Эрэгтэй хүн бүрийн хийж сурах ёстой 15 хялбар хоол

Та хэр сайн хоол хийдэг вэ? Заавал эмэгтэй гэлтгүй, шаардлагатай тохиолдолд хайртай бүсгүй, гэргийдээ амттай сайхан хоолыг хийж өгвөл гүнзгий сэтгэгдэл төрүүлж, өөртөө бүр илүү дурлуулах болно шүү дээ. Бүсгүйчүүд ч гэсэн сайхан хоол хийдэг эрчүүдэд дуртай байдаг. Тиймээс бид та бүхэндээ маш энгийн, хийхэд амархан хэрнээ амттай хоолнуудыг санал болгож байна.

Эрэгтэй хүн бүрийн хийж сурах ёстой 15 хялбар хоол
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Шарвин

Амтлаг шарвинг хийхэд санаснаас хамаагүй хялбар, дээр нь ямар ч амттантай төгс зохицдогоороо алдартай билээ. Орцонд нь гурил, өндөг, сүү, элсэн чихэр, эсгэгч, гэх мэт гар доорх материалууд ордог. Мөн хэрвээ хүсвэл нэрс, гүзээлзгэнэ, амтат шоколад, цөцгий зэргийг хольж болох юм. Ингэснээр хийх шарвин тань бүр ч амттай болох болно.

Шарвин

2 Фриттата

Нэг ёсондоо пиццатай маш төстэй хоол юм. Бас хийхэд үнэхээр амархан. Өндгөө гурилтайгаа хольж сайтар зуураад дээр нь давс, ногоон сонгино, мөөг, бас бус амтлагч ногоонуудаа хийж холиод халуун хайруулын тавган дээр жигд тараан шарах хэрэгтэй. Мөн хүсвэл дээр нь бага зэрэг бяслаг хийж өгвөл илүү сайхан амттай болно. Гол нь шарж буй өндгөө хагалах, наалдуулахаас сэргийлээрэй. Зуурмагаа хэт зузаан тавьбал удаан болж, голдоо түүхийрэх, гаднаа түлэгдэх талтайг санах нь зүйтэй.

Фриттата

3 Будаатай хуурга

Будаатай хуургыг хэдийд ч хийх боломжтой. Мөн мах, будаа, сонгино, давс байхад л та хийж чадна. Харин нэмэлтээр лууван, чинжүү, яншуй, мөөг, зэрэг хүнсний ногоог нэмбэл хоол тань улам амттай болно шүү. Будаатай хуурганы хувьд, хамгийн гол нь будаагаа агшаахдаа усаа сайтар тааруулах нь чухал. Ус ихдэх, багадахад хоолны амтанд нөлөөлж таагүй амтагдуулах тул анхаараарай.

Будаатай хуурга

4 Шарсан тахиа

Амттай шарсан тахианд дургүй хүн гэж ховор биз ээ. Үүнийг бэлдэхэд ч их энгийн юм. Юун түрүүнд та тахиагаа сайтар цэвэрлэж, давс, сонгино, ногоо зэргээр амтлан, шарах шүүгээндээ хийж жигд шарах хэрэгтэй. Та хайртдаа гэнэтийн бэлэг барихыг хүсвэл, тахиа шарж өгөөрэй.

Шарсан тахиа

5 Шпагетти

Спагетти нь санасныг бодвол маш энгийн хэрнээ амттай хоолнуудын нэг юм. Зориулалтын амтлагч, соус, гоймон байхад л та рестораны хоолыг гэртээ хийж чадна. Хамгийн гол нь гоймонгоо нялцгай биш, хатуу ч биш, яг тааруулан зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. Буцалгасны дараа усыг нь сайтар шүүгээд бага зэрэг ургамлын тосонд хийж тавиад соусаа бэлдэх хэрэгтэй. Мах, сонгино, улаан лоолын паста, амтлагч зэргийг хийж, зөөлөн гал дээр 5-10 минут буцалгаж, гоймон дээрээ тавьж өгөөрэй.

Шпагетти

6 Салса

Энэ нь нэг талаар улаан лооль, ногооны амтат хуурга юм. Ялангуяа охид бүсгүйчүүдэд хийж өгөхөд маш тохиромжтой. Хүндхэн хоолны дараа зууш болгон эсвэл зүгээр л хөнгөн хооллохыг хүсэгчдэд хэрэгтэй юм.

