Тарган хүмүүсийн давуу тал

Өдгөө бүхий л бүсгүйчүүд турахын хүслэн болж, гуалиг бие, туранхай бэлхүүсийг мөрөөдөж, зүүдэлж явна. Гэхдээ бүхий л зүйлсэд сул болон давуу талууд зэрэгцэн оршдогийн адилаар тарган, илүүдэл жинтэй хүмүүст ч мөн давуу тал гэж байна. Таргалалтыг өвчний үүр уурхай хэмээн дүгнэдэг боловч зарим нэг талаараа таны эрүүл мэндэд ач тус болдог аж. Ингээд та бүхэндээ тарган хүмүүсийн эрүүл мэндийн давуу талуудыг танилцуулъя.

Тарган хүмүүсийн давуу тал
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Үе мөчний үрэвсэл буюу артритээс сэргийлнэ

Энэхүү аймшигт өвчин нь аль эртнээс дэлхий нийтийг шаналгасаар ирсэн билээ. Гар хөлөө өргөхөд хэцүү болж цаашлаад үе мөчүүд хавдан томорч, амь насанд ч аюултай болдог юм. Харин тарган буюу илүүдэл жинтэй хүмүүс энэхүү өвчнөөр өвчлөх тохиолдол харьцангуй бага бөгөөд биемахбодид нь сэргийлэх чадвар суусан байдаг гэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн эрчүүдэд хамаатай. Илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн тухайд энэ өвчнөөс өөрийгөө сэргийлж чаддаггүй байна.

Үе мөчний үрэвсэл буюу артритээс сэргийлнэ

2 Оюун ухааны хомсдолтой болох эрсдэл бага

Өмнө нь бид бүгд л илүүдэл жинтэй хүмүүс оюун ухааны хомсдолтой болох магадлал өндөр хэмээн дүгнэж тарган хүмүүсийг айдаст автуулаад байсан билээ. Харин өнгөрсөн жил хийсэн нэгэн судалгаагаар энэ нь харин ч эсрэгээрээ хэмээн дүгнэсэн байдаг. Судлаачид энэхүү судалгаагаа байж болох хамгийн дээд түвшинд хийсэн бөгөөд үр дүндээ ч сэтгэл хангалуун байгаа аж. Ямартай ч та илүүдэл жинтэй нэгэн бол оюун ухааны хомсдолтой байх магадлал бусад хүмүүсийг бодвол бага гэнэ. Энэхүү өвчин нь нэгэнт л туссан бол эмчлэх эм, тариа, мэс засал гэж байдаггүй тул хамгаас аюултай юм. Тэд судалгаандаа 55 настай 1 сая гаруй хүнийг оролцуулсан бөгөөд эрүүл буюу ердийн жинтэй хүмүүсийн 39 хувь нь энэхүү өвчнөөр өвчилсөн байсан бол илүүдэл жинтэй хүмүүс огт өвчлөөгүй байсан гэнэ.

Оюун ухааны хомсдолтой болох эрсдэл бага

3 Дархлаа сайтай

Таны бие том тарган байх тусмаа дархлааны систем илүү хүчтэй байдаг юм. Таргалж таны биед өөхөн давхарга үүсэх тусам гадны элдэв халдвар, нян таны биед орох нь багасдаг буюу таныг хамгаалж байдаг билээ. Тиймдээ ч тарган хүмүүс элдэв халдварт өвчин тусах нь ховор байдаг юм. Ингээд бодохоор тарган байх нь ашиг тустай мэт боловч таны хамаг л дотоод эрхтэнг өөхлүүлж байдаг тул нэг л өдөр хөдөлж ч чадахгүй болгох талтай гэдгийг санагтун.

Дархлаа сайтай

4 Тарган өвчтөн удаан амьдардаг

Яг адил оноштой, ижил өвчтэй тарган, туранхай хоёр өвчтөн байхад тэдний тарган нь илүү удаан амьдардаг гэх дүгнэлт байдаг юм. Тэд өвчин туслаа ч гэсэн туранхай хүмүүсийг бодвол өвчин эдгэрэх явц хурдан бөгөөд тархах явц удаан байдаг. Биед агуулагдах өөхөн давхарга нь өвчлөлийг хааж, цааш даамжруулахгүй байх тал дээр анхаардаг байна. Бид ямар нэгэн том зүйлийг удаан, жижиг зүйлийг түргэн иддэгтэй яг адил юм. Тарган хүний биед өвчин удаан, туранхай хүний биед хурдацтай тархдаг аж.

Тарган өвчтөн удаан амьдардаг

5 Орондоо илүү сайн

Итгэхэд бэрх ч гэлээ энэ нь үнэн ажээ. Тарган хүмүүсийн секс хийх хугацаа илүү удаан буюу дур тавилт уртасдаг байна. Тэд фитнесд явдаг хүчирхэг залуусаас илүүтэй чалх сайтай байх бөгөөд бэлгийн ажил нь энгийн хүмүүсийг бодвол 7 минутаар удаан үргэлжилдэг байх юм. Тарган хүмүүст агуулагдах эстроган гэх эс нь гармоны явцыг удаашруулж, хамтрагчдаа илүүтэй таашаалыг өгч, мэдрүүлж чаддаг байна.

Орондоо илүү сайн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()