Бид яагаад Америкчуудад атаархдаг вэ?

Техник технологи, үйлдвэрлэл үйлчилгээний ноён оргил гэгддэг Америк улсад амьд яваа насандаа нэг хөл тавихыг мөрөөдөж, Америк залуусийн хэмжээ хязгааргүй мэт эрх чөлөөнд атаархаж, тэр ч бүү хэл үзэн ядаж явдаг хүмүүс дэлхий дээр маш олон. Монгол кинон дээр хүртэл "Монголд хүн болж төрснөөс, Америкт нохой болж төрөх минь яав аа" гэж хэлдгийг тодоос тод санаж байна. Бид яагаад өөрийн эрхгүй ингэдэг юм бол гэж та бодож үзэж байв уу? Хариулт нь маш энгийн...

Бид яагаад Америкчуудад атаархдаг вэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхийн "төв" цэг

Америк улс нь эрт үеэс л дэлхий нийтийн төв байсаар ирсэн. Соёл урлаг, техник технологи, боловсрол, хувцас загвар, эдийн засаг гээд л бүхий л зүйлсээрээ бусад улс орнуудыг ардаа орхиж, дэлхийн ноён оргил болоод байгаа юм. Жишээ нь дэлхийн кино урлагийг "Hollywood" атгаж байна. Америкийн дуучид, ая зохиогчид дэлхийн хөгжмийн ертөнцийг эгнэгт тэргүүлсээр байна. Магад цаашид ч энэ эрчээ үл алдах биз ээ. Өдрөөс өдөрт Америкт оршин суух хүсэлтэй хүмүүсийн тоо дэлхийн өнцөг булан бүрт сая саяар өссөөр байна. Эдгээр нь Америкийн дэлхийн төв цэг гэдгийг батлах хангалттай шалтгаан биш гэж үү? 

Дэлхийн "төв" цэг

2 Бүхий л амжилтыг эзэмшдэг

Ихэнхи түүхэн амжилт, ололт Америктай нэр холбогддог. Тэр ч бүү хэл өдгөө спортын ертөнцөд ч тэд цахиур хагалсаар байна. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус АНУ-ын мэргэжлийн сагсанбөмбөгийн холбоо буюу “NBA”-д орох, оюутан залуус дэлхийн шилдэг сургууль болох “Харвард”-д суралцах, охид бүсгүйчүүд “Victoria Secret”-д алхах гэх зэрэг мөрөөдөлтэй байдаг . Энэ мэтчилэн бидний мөрөөдлийн ихэнхи нь Америк улстай шууд холбогдох нь атаархал төрүүлж, бид хэзээ ийм зүйлс санаачлах бол гэж биш, харин хэзээ тэдэнтэй хөл нийлүүлэх бол гэсэн гунигт бодлыг дагуулах юм. 

Бүхий л амжилтыг эзэмшдэг

3 Тэд "бүхнийг" иддэг

Тус улсад таргалалт гэх өвчин эрчээ аваад байгаа бөгөөд энэ нь АНУ-ын нэгэн томоохон, толгой өвтгөсөн асуудлуудын нэг билээ. Ихэвчлэн түргэн хоол "зооглож", алхах, эрүүл амьдрах гээчийг мартсан тэдэнд энэ тал дээр харин атаархах бус дургүйлхэх хүмүүс олон. Учир нь тус улсаас гаралтай “KFC” болон “McDonald’s” зэрэг түргэн хоолны сүлжээ ресторанууд нь дэлхий нийтээр тархаж, бусдыг таргалалт, эрүүл бус хооллолт зэрэг амьдралын буруу хэв маяг руу уруу татаж байгаа юм. Гэсэн ч энэ сул талыг үл тоон хүмүүс тэднийг хамгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай хүмүүс мэтээр харсаар л байдаг нь хачирхалтай. 

Тэд "бүхнийг" иддэг

4 Цөмийн бөмбөг бүтээсэн

Дэлхий нийтийн айдас хүйдсийг төрүүлэх энэхүү бүтээлийг анх Америкчууд үйлдвэрлэсэн байдаг. Тэдний бүтээлээс болж олон мянган хүн амиа алдсан нь тэднийг үзэн ядах бас нэгэн том шалтгаан нь болдог. Мөн тэд Японы Хирошима хотод цөмийн бөмбөг дэлбэлж, 200 гаруй мянган хүнийг үхэл рүү түлхэж, тэдний үр удмыг үүрдийн тахир дутуу, оюуны болон биеийн гажиг хөгжилтэй болгож орхисон юм. Тиймдээ ч өнөөг хүртэл Япончууд болон Вьетнамчууд Америкчуудад өс санаж явдаг нь нууц биш. 

