Таны хэтэвчийг хоосолдог зүйлс

Яаж ч хичээсэн мөнгө элс шиг л гарын салаагаар урсаад алга болчихож байгаа биз? Тэгвэл дахиад нэг бодоцгооё. Хүүхдүүдээ сайхан амьдруулж, өөрсдөө ч гэдэс цатгалан, мөр бүтэн байя гэвэл яалт ч үгүй хэмнэж сурах шаардлагатай тулгарч байна. Тэгэхээр юу таныг сайн сайхан амьдралд хүрэхэд саад болж байна вэ? Үүний гаргалгааг хамтдаа харцгаая.

Таны хэтэвчийг хоосолдог зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Тооцоогүй зарлага

Үргэлж л хараа хяналтгүй, хүссэн бүхэндээ мөнгөө цацаад байвал мөнгө хуримтлагдахгүй шүү дээ. Өнөө маргаашийн жаргал бус, алс ирээдүйн сайхан амьдралын төлөө одооноос маш тооцоотой амьдрах гээд үзээрэй. Сарын орлогоо хуваарилж, тогтмол гардаг зардлууд болох хоол хүнс, байрны мөнгө, унаа зэргийг тооцоолон, нэг өдөрт гарах зардлыг хэтэвчиндээ хийж, бусад мөнгийг данс руугаа хийх нь чухал. Энэ маягаар илүү зүйлсэд мөнгө гаргахгүй, тооцоотой хэмнэлттэй зарцуулбал, удахгүй хуримтлал үүсч, орлогын үүсвэр нэмэгдэнэ. Ингэснээр таны амьдрал илүү хялбар, сайхан болно шүү.

Тооцоогүй зарлага

2 Кредит картны зохисгүй хэрэглээ

Үрэлгэн хүмүүс өөрөөсөө мөнгөө хол байлгахын тулд карт эзэмших нь зөв юм. Картанд байгаа мөнгө тэр бүр бэлэн биш учир таныг мөнгөө хэмнэхэд тусална. Зардлаа тооцоолон хараад явахгүй бол заримдаа хяналтгүй үрэгдэх гээд байдаг талтай. Тиймээс аливаад тооцоо, төлөвлөлт чухал гэдэг нь үүнээс харагдаж байна. Түүнчлэн мөнгөө банкинд хадгалуулсан тохиолдолд бага ч гэсэн хэмжээгээр хүү бодогдоно гэдгийг санаарай.

Кредит картны зохисгүй хэрэглээ

3 Зээл тавих

Хэрвээ та мөнгөний эх үүсвэргүй, тогтмол орлогогүй бол хэзээ ч битгий хүнээс мөнгө зээлээрэй. Энэ нь танд нэмэр болохоосоо илүүтэй нэрмээс болох талтай. Ядаж  л зээлсэн мөнгөнийхөө хүүд сар болгон маш их мөнгийг хэрэгцээгүй зарлагaдах болно шүү дээ. Тиймээс аль болох зээл тавихаас татгалзах хэрэгтэй. Хүмүүс энэ мэт асуудлаас болж, өөрсдийгөө хүндхэн байдалд оруулдаг.

Зээл тавих

4 Өрөнд орох

Амжилттай яваа алдартай бизнесмен, улс төрчид гээд л бүгд тодорхой хэмжээнд өртэй байдаг. Гэвч боломжийн нөхцөлтэй, сайхан боломж байтал санхүүгийн бэрхшээлээс болоод таны ажил хэрэг хойшлогдох гээд байгаа тохиолдолд зээл авах нь ашигтай. Тухайлбал байр машины зээл гэх мэт өөрт хэрэгтэй, амин чухал шаардлагатай зүйлд эргэлзэх хэрэггүй. Хамгийн гол нь зээлээ буцаан төлөх бүрэн чадвартай байх ёстой. Эс бөгөөс байдал дордож, та өмнөх зээлээ төлөхийн тулд ахин дахин өр тавьж, нэг ёсондоо өрийн сүлжээ үүсгэх хэрэг ч гарж мэднэ. Зээлийг ухаалгаар зарцуулж ашиглаад амжилтанд хүрсэн хүмүүс байдаг ч эсрэгээрээ сүйрсэн хүмүүс ч олон юм.

