Солонгос охид хэрхэн алдартай болдог вэ?

Бидний танил, Солонгосын K-pop хамтлагийн уран бүтээлчид маш түргэн хугацаанд олонд танигдаж, дэлхийн хэмжээнд тоглолт уран бүтээлээ хийдэг шүү дээ. Гайхуулаад байх хүчирхэг хоолой үгүй хэрнээ маш хурдан хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт сая сая шүтэн бишрэгчидтэй байдаг тэдний нууцыг бид та бүхэндээ дэлгэж байна. Магадгүй та тэдний талаар сайн мэддэггүй ч байж болох юм.

Солонгос охид хэрхэн алдартай болдог вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хувцаслалт, өнгөний шийдэл

Солонгосын уран бүтээлчдийн хувьд тэд хувцаслалт, өнгөний зохицол зэрэгтээ маш их анхаарал хандуулдаг. Тэд өнгөний зохицол, орчны шийдэл, тайз зэргийг маш гайхалтай зохион байгуулдаг юм. Гэрэл тусгал, нүүр будалт, хувцаслалт зэрэгт дээд зэргээр анхаардаг нь дууны клип, тоглолт зэргээс анзаарагдана. Ялангуяа "TVXQ" хамтлагийн клипээс анзаарч болох юм.

2 Үглэх

Нэгэн үе бид Америкийн рэпперүүдийг л үнэлж, тэдний дууг сонсдог байсан. Гэвч К-pop урсгал түрэн орж ирж, түүнийгээ дагаад Солонгос рэпперүүд ч мөн танигдаж, нэрд гарч эхэлсэн. Тэд хип хоп дууны урсгалд шинэ өнгө, шинэ хэмнэл оруулж, өөрсдийн Солонгос поп урсгалыг дэлхийд тамгалж чадсан билээ. Ялангуяа "Big Bang", "2NE1", "Wonder Girl"s, "T-ARA" зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүд чанартай, сонсголонтой, утга сайтай байдгийг дурдаж болно. Мөн Ким Ван-Сан (Kim Wan-Sun)-ний "Be Quiet" дууг нэрлэж болно.

3 Хамтлагийн гишүүн бүрийг тодотгох

Шинээр гарч ирж байгаа хамтлагууд бодлогоо гишүүд тус бүртээ нарийвчлан хандуулдаг. Учир нь тэд гарч ирэхээсээ маш олон жилийн өмнөөс бэлдэж, бие галбир, зүс царайндаа анхаарал хандуулдаг юм. Мэдээж энэ олон жилийн турш тууштай хөдөлмөрлөж, бие эрхтэн гээд бүхий л зүйлээрээ шалгууртай тулгарсан учир амжилтад хүрэхээс ч өөр аргагүй шүү дээ. Ялангуяа охидын хамтлаг бүрдүүлэхийн тулд тэднийг гэрээс нь холдуулж, бүрэн бэлтгэлийн байдалтай амьдруулж, хоногийн 24 цагийн 20 цагт нь тасралтгүй бүжгийн бэлтгэл, хоолойны бэлтгэлд ордог байна.

4 Маш этгээд загвараар хувцаслах

Солонгос алдартай, олны танил уран бүтээлчдийг харахад маш этгээд өвөрмөц дүр төрхийг бүрдүүлдэг. Хачирхалтай нь тэр бүгд өөрсдөд нь маш сайхан зохидог шүү дээ. Зарим нэг нь тэдний хэтэрхий эмэгтэйлэг байна, нүүрээ хэт их будчихаж хэмээн шүүмжлэх боловч, ингэснийхээ хүчээр л тэд илүү олон хүнд танигдаж, нэрд түргэн гардаг юм. Тэдний хувцаслалтын хэв маяг Азиуд төдийгүй, Европ даяар тархаж, байлдан дагуулж, гудамжны шилдэг загвараар тодорч байдаг. Энэ нь зүгээр л тэдний хувцаслахыг хүссэн хэв маяг биш, хамтлагийн ирээдүйн стратегийн гол цөм юм.