Цөмийн бөмбөг бүтээсэн

5 Байгалийн баялаг

Дэлхийн нийт хүн амын 5 хувийг бүрдүүлэгч Америкчууд дэлхийн эрчим хүчний 26 хувийг үйлдвэрлэн гаргадаг. Үүнээс гадна дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулагч орон аж. Харин яг одоогийн байдлаар дэлхий дээр 2 тэрбум гаруй хүн тог, цахилгаангүй байгаа гэх тааруухан мэдээлэл байгаа. Ийнхүү цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэлээр Канад улсын ард буюу 2-р байранд ордог тус улс хөгжил буурай орнуудын иргэдийн тухайд бол мөрөөдлийн газар төдий юм.

Байгалийн баялаг

6 Олон улсын оролцоо

Тэд олон улсын буюу бусад орнуудын асуудал хөндлөнгөөс хэт оролцож, хооронд нь яс хаяхдаа гаргууд билээ. Энд тэндхийн асуудалд үргэлж хошуу дүрж явах тэднийг үүнээс болж үзэн ядах хүмүүс бишгүй. Сүүлийн үед цэрэг армиа зузаатган, дэлхийн хамгийн дэвшилтэт арми гэх цолыг хүртэж байгаа тус улс нь хоорондоо харилцаа тааруу улсуудыг өдөөх зэргээр аль нэгэнд нь цэргийн хүчээр тусалж, харин нөгөөтэй нь үүрдийн дайсан болох эхлэлээ тавьдаг.

Олон улсын оролцоо

7 Гудамжны соёл гэж үгүй

Хэт эрх чөлөөтэй тэд гудамжинд юу л бол юуг л хийнэ. Манай улсад хэзээ ч харагдаагүй зүйлсийг та АНУ-ын аль ч мужийн, аль ч хотын гудамжинд өдөр бүр харах боломжтой. Өөрсдийгөө хянаж, цагдах гэсэн ойлголтгүй тэд бүхнийг зөвхөн өөрсдийн хүсэл мэдрэмжийн дагуу хийх бөгөөд үүнийхээ төлөө хэнээс ч эмээдэггүй. Хүмүүс ихээр холхих гудамжинд сонирхолтой зүйлс ихээр болдог боловч бохир жигшмээр зүйлс ч дутахгүй тааралдана. Гудмандаа тамхи татна, архи ууна, секс хийнэ... ер нь л маш задгай. Түүнчлэн согтууруулах ундаа болон хар тамхины хяналтгүй хэрэглээ нь өдрөөс өдөрт газар авч, хүүхэд залуус ихээр хэрэглэх болсон нь дэлхий даяар маш буруу үлгэр дууриалал болж байгааг нуух юун. Үүнээс үүдээд тэд Америк хүүхдүүд шиг эрх дураараа байхсан, эцэг эхийн хараа хяналтаас бушуу гарч насанд хүрсэн хүний амьдралаар амьдрахсан гэх буруу бодлыг өгч байгаа юм. 

Гудамжны соёл гэж үгүй

8 Нээлттэй үзэл бодолтой

Хэнээс ч юунаас эмээлгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хүмүүс юм. Өөрийн үзэл бодолдоо тууштай, бөгөөд хүмүүсийг гаднаас нь дүгнэдэггүй гэх давуу чанартай. Тэр тарган, муухай хувцасласан, царай муутай, эвгүй үнэртэй гэхчлэн хэнийг ч ялгаж үздэггүй юм. Энэхүү гайхалтай чанарыг нь өөртөө суулгачих юмсан хэмээн битүүхэн дотроо атаархаж явдаг л биздээ? 

Нээлттэй үзэл бодолтой

9 Эхэлсэн ажлаа дуусгадаггүй

Тэднийг нэг эхэлсэн зүйлийнхээ эцсийг нь үздэггүй буюу туйлбаргүй зантай хүмүүс хэмээн дүгнэдэг байна. Хийхийг хүссэн болоод зорилго тэмүүлэл нь асар их боловч үүнийгээ дуусгаж, үр дүнг нь үзэх сэтгэлийн хат муутай улс гэнэ. Нэг их сүржин царайлж том зүйл эхэлсэн атлаа үр дүнг нь үзэлгүй бууж өгдөг занд нь хүмүүс их л дургүй байдаг аж. 

Эхэлсэн ажлаа дуусгадаггүй

10 Эрх чөлөөний орон

Эрх чөлөө ардчилал гээчийг анх дэлхий нийтэд таниулсан улс гэхэд хилсдэхгүй бизээ. Энэ хэрээр гэмт хэргийн гаралт ихтэй төдийгүй амь нас нь хутганы ирэн дээр л байна гэсэн үг. Нэг талыг баримтлан ард иргэдээ хэт чөлөөтэй байлгаж, бүхий л зүйлсийг ардчилалтай холбож үздэг юм. Иймдээ ч зөвхөн ардчилал, эрх чөлөө хэмээн орилж, хүссэн бүхнээ хийж явах тэднийг үзэн ядаж явах хүмүүс олон байдаг шиг атаархах хүмүүс ч цөөнгүй гэнэ.

Эрх чөлөөний орон

92
таалагдаж байна

88
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()