Эртний хүмүүс юу иддэг байсан бэ?

Тухайн орны хоол, уламжлалт зоог нь өөрийн орны соёл, хүмүүсийн сэтгэлгээг хүртэл далд хэлбэрээр өгүүлж байдаг. Тиймдээ ч тэд бүгд маш өвөрмөц, өөрийн гэсэн бүтсэн түүхтэй байдаг билээ. Ийнхүү бид та бүхэндээ эрт үед хүмүүсийн иддэг байсан хачирхалтай зоог болон тэдгээрийн уламжлалуудаас хүргэе. 

Эртний хүмүүс юу иддэг байсан бэ?
Та байртай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 “Garum”

Загасны гэдэс дотрыг давсаар амталж, түүнийгээ гурван өдрийн туршид гадаа наранд байлгасныхаа дараа тосонд шарж иддэг зоог юм. Энэ нь маш хурц, таагүй үнэртэй тул гадаа идэхээс өөр аргагүй байсан гэдэг. Тус зоог нь Ромын эзэнт гүрний дунд үед ихээхэн алдартай байсан бөгөөд Помпей хотод худалдаалдаг байв. Өөрсдийн бэлдсэн энэхүү хачирхалтай зоогоо зоогоо мах, өндгөөр хачирлаж иддэг байжээ.

“Garum”

2 “Cockentrice”

Үнэхээр аймшигтай харагдах тус зоогийг эрт үед маш түгээмэл иддэг байжээ. Харж байгаачлан өөр өөр амьтдын биеийг хооронд нь нийлүүлэн оёж, түүнийгээ шарж амтлаад иддэг байсан байна. Эдгээр амьтад дунд арслан биетэй, бүргэд толгойтой грифин зоог, мөн арслан биетэй, ямаа толгойтой, могой сүүлтэй чимира зоогууд багтана. Энэ нь эртний домог үлгэрүүдэд гардаг шидэт амьтдын дүрслэл юм. Тиймдээ ч ийнхүү гар аргаар нийлүүлэн бэлдсэн зоогоо тэнгэрийн идээ хэмээн хүндэтгэж, эрхэм хүндтэй зочдоо дайлдаг байжээ.

“Cockentrice”

3 “The Helmeted Cock”

Эртний Франц улсад гахай шувууны махыг илүүтэй өргөн дэлгэр хэрэглэдэг байсан аж. Тэдний иддэг нэгэн хачирхалтай хоолнуудын нэг бол гахай, тахиаг бүхлээр нь шарж, гахайгаа морь адил хэвтүүлээд, дээр нь тахиагаа яг л хүн мордож буй мэтээр засаж, ширээгээ чимэглэдэг байжээ. Тахиаг ийнхүү босоогоор нь байрлуулахдаа хуяг дуулга өмсгөн, яг л баатар мэт дүрд хувиргадаг байсан гэнэ. Тус зоог нь баярын хамгийн хүндэтгэлтэй зоогоор нэрлэгдэж байв.

“The Helmeted Cock”

4 “Rôti Sans Pareil

Мөн л харахаас нүд хальтрам аргаар бүтэх энэхүү зоог нь нийт 17 шувууны махаар хийгддэг. Зурагт үзүүлсэнтэй ижил хамгийн том шувууны махан дотор 16 жижиг өөр төрлийн шувууг чихэж, түүнийгээ ногоо, амтлагчаар амтлан шардаг байна. Тэдгээр шувууд дотор цацагт хяруул, хөөндэй, бөднө, ятуу, нугас, тахиа, болжмор зэрэг шувууд ордог байна.

“Rôti Sans Pareil

5 “Хавчуургатай талх”

Өнөөг хэр нь бидний амтархан идэх дуртай тус зоогийг 1861 онд анх бүтээжээ. Тухайн үед дотор орц, материал нь өнөөгийнх шиг баялаг байсангүй. Гэсэн ч хүмүүсийн амтархан идэх дуртай, хийхэд хялбар идэхэд өег хоолнуудын нэг байжээ.

“Хавчуургатай талх”

6 “Stuffed Dormice”

Эртний Ром улсад жижигхэн хулганыг чихмэл болгон дотор гахайн мах хийгээд зууханд шарж, болгож иддэг байжээ. Энэ нь тэдний хувьд маш амтлаг, сайхан хоолнуудын нэг байсан гэдэг. Хулганы хэмжээнээс шалтгаалаад дотор орц, найрлага нь өөрчлөгддөг. Ихэвчлэн гахай, тахиан мах, халуун ногоо, давсаар амталдаг байжээ. Ялангуяа хүүхэд багачууд амтархан иддэг байсан аж.

“Stuffed Dormice”

7 “Амьд зоог”

XV-XVI зууны үед хүмүүс "амьд" зоогийг илүүд үздэг байв. Гэхдээ энэ нь таны бодож байгаа шиг тийм ч харгис биш юм. Өөрөөр хэлбэл тухайн үед хүмүүс аварга том бялууг бүтээж, түүндээ амьд хүн, шувуу, амьтдыг хийж, бүрдэг байж. Зоогийн эзэн бялуунд гар хүрэх төдийд тэдгээр биетүүд хөдөлж, бялууг хагалан дотроос нь гарч ирдэг байжээ. Хамгийн анх 1626 онд Жеффри Хадсан (Jeffrey Hudson) хэмээх эр, хатан хаан Генриетта (Henrietta),-д хослол өмссөн одой хөвгүүнээр бэлэг барьсан гэдэг. Магадгүй энэ үеэс л энтертайнмент шоуны үндэс тавигдсан байж болох юм.

“Амьд зоог”

8 Тугалын шийрэн цэлцэгнүүр

Тус зоог нь Англид түгээмэл байсан бөгөөд ихэвчлэн эмчилгээний зорилгоор иддэг байжээ. Тэд үүнийг тамир тэнхээ сайжруулах, бие түргэн илааршихад тустай хэмээн үзсэн учраас, эр нөхрүүддээ илүүтэй идүүлдэг байжээ. Байгалийн желатин, сахар, гурил зэргээс бүтдэг аж. 

Тугалын шийрэн цэлцэгнүүр

9 “JELL-O Monstrosities”

XVIII-XIX зууны үед, хүмүүс тус зоогийг илүүтэй хийж иддэг байжээ. Маш амттай, жимсний орцтой учир хөнгөн десерт, зуушны үүргийг гүйцэтгэдэг байв. Бидний идэх дуртай цэлцэгнүүртэй төстэй боловч, түүнийг бодвол илүү олон төрлийн орц найрлагатай юм. Зөвхөн амтат жимс гэлтгүй загасны махаар хүртэл хийдэг байжээ.

“JELL-O Monstrosities”

24
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()