Бизнес эхлэхэд бага мөнгө зарцуулдаг шилдэг санаанууд

Ажилтай хүн орлоготой. Гэвч өөрт тохирох аятайхан хувийн бизнесээ эхлэх гэхээр заавал түүнийг босгох багагүй суурь хөрөнгө шаардлагатай шүү дээ. Тиймээс ч бид та бүхэндээ ажилтай орлоготой байхад бүрэн боломжтой, хямд төсвөөр хийж болох бизнесийн санаануудыг хүргэе. Яагаад туршаад үзэж болохгүй гэж? Таны урд дүүрэн боломж байна. Шүүрч авахыг гагцхүү таны овсгоо самбаа л шийдэх биз ээ...

Бизнес эхлэхэд бага мөнгө зарцуулдаг шилдэг санаанууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Мэдээллийн технологийн зөвлөх

Хэрвээ та мэдээллийн технологийн мэргэжилтэй, онолыг нь судалж байсан бол энэхүү ажлыг эхлүүлэх нь зүйтэй. Тус мэргэжил нь харьцангуй сүүлд хөгжсөн, эрэлттэй, өндөр цалинтай мэргэжлүүдийн нэг юм. Мэдээлэл технологи хөгжсөн, бүхий л зүйл нээлттэй болсон өнөө үед заавал номыг нь үзээгүй ч өөрийн судалгаа, шинжилгээ, хичээл зүтгэлээр суралцан, тухайн салбараар амьдрал ахуйгаа дээшлүүлэн яваа хүмүүс ч цөөнгүй юм.

Мэдээллийн технологийн зөвлөх

2 Цахим ертөнцийн зөвлөх

Энэхүү ажил нь манай оронд харьцангуй цөөн боловч, цахим технологи эрчээ авч байгаа өнөө үед, эрэлт хэрэгцээ нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Ихэвчлэн коллеж, их сургуулийн оюутнууд хичээлийн чөлөөт заваараа байгууллагын цахим ертөнцийн бизнест туслах, хамтарч ажиллах нь бий. Хүмүүсийн өргөн хэрэглэдэг Фэйсбүүк, Твиттер зэрэг сайтуудаар ажилладаг байна.

Цахим ертөнцийн зөвлөх

3 График дизайн

Тус ажил нь сүүлийн жилүүдэд маш эрэлттэй, ашигтай байгаа ажлуудын нэг юм. График дизайнаар бүтэхгүй зүйл гэж үгүй болсон. Кино, клип, реклам зар сурталчилгаа гээд бүхий л зүйлийг түүгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг юм. Тиймээс ч та өөрийн мэргэжилдээ дуртай, чадвартай бол бүх зүйл сайхан болох болно.

График дизайн

4 Веб сайт дизайн

Мэдээж веб сайтын мэдлэгтэй, түүнийг хийх чадвартай бол сайхан ч сүүлийн үед оюутан залуус сонирхлоороо веб сайт хийх болсон. Энэ нь тэдний блогоо хөгжүүлэх, тэр явцдаа олж авсан мэдлэг туршлага дээр үндэслэж болно. Танд компьютер л байхад өөр илүү дутуу босгох хөрөнгө шаардлагагүй учраас, оролдоод үзэхэд гэмгүй юм. Хамгийн гол нь ажилдаа дуртай, өөрийгөө хөгжүүлдэг байх хэрэгтэй.

Веб сайт дизайн

5 Зурагчин

Өөрийн ертөнцийг харах сонин содон өнцгийг гэрэл зургийн хальсанд буулгаж, түүнийгээ хүмүүст хүргэх явдал юм. Хүн бүрийн харах, мэдрэх, бодох өнцөг өөр учир зурагчны сэтгэхүй, орчноо мэдэрч, буулгах байдал нь хүмүүст маш сонирхолтой санагддаг. Энэ нь цаашлаад өөр олон сайхан зохиомжтой зураг дарах, алдартнуудын хөрөг дарах гэх мэтээр хөгжиж болно.

Зурагчин

6 Үдэшлэг зохион байгуулагч

Төрсөн өдөр, тэмдэглэлт өдөр гээд л хүний амьдралд ахин тохиохгүй хором мөчүүдийг хуваалцаж, баярт мөчийг нь илүү сайхан дурсамжтай болгоход тэдний ажлын утга учир оршино. Хоолны цэс, тохижилт, романтик саналын үйлчилгээ, тоглолт, үзүүлбэр гэх мэт олон зүйлсийг үйлчлүүлэгчийн хүсэлд нийцүүлэн зохион байгуулдаг. Тус ажлыг хийхэд их хэмжээний суурь хөрөнгө шаардлагагүй юм.

Үдэшлэг зохион байгуулагч

7 Хувийн дасгалжуулагч

Хэрвээ та өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун, дээр нь хүмүүсийг бялдаржуулах, галбиржуулах, тураах туршлагатай, өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай бол энэхүү ажил танд тохирно. Ихэвчлэн спортын төрлөөр хичээллэж, амжилт гавьяа байгуулж байсан хүмүүс хийдэг. Бусад ажлыг бодоход тэгтлээ их тархиа ажиллуулахгүй ч бие бялдраа хөгжүүлж, хүмүүсийг зорилгодоо хүрэхэд нь туслахын тулд танд ч бас тэвчээр, хичээл зүтгэл хэрэгтэй.

Хувийн дасгалжуулагч

8 Цэвэрлэгээний сервис

Ямар нэгэн шаардлага багатай, цэвэрч нямбай хүмүүст тохирсон ажил юм. Албан байгууллага, айл гэрийн цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэгтэй. Тиймээс ч маш олон хүмүүс энэ мэтээр ар гэрээ тэжээж, амьдрал ахуйгаа залгуулж байна. Хэрвээ танд ямар нэгэн тусгай, хүнд мэргэжил шаардагдахгүй хэрнээ хямд зардлаар бизнес хийх санаа хэрэгтэй байгаа бол цэвэрлэгээний үйлчилгээг яагаад эхлүүлж болохгүй гэж?

Цэвэрлэгээний сервис

9 Нүүр будагч

Сүүлийн үед охид бүсгүйчүүд нүүр будгийн тусламжтай, үзэсгэлэн гоо, зүс царайгаа тодотгож, өө сэвээ далдлах ухаанд суралцах сонирхолтой болсон юм. Учир нь ингэх нь гоо сайхны мэс ажилбар гэх эрсдэлтэй зүйлсээс өөрийгөө хол байлгаж, өөртөө итгэлтэй гоё сайхан харагдахад тусалдаг. Мэдээж хүссэн хүн нь нүүр будагч хийхгүй ч авьяастай, ажилдаа дуртай охид бүсгүйчүүдэд нээлттэй ажлын байр юм. Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн нүүрээ будах болсон шүү дээ.

Нүүр будагч

10 Орчны тохижилт хийх

Гадаад талбай, зүлэг тэгшлэх, арчлах, цас цэвэрлэх, хог шороо цэвэрлэж, хүүхдэд аюулгүй, таатай орчныг бүрдүүлэхэд шаардлагатай юм. Айл гэр гэлтгүй албан байгууллагын талбай, гадаад орчныг цэмцгэр байлгахад ч тэдний ажлыг үүрэг оршино. Ямар нэгэн босох хөрөнгө хэрэггүй учраас, хэн бүхэнд нээлттэй ажлын байр юм.

Орчны тохижилт хийх

104
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()