Баячуудын зугаацдаг нууцлаг газар

Хөрөнгө чинээ ихтэй баян хүмүүс хаана очиж хөгжилддөг бол? Тэдний үйлчлүүлдэг газрууд тансаг, болоод чамин байдаг. Өнөөдөр та бүхэндээ Нью-Йорк хотын хамгийн шилдэг болоод шинэлэг гэгддэг “Beautique” рестораныг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү газар олны танил болон чинээлэг хүмүүс олноор үйлчлүүлдэг гэнэ. Ингээд хамтдаа энэхүү тансаг газраар хамтдаа зочилцгооё. 

Баячуудын зугаацдаг нууцлаг газар
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1

Тус ресторан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд нээгдсэн даруйдаа баячуудыг хуйлруулах болсон аж. Гадаад үзэмжиндээ ихээр анхаарсан төдийгүй элегант байдлыг гаргахаар зорьсон аж.

2

Энэхүү үзэсгэлэн төгс газрыг Бакши (Bakhshi) хэмээх эр байгуулсан аж. Тэрээр энэ талаараа “Би хүмүүст хамгийн тухтай, таатай орчин бүрдүүлж өгөхийг хүссэн. Жижиг зүйлс бүрийг нарийн судалж, хийсэн бөгөөд миний ресторанд зүгээр нэг сонгосон зүйл гэж ганц ч үгүй” хэмээжээ. Тус рестораны бүхий л зүйлс нь хоорондоо төгс зохицсон төдийгүй дээд зэрэглэлийн орчинг бүрдүүлж чадсан аж.

3

Харин барны хэсэгт хамгийн ховор дарс, ликёр, вискиний цуглуулга байх бөгөөд олон жил дарсан, амт чанар сайтай гэдгээрээ давуу юм. Тиймдээ ч энэхүү тансаг газар хөл тасарна гэж үгүй.

4

Эндхийн хамгийн алдартай зүйл бол амтат коктейл. “Belvedere” архинд алимны цуу, ванилын шанцай, элсэн чихэр хольж гаргасан “Apple Pie” гэх коктейль нь хамгийн гайхалтай амттай бөгөөд борлуулалт сайтай нь гэнэ. Хамгийн чадварлаг барменийг ажиллуулж, амт чанар сайтай коктейлээр дайлах нь үйлчлүүлэгчдийг соронзон мэт татдаг аж.

5

Тус ресторанаар ихэвчлэн алдарт нэртэй одууд, хөрөнгө чинээлэг эрхмүүд болон бизнесменүүд үйлчлүүлдэг ба тэдний энэхүү намуухан, тухлаг болоод тансаг орчин ихээр таалагддаг байна. Үүнээс гадна гадны жуулчид үүнийг сонирхож үйлчлүүлэх нь элбэг байдаг юм.

6

Бусад ресторануудтай адил “VIP” буюу тусгай өрөө ч гэж байх бөгөөд үүнд нь ихэвчлэн хувийн яриа хийхийг хүсэгчид болон олны танил эрхмүүд орж хооллодог байна.

7

Мөн оройн хоол идэхээр ирсэн хүмүүст зориулж тусдаа хэсэг бэлтгэсэн байдаг аж. Энэ хэсэг нь нам гүм болоод тайван орчинг бүрдүүлсэн байх төдийгүй хурц тод бус зөөлөн өнгөний сонголт нь хүмүүст таалагддаг аж.

8

Харин рестораны ар хэсэгт лоунж байрлана. Орчин үеийн шийдлийг өөртөө цогцлоож, шил толь мэт гялалзах тааз нь олонд таашагддаг билээ. Зөөлөн буйданд тухалж, хундага дарс шимэнгээ найз нөхөдтэйгээ ярьж суух сайхан л биз дээ?

9

Мэдээж хамгийн чухал зүйл хоол. Тус ресторан гадаад болон дотоод үзэмжээрээ хичнээн гайхалтай байлаа ч хоол нь онцгүй бол хэн ч орохгүй нь лавтай. Тэдний ахлах тогоочийг Аллен Алегрэти (Alain Allegretti) нь олон улсад ажиллаж байсан чадвар, туршлага арвинтай нэгэн аж. “Beautique” рестораны оройн хоол нь 85-100 долларын хооронд үнэтэй байдаг гэнэ.

10

Тэдний хамгийн алдартай хоол бол хурганы ястай мах аж. Энэ нь улаан перец, гичээр амталсан бөгөөд шүүрхий шарж болгодог онцлогтой. Таваглалт болон амтны тухайд ярих юмгүй гэнэ. Энэхүү хоол нь цэсэнд байдаггүй төдийгүй зөвхөн захиалгаар хийдэг байна.

11

Мэдээж оройн хоолны дараа амттан зооглох нь зүйн хэрэг. Тэдний бэлтгэн гаргадаг амттан нь арааны шүүс асгаруулам бөгөөд дахин идэх дуршлыг асар ихээр өдөөдөг байна. Сонирхуулахад нэрт жүжигчин Леонардо Ди Каприо, Лиам Нейсон нар тус рестораны байнгын үйлчлүүлэгч гэнэ шүү.

12

Энэхүү ресторан нь хүлээн авалт зохион байгуулахдаа мэргэжлийн аж. Том шоу цэнгүүний дараах цайллага үдэшлэг ихэвчлэн тус ресторанд болж өнгөрдөг төдийгүй үйл ажиллагаа зохион байгуулах хүсэлтэй хүмүүс уртаас урт цуваа үүсгэдэг байна.

13

Мөн энд одууд яагаад ирж үйлчлүүлэх дуртай байдаг талаар Башки хэлэхдээ “Манайхаар маш олон одууд, алдартнууд үйлчлүүлдэг. Учир нь тэд хүссэнээрээ чөлөөтэй байж болно. Хэн ч тэднийг гэнэдүүлж зургийг нь дарж, элдэв хэл ам гарахгүй. Учир нь бид тэдний аюулгүй байдал дээр анхаарлаа хандуулсан бөгөөд эрх чөлөөтэй байх боломжийг нь нээж өгдөг юм” гэжээ.

14

Хөл хөдөлгөөн үл тасрах “Beautique” өдгөө хамгийн эрэлттэй болоод олон үйлчлүүлэгчтэй гэх цолыг хүртдэг төдийгүй орж үзэхийг хүсэгч хүмүүс олон мянгаараа байдаг аж. Хүмүүсээс өндөр үнэлгээ авч, дэлхий нийтээр алдраа түгээж байгаа тус газрын найрсаг үйлчилгээ нь ч мөн алдартай.

15

Ийн амжилттай яваа рестораны эзэн Башки Калифорни мужийн Лос Анжелес хотод салбараа нээх бодолтой байгаа гэнэ.

84
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()