Шумуулыг хэрхэн холдуулах вэ?

Аялал болоод амралт зугаалгын  оргил үе ирж, хүн бүхэн л хөдөө газрыг зорьж байна. Гэхдээ хөдөө хээр дураараа аялах хэдий сайхан ч хөнөөлт дайсан бишгүй таарах нь жаахан тиймхэн... Тэр бол мэдээж заналт шумуул. Тэднээс хэрхэн өөрийгөө болон гэр бүлээ сэргийлж болох хялбархан зөвлөгөөнүүдийг, зуны нарлаг өдрүүдэд зугаалахаар зэхэж буй та бүхэндээ зориулан бэлтгэлээ. 

Шумуулыг хэрхэн холдуулах вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Эфирийн тос

Лаванда цэцэг, бамбай өвс, эквалипт, шимтэглээ цэцэг, улаан гоньд, ганга, халуун ногоо, цайны мод, хуш зэргийг өөртөө агуулсан эфирийн тос нь цусанд дурлагч шавьжийг устгах шидтэй байдаг. Үүнийг та өөрийн түрхэж хэрэглэдэг, нарны болон өдрийн тосондоо хольж түрхэж болно. 

Эфирийн тос

2 Ургамал

Түрүүтэй гаа, миртл, розмарин болон шимтэглээ цэцэг зэрэг нь шумуулны эсрэг онцгой нөлөөтэй. Энэхүү ургамлуудыг та гэртээ тарьж ургуулснаар шумуул дахиж гэрт тань орж ирнэ хэмээн санаа зовох зүйлгүй болно.

Ургамал

3 Нимбэг

Та нимбэгийг хэдэн хэсэг хэрчиж, орныхоо ойролцоо тавьж, цонхоо онгойлгон тааваараа унтаарай. Учир нь нимбэг нь шумуулыг өөрөөсөө холдуулан, үргээх үүрэгтэй байдаг тул бүхэл шөнийн турш таныг хөнөөлт дайснаас хамгаална.

Нимбэг

4 Ахуйн аргаар хор бэлтгэх

Танд 1 гр эсгэгч, 200 мл ус, 50 гр элсэн чихэр болон ундааны сав хэрэг болно. Ундааны савны дээд хэсгийг хайчилж аваад орцнуудаа хийж хутгаад дээд хэсгийг урвуулан харуулж тавиарай. Шумуулнаас найдвартай хамгаална.

Ахуйн аргаар хор бэлтгэх

5 Боргоцойн утаа

Боргоцойг шатааж утаа гаргах нь шумуулыг өөрөөсөө холдуулж үргээдэг. Үүнтэй адилаар аргалыг ч мөн шумуул үргээх үүднээс шатааж, утаа гаргадаг гэдгийг та бас мэдэх бизээ.

Боргоцойн утаа

6 Уулын үнс (mountain ash) мод

Хэрэв та ойгоор аялж яваа бол уулын үнс (mountain ash) модны навчийг аван, шумуул хазаж болох хэсгүүд дээрээ нааж, тавиарай. Энэ нь таныг хамгаалаад зогсохгүй, эрүүл мэндэд тань онцгой нөлөөтэй байна.

Уулын үнс (mountain ash)  мод

7 Сонгино, сармис

Шумууланд хазуулсны дараа загатнаж, хорсож бие тавгүйтдэг. Харин та энэ үед хазуулсан хэсэгтээ хэрчсэн сонгино тавиад үзээрэй. Улайсан хэсэг нь удахгүй арилах төдийгүй хорсох загатнах зэргийг багасгадаг байна шүү. Сармисны тухайд бага зэрэг усанд хийж, шүүсээр нь хазуулсан хэсгээ арчаарай.

Сонгино, сармис

8 Хүнсний сода

Гэртээ ашиглаж болох бас нэгэн хялбар арга бол хүнсний сода ашиглах. 3 халбага хүнсний содаг 1 халбага усаар зуурч өтгөрүүлнэ. Үүнийгээ хазуулсан хэсэгтээ түрхээд, хатаах бөгөөд хатсаны дараа угааж арилгаарай.

Хүнсний сода

9 Нимбэгний шүүс

Та шумууланд хазуулсан хэсгээ загатнаа багатай, түргэн эдгээхийг хүсвэл нимбэгний шүүсийг ашигласан ч болно.

Нимбэгний шүүс

10 Халбага

Халуун усанд хийж, халаасан халбагыг хазуулсан хэсэгтээ нааж, хэсэг хугацаанд байлгана. 4-5 минут болсны дараа шумууланд хазуулсан хэсэг тань загатнаж, хорсохоо больсон байх болно.

Халбага

212
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()