Салса

7 Тахианы махтай, гоймонтой шөл

Өглөө болон өдрийн хоолонд маш тохиромжтой юм. Танд мушгиа гоймон, тахианы мах, лууван, ногоон сонгино, амтлагч байхад л амттай сайхан тахианы махан шөлийг хийх боломжтой юм. Хамгийн гол нь ясгүй тахианы мах хэрэгтэй. Мөн чинжүү, броккили болон бусад нарийн ногоог хийж болох юм.

Тахианы махтай, гоймонтой шөл

8 Стейк

Манайхан стейкийг нэг их хийгээд байдаггүй ч, романтик оройн зоогийг чимэх гол зоог болдог гэдгийг дуулгая. Хамгийн гол нь үхрийн махаа зөөлөн, амтлаг болгох нь чухал юм. Гэрийн нөхцөлд битүү чанагчид чанаад, дараа нь гал дээр шарж болох юм. Махаа давс, амтлагчаар амтлахаа мартуузай.

Стейк

9 Бяслагтай шарсан талх

Өглөөний цайнд хамгийн тохиромжтой зууш юм. Зөөлөн амтлаг талх, хайлсан бяслаг, масло, хиам эсвэл зүссэн мах байхад л таны хоол үнэхээр амттай болох болно. Хиам, эсвэл махыг хийхгүй ч байсан болно. Мөн кофетой хослуулан идвэл үнэхээр амттай шүү.

Бяслагтай шарсан талх

10 Нарийн ногоотой хуурга

Төрөл бүрийн амтлаг, нарийн ногоонуудыг ашиглаад түүгээрээ ногоотой хуурга хийсэн ч болох юм. Хамгийн гол нь усаа зөв тааруулж, зөөлөн гал дээр хуурч, ногоогоо түлэхээс сэргийлэх хэрэгтэй. Эсвэл ус хийхгүйгээр өөрийнх нь шөл, шүүсэнд зөөлөн гал дээр буцалгасан ч болно. 

Нарийн ногоотой хуурга

11 Шоколадтай жигнэмэг

Шоколадтай жигнэмэг нь харагдаж байгаагаасаа ч илүү хийхэд хялбар юм. Юун түрүүнд зуурмагаа бэлдэх хэрэгтэй. Өндөг, сахар, сүү зэргээр зуурмагаа бэлдэж, түүнийгээ хэв гарган шарах шүүгээндээ хийнэ. Харин бэлэн болсных нь дараа дараа шоколадны үйрмэгээс хийж өгөөрэй. Ингээд л амттай жигнэмэг бэлэн болох нь тэр...

Шоколадтай жигнэмэг

12 Хачиртай шарвин

Гурил зуурч, шарвингийн гурилаа бэлтгэн нимгэн элдээд, түүнийгээ хайруулын тавгандаа тааруулан хайрах хэрэгтэй. Ингээд бэлэн болсон гурилынхаа дотор, амтат ногоо, хиам, жимс зэргээс хийж өгвөл илүү амттай болох болно. Өглөөний цайнд илүүтэй тохиромжтой юм.

Хачиртай шарвин

13 Бургер

Бургерийг гэрийн нөхцөлд хийхэд ч үнэхээр хялбар байдаг. Хамгийн гол нь танд шаардлагатай материал байхад л хангалттай. Зарим эрчүүд бургерын талхыг нь хүртэл өөрсдөө хийдэг. Пиццаны орц, найрлагаасаа шалтгаалаад харилцан адилгүй ч танд улаан лооль, бяслаг, өргөст хэмх, амтлагч хэрэг болно.

Бургер

14 Ногоотой хуурга

Амтлаг улаан лооль, лууван, бяслаг, мөөг, байцаа, вандуй зэргийг ашиглан амттай ногооны зууш, ногоотой хуургыг хийж болох юм. Таны цаг завыг хэмнэхээс гадна, ширээг тань үнэхээр сайхан харагдуулах болно.

Ногоотой хуурга

15 Шинэ ногооны салат

Шинэ ногооны салат нь бүсгүйчүүдэд маш тохиромжтой. Учир нь өег илчлэг багатайгаас гадна, амт чанар сайтай юм. Тиймээс хайртай бүсгүйдээ, өөрийн гараар амтлаг салатыг хийж өгөөрэй.

Шинэ ногооны салат

67
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()