Баян байх яагаад сайхан бэ?

Мөнгө гэдэг амьдралын хамгийн чухал хэрэглээнүүдийн нэг юм. Ялангуяа өнөө цагт хайр дурлал, хүн чанараас ч дээгүүр тооцогдох болжээ. Хэдийгээр мөнгө хэмээн энэхүү үнэмлэхүй зүйлээр үнэнч сэтгэлийг худалдаж авч болохгүй ч эд баялагийн хувьд хэнээс ч дээгүүр амьдарч болно. Маш ухаалагаар зарцуулж чадсан тохиолдолд шүү дээ. Ингээд та бүхэнд мөнгөөр хэрхэн зөв, сайхан амьдрах тухай танилцуулж байна. 

Баян байх яагаад сайхан бэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Стрессээ тайлахаар далайн аялалд гарч болно

Жирийн амьдралтай бидний хувьд хөлөг онгоц худалдан авч, түүгээрээ далайн аялалд явна гэдэг төсөөллөөс ч хол зүйл. Харин мөнгөтэй, хөрөнгө чинээтэй хүмүүсийн хувьд хормын төдийд л биелэх боломжтой зүйлсийн нэг юм. Тиймээс тэдгээр хүмүүсийн хувьд амралт, аялал зугаалга утгаараа баяр жаргал, цэнгээн авчирдаг гэхэд болно. Их далайд загасчлан, биен наранд ээнгээ оргилуун дарс шимж суувал шаргал биш гэж үү?

Стрессээ тайлахаар далайн аялалд гарч болно

2 Хүссэн газартаа нисээд хүрч чадна

Хэрвээ мөнгө л байвал дэлхийн өнцөг булан бүрд хормын төдийд нисээд хүрчихнэ шүү дээ. Тэдгээр баян хүмүүс ихэвчлэн, өөрийн хувийн онгоцтой байдаг. Түүнд нь супер угаалгын өрөө, унтлагын хэсэг, үзвэрийн танхим хүртэл багтана гээд боддоо. Мөн заавал хувийн нисэх онгоцгүй ч, өндөр зэрэглэлийн суудалд залран, хүссэн газартаа аялж амрахаар явах нь ч бий. Бидний насаараа мөрөөдөөд үл биелэх зүйлс, баян хүмүүст хуруугаа дохих төдийд биелнэ гээд бод доо.

Хүссэн газартаа нисээд хүрч чадна

3 Сэтгэлээр унасан ч хүссэн зүйлээ хийн, сэтгэлээ сэргээж чадна

Хэдийгээр та хүсэн хүлээсэн зүйлээсээ таагүй хариу дуулж, сэтгэлээр унасан ч, түүнийгээ тайтгаруулах арга зам нь маш олон. Хүссэн тоглоом, машин, стресс тайлах зүйлсээ худалдаж аваад л болоо шүү дээ. Харин жирийн амьдралтай бидний хувьд бүтэлгүй хариу бүрийн ард маш их гуниг гутрал, санхүүгийн асуудал торойн үлдэнэ. Ингээд бодохоор баян байх ч бас үнэхээр сайхан бололтой.

Сэтгэлээр унасан ч хүссэн зүйлээ хийн, сэтгэлээ сэргээж чадна

4 Үнэтэй хувцас, эдлэлд умбана

Бид хэдий хүссэн ч, үнэтэй чанартай брэндийн хувцсыг төдийлөн авч чадахгүй, хий дэмий л харан суудаг шүү дээ. Харин зарим бэл бэнчинтэй айлын хүмүүс дэлгүүр хэсэхийг чөлөөт цагаараа хийдэг хобби болгож, хүссэн гоёл, үнэтэй зүйлсээ худалдаж авдаг. Үнэтэй ресторанд хооллож, гоо сайхны бүрэн үйлчилгээнд хамрагдан, үс зүс хумсандаа бүрэн анхаарч, амьдардаг. Гэтэл бидний хувьд тэмдэглэлт баяр, онцгой өдрүүдэд л ресторан орж "тансагладаггүй" гэж үү? Ингээд бодохоор мөнгө гэдэг үнэхээр хүчтэй зүйл шүү. 

