Алдартай брэндүүдийн далд утгатай логонууд

2016-06-17, 09:20
22,670

Дэлхийд чанар чансаа, нэр хүндээрээ танигдсан алдартай брэндүүдийн хамгийн чухал зүйл бол лого байдаг. Тиймдээ ч тэд үүндээ ямар нэгэн далд утга, харьяат улсынхаа далбааг хүртэл шингээх нь бий. Түүнээс гадна хэрэглэгчдэд ямар нэгэн дохио илгээх, мэдээлэл өгөх гэх мэт ч үүрэгтэй байж болно. Ингээд хамтдаа урьд өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй брэндүүдийн логоны утгыг харцгаая. 

Алдартай брэндүүдийн далд утгатай логонууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 "FedEx"

Америкт төвтэй хүргэлтийн "FedEx" компанийн логон дээрх "d", "E" үсэгнүүд нийлсэн байгаа нь түргэн шуурхай үйлчилгээг илэрхийлж байгаа гэнэ. 

"FedEx"

2 "Gillette"

Эрчүүдийн гоо сайхны хамгийн шилдэг брэнд болох "Gillette"-ийн эхний хоёр үсгийг сайтар ажиглах юм бол сахлын татуурганы үзүүр шиг хэлбэртэй харагдаж байгаа биз?

"Gillette"

3 "NBC"

"NBC" телевизийн сувгийн энэхүү өнгө өнгийн өд мэт хэлбэрийг сайн ажиглах юм бол өдөө дэлгэсэн тогос харагддаг. Энэ нь телевизийн сүр хүч, өнгөлөг байдлыг бэлгэддэг гэнэ шүү. 

"NBC"

4 "Sony VAIO"

"Sony VAIO" брэндийн эхний хоёр үсэг нь аналог давалгааг, харин сүүлийн хоёр үсэг нь хос кодыг илэрхийлж байгаа аж.  

"Sony VAIO"

5 "BMW"

Германы алдарт "BMW" брэнд анх 1917 онд байгуулагдан, агаарын хөлөг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд логон дээрх цэнхэр өнгө бол тэнгэрийг, цагаан өнгө нь хөдөлгүүрийн сэнсийг илэрхийлж байгаа ажээ.  

"BMW"

6 "Toblerone"

Швейцарь бол амтат шоколадаараа алдартай улс. Үүний хамгийн том илэрхийлэл болсон "Toblerone" шоколадны хайрцган дээрх лого нь Берн хотын нэгэн онгон дагшин уулыг дүрсэлсэн байдаг. Түүнчлэн энэ хотыг "Баавгайны нутаг" ч гэж ярьдаг тул, сайн харвал зогсоо хэлбэртэй баавгайн дүрсийг ч та олж харна. 

"Toblerone"

7 "Кока Кола"

Коланы шилэн дээрх энэ хэсэгт Дани улсын туг харагдаж байгаа биз? 2013 оноос энэхүү деталийг нэмэх болжээ. 

"Кока Кола"

8 "Amazon.com"

Интернэт худалдааны хамгийн том сайт болох "Amazon"-ий энэхүү лого нь "A-Z" хүртэл бүх зүйлсийг зарна гэсэн утгатай ажээ. 

"Amazon.com"

9 "Beats"

"Beats" чихэвч нь технологийн салбарт тэсрэлт хийн гарч ирсэн билээ. Эхний үсэг нь чихэвч сонсож байгаа хүний толгойн дүрстэй аж. 

"Beats"

10 "Pinterest"

Хүссэн зургаа байршуулах, татаж авах, хадгалах, хуваалцах боломжтой "Pinterest" цахим хуудсын "Р" үсэг нь "Pin" хийх буюу хадах, тогтоох гэсэн утгатай үгийг илэрхийлэх ажээ. 

"Pinterest"

11 "LG"

Өмнөд Солонгосын хүчирхэг брэнд "LG"-ийн энэхүү улаан дугуй дүрс нь ирмэж буй царайны хэлбэртэйг та анзаарч байв уу?

"LG"

12 "Tour de France"

Францын аялал жуулчлалын салбарын томоохон компани болон "Tour de France" компанийн лого нь наран өөд дугуй унан явж байгаа хүний дүрстэй ажээ. 

"Tour de France"

13 "Cisco"

Мэдээллийн технологийн "Cisco" компани төв оффис нь байрлах Сан Франциско хотын "Golden Gate Bridge" гүүрнээс санаа аван, цахилгаан долгионы үелзлийг харуулах логотой ажээ. 

"Cisco"

14 "Unilever"

"Unilever" компанийн U үсгэнд агуулагдах олон хээг сайн харах юм бол хувцас, хэрэглэл, тоглоом, хоол хүнс гээд л олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлдгийг илтгэнэ. 

"Unilever"

15 "Sun Microsystems"

"Sun Microsystems" компани нь "Oracle"-д худалдагдахаас өмнө дэлхийд нэр нөлөө бүхий компьютер, техникийн үйлдвэрлэгч компани байсан билээ. Өмнөх дөрвөлжин логоноос "S" үсэг оролцоогүй хэрнээ "Sun" хэмээх үгийг төгсгөлгүй мэтээр бичсэнийг харж болно. 

"Sun Microsystems"

16 "Baskin Robins"

Хамгийн амттай мөхөөлдсийг үйлдвэрлэн гаргадаг "BR" компанийн логон дээрх ягаан хэсгүүд нь "31" гэсэн тоог илэрхийлдэг. Энэ нь зайрмагны орцонд ордог бүтээгдэхүүнүүдийн хэмжээ юм. 

"Baskin Robins"

86
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()