Өрөнд орох

5 Яаралтай үед хэрэглэх хуримтлалгүй

Амжилттай бизнесменүүд ямар ч үед гэнэтийн зүйлд бэлэн байдаг. Тэд тэнгэрийг ажин урьдаас орох бороог тооцоолж, шүхрээ авч гарахаа хэзээ ч мартдаггүй. Аюул тулгарах мөчид тэдэнд урьдаас хадгалсан, нөөцөлсөн хөрөнгө байж л байдаг. Харин маш олон хүмүүс энэ мэт эрсдэлд бэлэн биш, хуримтлалгүй байсны гар гайгаас болж байдлыг улам бүр дордуулдаг билээ.

Яаралтай үед хэрэглэх хуримтлалгүй

6 Дэл сул худалдан авалтууд

Хэмнэж байж л баяжих зам нээгдэнэ. Гэхдээ хэмнэсэн мөнгөө зүгээр нэг хадгалаад байх нь буруу юм. Бид өмсөж зүүх, идэж уухдаа ихэнх мөнгөө салхинд хийсгэж орхидог. Үнэн хэрэгтээ бид хуучин хувцсаа угаагаад өмсөж, хэрэглэж дууссан зүйлсээ дахин ашиглаж болох хэдий ч үрэлгэн болоод хэнэггүй зандаа хөтлөгдөн буруу үйлдэл хийж явдаг байна. Өдгөө тэрбумтан болж, гялалзаж яваа бизнесменүүд бизнесээ амжилттай болж, хөрөнгөтэй болох хүртлээ маш их хэмнэж, хоёр идэхгүй хоосон хонолгүй явж байсан гэдэг. Тиймээс энэ мэт хэрэггүй худалдан авалтаас зайлсхийх хэрэгтэй юм.

Дэл сул худалдан авалтууд

7 Гэрийн санхүүг буруу тооцоолох

Олсон мөнгөө үрчихээд, үлдсэнийг нь хадгалах нь таны хийж байгаа хамгийн буруу үйлдэл гэж ойлго. Харин хадгалж хуримтлуулан, шинэхэн бизнестээ хөрөнгө оруулснаар амжилт гарган, их хөрөнгөтэй болж дуртай бүхнээ худалдаж авах болно. Эхлээд мөнгөө хадгалаад үлдсэнийг нь өөртөө зарцуул. Мэдээж орчин үед хүний хэрэглээ мундахгүй болжээ. Харин хөрөнгө оруулаад, эсвэл хадгалаад үлдсэн мөнгөндөө бүхий л зүйлсээ эвтэйхэн тааруулчих бизнес ухаан танд бий гэж найдъя.

Гэрийн санхүүг буруу тооцоолох

8 Гэр бүлийн хуримтлалгүй

Залуу гэр бүл бүр тогтмол орлогоосоо тодорхой хэсэг хувийг далд хийж, хуримтлуулснаас тооцоолоогүй эрсдэл, гэнэтийн аюулд сөхөрдөггүйг дээр дурдсан. Гэвч ийнхүү хуримтлал үүсгэлгүй, өнөө маргаашаа аргацааж амьдарсаар санхүүгийн шуурганд өртөж, дампуурсан түүхүүд олон юм. Та тэдний нэг болохыг хүсэхгүй байгаа л бол хангалттай хөдөлмөрлөж, түүнийхээ хэрээр хуримтлуулах хэрэгтэйг зөвлөмөөр байна.

Гэр бүлийн хуримтлалгүй

9 Нийгмийн даатгал төлдөггүй

Өөрийн цалингаас тогтмол, хэдэн хувийг хуримтлал, нийгмийн даатгалд тушааж байх нь ирээдүйд танд асар том хөрөнгө оруулалт болж чадна. Амжилттай яваа бизнесмэн бүр алсыг харж, ирээдүйдээ хуримтлал хийж чаддаг байна. Ийнхүү нийгмийн даатгалыг тогтмол төлснөөр, учирч болох олон асуудалд нухлагдахгүй давуу талтай.

Нийгмийн даатгал төлдөггүй

116
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()