Хамгийн өндөр IQ-тэй хүмүүс ямар улсад амьдардаг вэ?

Мэдээж улс орон бүрт гоц ухаантай, сийрэг толгойтой хүмүүс маш олноороо байдаг. Сайны хажуугаар саар гэгчээр ухаан мунхаг хүмүүс ч бишгүй л байдаг билээ. Харин нийт хүн амыг хамруулан, судалгаа хийж, дэлхийн хамгийн ухаантай, оюуны чадамж өндөртэй ард иргэдтэй улсыг тодруулсан байна. Ингээд та бүхэндээ хамгийн ухаантай хүмүүс хаана байдаг талаар мэдээлэл хүргэе.

Хамгийн өндөр IQ-тэй хүмүүс ямар улсад амьдардаг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

10 Швед - IQ түвшин 101

Тус улсын хөдөлмөр эрхлэгчдийн 75% нь оюуны хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ихэвчлэн комьпютер, техник технологийн ажилтнууд байдаг гэнэ. Үүгээрээ ч дэлхийд 2-р байранд бичигддэг байна шүү.

Швед - IQ түвшин 101

9 Австри -IQ түвшин 102

Амар тайван орон гэдгээрээ алдартай Австри улсын иргэд ихэнхи нь өндөр боловсрол эзэмшсэн байдаг. Түүнчлэн 1000 хүн тутмын 9 эрэгтэй, 7 эмэгтэй нь докторын зэрэг хамгаалсан байдаг аж. Мөн л боловсролын систем, сургалтын чанараараа дэлхийд тэргүүлдэг билээ.

Австри -IQ түвшин 102

8 Герман - IQ түвшин 102

Герман улс нь нэрт зохиолч, гүн ухаантнууд, эрдэмтдээрээ алдартай. Гэвч өдгөө тус улсад гүн ухаантан, философичид ховордсон бөгөөд харин хүн амын боловсролын түвшингээрээ 3-р байрыг эзэлдэг байна. Мөн их сургууль төгсөгчдийн ихэнхи нь шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр сурч боловсорсон хүмүүс байдаг аж. 

Герман - IQ түвшин 102

7 Итали - IQ түвшин 102

Мөн л тус улсын ихэнхи иргэд нь шинжлэх ухаан, физик, математикийг илүүтэй сонирхож, мэргэшсэн байх юм. Сонирхуулахад Итали улсын нэрт одон орон судлаач Галилео Галилей (Galileo Galilei)-ийн “IQ” нь 185 байсан гэдэг.

Итали - IQ түвшин 102

6 Голланд - IQ түвшин 103

Голланд улсын боловсролын түвшин дэлхийд дээгүүр бичигдэж, сурагчдад олгох боловсролын чанар нь өндөр хэмээн үнэлэгддэг билээ. Тиймдээ ч олон улсын хэмжээний шинжлэх ухаан, математикийн олимпиадад баг хамт олноороо амжилттай оролцож, үргэлж дээгүүр байр эзэлдэг юм. 

Голланд - IQ түвшин 103

5 Сингапур - IQ түвшин 103

Эхний 5 байрыг Ази тивийн улс орнууд эзэлжээ. Малайзын өмнөд хэсгийн жижиг арлын цөөхөн иргэд сийрэг оюун ухаанаараа барагтай нэгнийг урдаа гишгүүлдэггүй гэдгийг бодит байдлаас ч, энэ жагсаалтаас ч харж болно. Худалдаа, наймаа, бизнесийн өлгий болсон тус газрын боловсролын систем чанартай байдгаас гадна засгийн газар нь ч энэ тал дээр анхаарлаа сайтар хандуулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэхийг зорьдог аж.

Сингапур - IQ түвшин 103

4 Тайвань - IQ түвшин 104

Хятадын муж улс Тайвань нь хамгийн ухаалаг ард иргэдтэй улсуудын нэг юм. Ихэнхи иргэд нь хоёр хэлээр ярьдаг бөгөөд сүүлийн үед англи хэлийг эх хэл шигээ сурах хүмүүс улам бүр ихэссээр байгаа гэнэ. 

Тайвань - IQ түвшин 104

3 Япон - IQ түвшин 105

Тус улс ийнхүү дээгүүр байр эзэлснийг гайхаад байх зүйлгүй. Техник, технологийн ноён оргил гэгддэг Япон улсын иргэд хичээнгүй, хөдөлмөрч гэдгээрээ алдартай. Боловсролын системийн тухайд чанга, хатуу гэгддэг ч энэ нь харин ч тэднийг нийгэмд хэзээ ч ганхахгүй бат бэх сууриа олоход нь тусалдаг аж. Нийт хүн амын 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг нь дэлхийд ховорхон үзүүлэлт юм. 

Япон - IQ түвшин 105

2 Өмнөд Солонгос - IQ түвшин 106

Судалгаа шинжилгээний ажилд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг тус улсыг хамгийн дэвшилтэт орон хэмээн бид нэрийддэг. Шинийг зохион бүтээж, улс орноо хөгжилд хөтөлсөн ард түмэн ухаалаг байхаас ч яах билээ... Тэдний хувьд хамгийн чухал нь боловсрол байдаг. Мөн сурагчид нь гадуурхал, шалгалтын хариу зэргээс болж амиа хорлох явдал маш их гардаг төдийгүй энэхүү хачирхалтай үзүүлэлтээрээ ч дэлхийг тэргүүлдэг.

Өмнөд Солонгос - IQ түвшин 106

1 Хонконг - IQ түвшин 108

Дэлхийн санхүүгийн томоохон төв хот, Хятадын тусгай захиргааны бүс гэгддэг Хон Конг нь хамгийн ухаантай иргэдтэй хэмээн нэрлэгджээ. Сурагчид нь дэлхийн хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд оролцож үргэлж тэргүүн, дэд байрыг эзэлдэг бөгөөд тэд боловсролыг хамгийн чухалд тооцон, олон цагаар хичээллэдэг аж. Үүнийхээ үр дүнд өдгөө 108 онооны “IQ” дунджилж, дэлхий нийтийг алмайруулаад байна.

Хонконг - IQ түвшин 108

Мөн танд сонирхуулахад энэ оны 5-р сард хийсэн судалгаагаар Монгол улсын иргэдийн “IQ” дундаж түвшин 98 хэмээн тогтоогдсон бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ 19-р байрыг эзэлсэн байна. Харамсалтай нь энэ жил урьдны жилүүдээсээ оноо буурч, байр ухарсан аж. 2013 онд Монгол улс “IQ” нь 101 гэсэн үзүүлэлтээр 5-р байрыг эзэлж байжээ.

78
таалагдаж байна

27
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()