байдаг тухай сонирхолтой мэдээллийг дуулгая.

Та ямар үед худлаа ярьдаг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хүмүүсийн 60 хувь нь 10 минут тутамд нэг удаа худлаа ярьдаг

2002 онд гаргасан нэгэн судалгаанаас үзэхэд нийт хүмүүсийн 60 гаруй хувь нь хэн нэгэнтэй ярилцахдаа 10 минут тутамд нэг удаа худал хэлж байдаг ажээ. Ингээд бодохоор бид өдөрт хэдэн удаа худал хэлж, бусдыг мэхэлдэг гэсэн үг вэ? Хэн нэгэнд хохирол учруулж, бусдыг зовоох худал үг биш л бол тэгтлээ санаа зовоод, шаналаад байх хэрэггүй юм гэнэ шүү.

Хүмүүсийн 60 хувь нь 10 минут тутамд нэг удаа худлаа ярьдаг

2 Эмэгтэйчүүд өдөрт 3 удаа худал хэлдэг

Бид хамгийн ойр дотно буюу ихэнхи цагийг хамтдаа өнгөрүүлдэг хүмүүстээ илүүтэй худал хэлдэг гэнэ. Харин эмэгтэйчүүд өдөрт дор хаяж 3 удаа заавал худал хэлж байдаг. Нөхөр, ажлын хамт олон, найз нөхөд болон захиралдаа худал хэлдэг бөгөөд тэд бусдыг хорлох гэж биш харин ч сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ ингэдэг байна. Ялангуяа нөхөртэйгөө жижиг сажиг зүйлээс болж маргаан үүсгэхгүй гэсэндээ зарим тохиолдолд худал хэлдэг юм. Харин найз нөхдийн тухайд өмссөн цамц нь хэдий түүнд зохихгүй байсан ч сайхан харагдаж байна хэмээн урам хайрладаг. Захиралдаа дуртай хүн гэж ховор биз. Хэдий түүнд дургүй, хэлснийг нь хиймээргүй байсан ч худал царайлж, инээмсэглэдэг. Иймдээ ч бүсгүйчүүд бүгдийнх нь тунг тааруулж, бусадтай сайхан харилцаж чаддаг.

Эмэгтэйчүүд өдөрт 3 удаа худал хэлдэг

3 Эрэгтэйчүүд өдөрт 6 удаа худал хэлдэг

Эрчүүд, эмэгтэйчүүдээс илүүтэй худал ярьдаг гэдгийг мэргэжилтнүүд олж тогтоосон байна. Тэд өдөрт 6 ба түүнээс дээш удаа худал хэлдэг бөгөөд ихэвчлэн эхнэр, найз бүсгүй, найз нөхөд, даргадаа худал ярьж байдаг гэх юм. Тэдний тухайд бусдыг сэтгэлийг бодож худал хэлдэг гэхээсээ илүүтэй өөрийгөө хамгаалах гэж ийн ярьдаг гэнэ. 

Эрэгтэйчүүд өдөрт 6 удаа худал хэлдэг

4 Хүмүүсийн 40 хувь нь эмчийн магадлагааг худал хэлдэг

Эмчид үзүүлсэн хүмүүсийн 40 хувь нь магадлагаагаа худал хэлдэг байна. Зарим нь хүндрүүлж, зарим нь хөнгөн болгож бусдад дуулгадаг аж. Харин тэдний ихэнхи нь ажлынхан болон даргадаа өвчнөө хүндрүүлэн хэлж, чөлөө аван амардаг бол үлдсэн буюу хөнгөн болгож хэлдэг хүмүүс нь бусдыг бодож, өөрийнх нь төлөө санаагаа чилээхвий хэмээн эмээсэндээ тус үйлдлийг гаргадаг байна.

Хүмүүсийн 40 хувь нь эмчийн магадлагааг худал хэлдэг

5 Ярилцлагын үеэр 31 хувь нь худал ярьдаг

Өнөө цагт ажилд орно гэдэг хэцүүхэн даваа болжээ. Тиймдээ ч ажилд орохын тулд яахаас ч буцахгүй "нөхдүүд" худал ярих нь бий. Ажлын ярилцлаганд орсон хүмүүсийн 31 хувь нь худал ярьдаг гэх үзүүлэлт байдаг бөгөөд тэд ихэвчлэн ажлын туршлага, өөрийн чадваруудыг ахиулан хэлдэг байна.

Ярилцлагын үеэр 31 хувь нь худал ярьдаг

6 Худал үнэнийг ялгагч төхөөрөмж

Биднийг худал ярьж эхлэхэд бие дэх айдас түгшүүрийн хэмжээ өсдөг. Харин үүнийг хэмжиснээр тус төхөөрөмж нь хүмүүсийг худал эсвэл үнэн ярьж байгааг таньж мэддэг гэнэ. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү төхөөрөмж нь үүргээ төдийлэн сайн биелүүлж чаддаггүй аж. Худал ярьж байгаа хүн маш тайвнаар, тархиа удирдан ярих аваас үүнийг нь төхөөрөмж үнэн ярьж байна хэмээн эндүү тооцоолдог юм.

Худал үнэнийг ялгагч төхөөрөмж

7 Насанд хүрэгчдийн 12 хувь нь тогтмол худал ярьдаг

Нийт насанд хүрэгчдийн ердөө 12 хувь нь тогтмол буюу байнга худал хэлж байдаг. Үүнээс харахад бид тэгтлээ их худал яриад байдаггүй мэт боловч 10 минут тутамд нэг удаа худал хэлдэг гэж бодохоор хэцүүхэн санагдана. Харин тогтмол худал ярьдаг хүмүүс нэгэнт өөрийгөө хянаж чадахаа байж, зүгээр ч хүнтэй ярьж чадахгүй, байнга л худлаа хэлмээр санагддаг болсон байдаг гэнэ. 

Насанд хүрэгчдийн 12 хувь нь тогтмол худал ярьдаг

22
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()