Үнэтэй хувцас, эдлэлд умбана

5 Асуудалд орсон ч, өмгөөлөгч хөлсөлж чадна

Хүний амьдралд эрээнтэй бараантай олон зүйлс л хөвөрч байдаг. Сайхан зүйл тохиож, инээж баясах үе байхад саар зүйлтэй учирч, уйлж суух нь ч бий. Харин энэхүү зовлон шаналал, уй гашуу нь мөнгөтэй хүмүүсийн хувьд харьцангуй амар байдаг. Тэдэнд хэрвээ өвчин зовлон тохиолдвол хамаг л үнэтэй, чанартай сайн бүхнийг хэрэглэнэ. Харин жирийн ардын хувьд эмчилгээний хандив цуглуулж, чадахаасаа чадахгүй хүртэл тэмцээд ч тусыг олох нь бага байдаг. Элдэв эрх мэдэлтэн гэмт хэрэгт холбогдлоо гэхэд тэд мөнгөөр өмгөөлөгч хөлслөн, өөрийн талд ялалтыг авчирдаг. Харин жирийн бидний хувьд, хэрэгт орвол насаараа "аавын хаалга" татаж ч мэдэх юм.

Асуудалд орсон ч, өмгөөлөгч хөлсөлж чадна

6 Биеийн таагүй хэсэг, шүдээ хормын дотор засуулж болно

Хэрвээ та мөнгөтэй байгаад өөрийн шүд, нүүр царайндаа сэтгэл хангалуун биш бол уран эмч нарын гараар түүнийгээ хялбархан засуулж болдог. Харин мөнгөгүй бол насаараа үс зүс гундуухан явах болно шүү дээ. Тиймээс баян хүн царай муутай байх нь тун ховор юм. Төрөхөөс заяагаагүй гоо үзэсгэлэнг, чадварлаг эмч, их хэмжээний мөнгөөр өөртөө цогцлоож болдог.

Биеийн таагүй хэсэг, шүдээ хормын дотор засуулж болно

7 Гэрийн бүх ажлыг хийх үйлчлэгч авна

Мөнгөтэй, хөрөнгөтэй хүний өмнө хэн ч аргагүй сөхөрдөг. Учир нь тэдэнд эрх мэдэл, мөнгө байна. Гэвч мөнгөөр хүний хүн чанар, сайхан сэтгэл, ухамсрыг худалдан авч болдоггүй нь харамсалтай. Мөнгөтэй хүмүүс бүхнийг мөнгөөр шийдэж, хялбарчлах дуртай. Тиймээс ч тэд гэрийн үйлчлэгч, эсвэл бүр робот үйлчлэгчийг ч худалдан авч чадна. Тэдний хувьд амьдрал илүү энгийн хялбар байж болох ч, амьдрал нь илүү дарамт шахалт ихтэй байдаг юм.

Гэрийн бүх ажлыг хийх үйлчлэгч авна

8 Найзуудтайгаа гайхалтай үдэшлэгийг зохионо

Мөнгө л байхад гайхалтай үдэшлэгүүд хурууны хөдөлгөөнөөр л биелнэ. Харин мөнгөөр жинхэнэ найз нөхдийг олно гэдэг хэцүү. Өнгө мөнгөнд хууртсан, худал найзууд олширдог. Тиймээс жинхэнэ нөхрийг олно гэдэг тэдний хувьд маш хүнд, бүр үүнээсээ болж асуудалд орох нь ч бий. Харин жирийн бидний хувьд насан туршийн жинхэнэ анд нөхөр, амьдралын эрхэнд торойн үлддэг билээ. Мөнгө л байхад та хүссэн хүмүүстэйгээ гайхалтай үдэшлэгийг зохион байгуулж чадна.

Найзуудтайгаа гайхалтай үдэшлэгийг зохионо

9 Илүү урт удаан амьдрахын тулд, эрүүл мэндээ даатгуулна

Тиймээ мөнгө л байхад та эртнээс өөрийн эрүүл мэндийг даатгаж, бүрэн оношлогоо эмчилгээнд хамрагдан, илүү эрт удаан эрүүл амьдрах боломжтой. Ямарваа өвчин туслаа хэмээн бодоход түүнийг хамаг л сайн эм, эмчилгээгээр эмнүүлнэ. Гэвч өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг болохоор түүнээс мултарна гэж үгүй билээ. Харин илүү түргэн, сайн эмчилгээг хийснээр эрүүл саруул болох нь илүү боломжтой юм.

Илүү урт удаан амьдрахын тулд, эрүүл мэндээ даатгуулна

10 Илүү залуу сайхан харагдахын тулд бүхий л үйлчилгээг хийлгэнэ

Баян олны танил бүсгүйчүүд, эрчүүд яагаад үргэлж үзэсгэлэнтэй, наснаасаа хамаагүй залуу харагддаг вэ гэж үү? Тэд залуу сайхан харагдахын тулд 7 хоног бүр тусгай төхөөрөмжид орж, хувийн дасгалжуулагч хөлслөн, өөрийн гоо үзэсгэлэнг хүмүүст даатгадаг. Мөн аль л чанартай, үнэтэй гэх эрүүл хоолыг хэрэглэдэг юм. 

Илүү залуу сайхан харагдахын тулд бүхий л үйлчилгээг хийлгэнэ

105
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()