Хүмүүс юунаас айдаг вэ?

2016-06-13, 10:00
11,840

Айдас гэдэг бол тэр чигтээ сэтгэл зүйн асуудал. Хэрвээ та өөрийгөө яг тийм зүйлээс л айдаг хэмээх хиймэл дохиог тархиндаа суулгачих юм бол, насан туршдаа тэрхүү зүйлээсээ айсаар л явна. Гэхдээ хүмүүс түгээмэл дараах хэдэн зүйлээс айдаг нь үнэхээр сонирхолтой, басхүү хөгжилтэй санагддаг юм. Энэ жагсаалтанд таны айдаг зүйлс ч багтсан байж мэднэ шүү. 

Хүмүүс юунаас айдаг вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Онгоцонд суухаас айх

Өндрөөс айдаг хүмүүс онгоцонд суухаараа дотор нь муухайрах, толгой нь эргэх, шээс хүрэх гэх мэт түгээмэл шинж тэмдгүүдийг нэрлэдэг. 

Онгоцонд суухаас айх

2 Нохойноос айх

Ихэнхдээ эмэгтэй хүмүүс, тэр тусмаа настай эмэгтэйчүүд нохойноос айдаг. 

Нохойноос айх

3 Аалз

Бусад шавжийг харахаар зүгээр байдаг хэрнээ ихэнх хүмүүс аалзнаас үнхэлцгээ хагартал айж, ухаан балартах нь холгүй байдаг. 

Аалз

4 Хулгана

Хулганаас айх айдсыг мусофобиа гэж нэрлэдэг. Тэд хулгана харахаараа ухаан жолоогүй хашгирч, хар хурдаараа зугтдаг. 

Хулгана

5 Үхэл

Хамгийн сонирхолтой нь ихэнх хүмүүс юу ч хийж амжаагүй байтал үхчихвий гэж биш, харин үхэхэд төрөх мэдрэмжээс айдаг гэнэ. 

Үхэл

6 Цус

Цуснаас айдаг хүмүүс гараа зүсэх, тариа хийлгэх, цус өгөх үед дотор нь муухайрч, толгой нь эргэдэг. 

Цус

7 Өндрөөс айх

Энэ бол хамгийн түгээмэл айдсуудын нэг юм. Тэд өндөр байшингийн дээвэр дээр гарах болон заримдаа бүр цонхоор харахаасаа ч айх нь бий. 

Өндрөөс айх

8 Харанхуй

Мэдээж бид хүүхэд байхдаа бүгд л харанхуйгаас айж, ээж аавыгаа өрөөнийхөө гэрлийг битгий унтраагаарай хэмээн гуйдаг байсан. Гэвч зарим нь хүүхэд насныхаа тэр л айдаст тэр чигтээ гацчихсан байх нь бий. 

Харанхуй

9 Цахилгаан цахихаас айх

Аймшгийн киног санагдуулам аянга бууж, цахилгаан цахих нь зарим хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж, зүрхний цохилтыг түргэсгэдэг байна. 

Цахилгаан цахихаас айх

10 Могой

Чимээгүйхэн мөлхөх нь цаанаа л нэг зэвүүн... Үнэнийг хэлэхэд би өөрөө ч энэ муухай амьтнаас айдаг юм аа...

Могой

47
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()