5 Дуу хоолойгоор татах

K-pop охидын хамтлагийн нэг онцлог нь тэд дэлхийн өөр хаана ч байхгүй маш өхөөрдөм, нарийхан хоолойтой байдаг. Үнэхээр ялдам, болохоор эрчүүд, эмэгтэйчүүдгүй сонсох дуртай байдаг гэхэд болно. Иймээс л тэд ажилтанд хүрдэг байх нь... Ялангуяа охидын “Girls Generation” хамтлагийг нэрлэж болно. Энэхүү хамтлаг нь 8 гишүүнтэй бөгөөд бүгдийнх нь хоолой ойролцоо өнгөтэй тул нийлэхээрээ гайхалтай хоршлыг бий болгодог ажээ.

6 Бүжгээр татах

Солонгос хамтлагууд маш гайхалтай жигд бүжиглэдэг. Учир нь өдөр бүр маш олон цагаар бэлтгэл хийдэгтэй холбоотой. Хэдийгээр бидний нүдэнд маш гайхалтай бүжиг хийсэн, гайхалтай залуус мэт харагдах ч, тайзны ард амьдрал буцалж байдаг гэхэд болно. Учир нь тэд хичээллэхгүй бол шоу ертөнцөөс түлхэгдэх болно шүү дээ.

7 Бэлтгэл сургуулилт

Солонгосын шинээр төрөн гарч байгаа хамтлагууд ихэнх нь дор хаяж жилийн өмнөөс эхлэн бэлтгэл сургуулилтаа базаасаар, эцэст нь тэсрэлт хийдэг байна. Учир нь тэдний хамгийн анхны дуу, клип нь амжилтанд түрэхэд нь илүүтэй нөлөөлдөг. Тиймээс өдөр бүрийн урт удаан хугацааны бэлтгэлийг хийж, өөрсдийн чадвар, бүжгийг нэмэгдүүлдэг байна.

8 Олон төрлийн авьяастай

Солонгос дуучид цор ганц дуучин биш, жүжигчин, бүжигчин, хөгжимчин байх нь ч бий. Ингэж байж л өрсөлдөөн ихтэй шоу ертөнцөд хөлөө олдог учраас тал бүрээрээ өөрийгөө сорьж, аль болох хүмүүст танигдахыг хичээдэг байна. Та бидний сайн мэдэх олны танил дуучид, жүжигчид яагаад кинонд тоглоод байдгийг гайхах зүйл алга.

9 Хэлний мэдлэгтэй

Мэдээж олон орны хүмүүст танигдаж, нэр хүндээ өсгөхийг хүсвэл тухайн уран бүтээлч тал бүрийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Ингэж байж л дуугаа илүү олон орны хэл дээр буулгаж, дэлхийн хэмжээнд танигдаж чадах юм. Цор ганц Солонгос хэлтэй байлаа гээд байдал дээрдэхгүй. Тиймээс ч тэд өөрсдийн хэлний чадвар, дуугаараа бусад уран бүтээлчидтэй өрсөлддөг юм. Дашрамд дуулгахад ихэнх уран бүтээлчид Хятад, Япон, Англи хэлтэй байдаг.

10 Амьд тоглолт хийх чадвар

Та анзаарч байсан бол Солонгос уран бүтээлчид бүгд л гайхалтай сайхан бүжиг, үзүүлбэрийг үзүүлдэг шүү дээ. Тэд амьд тоглолт хийх тал дээр маш сайн анхаарч, олны хүчийг ашиглаж чаддаг ухаалаг ард түмэн юм. Ялангуяа EXO хамтлагийн хувьд тэд гайхалтай тайзны үзүүлбэр хийх тал дээр гарамгай ажээ.

127
таалагдаж байна

49
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()