“Victoria’s Secret” биднээс юу нуудаг вэ?

Олон жилийн турш дэлхийн дахины загварын чиг хандлагыг тодорхойлж, хүн бүрийн танил болж чадсан “Victoria’s Secret”-ийн талаар та хэр их мэдэх вэ? Халуухан сахиусан тэнгэрүүд, хараа булаам дотуур хувцаснууд бол тэдний нэрийн хуудас билээ. Харин тэд олон нийтэд төдийлэн мэдэгдэхийг хүсдэггүй нууц олонтой ажээ. Ингээд бүгдээрээ “Victoria’s Secret”-ын биднээс нуудаг зүйлсийг ил болгоцгооё.

“Victoria’s Secret” биднээс юу нуудаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Алдарт хүрэх зам

Загварын салбарын эмэгтэйчүүд бүрийн мөрөөдөл “Victoria’s Secret”-ийн тайзан дээр алхах байдаг. Тиймдээ ч олон мянган охидоос шалгарч, шоунд оролцсон загвар өмсөгчид хамгийн чадварлаг, халуухан, үзэсгэлэнтэйд тооцогддог билээ. “Victoria’s Secret” тэднийг алдар нэрд гаргаж, карьерийг нь гэрэлтүүлж өгдөг аж. Саяхан загварын ертөнцөд хөл тавьсан Жижи Хадид (Gigi Hadid), Кендалл Женнер (Kendall Jenner) нар өдгөө дэлхий даяар алдартай супер моделиуд болж байгаа нь “Victoria’s Secret”-ийн хүч чадал, нэр хүндийг бататган харуулна.

Алдарт хүрэх зам

2 Хасагдсан охидын уртаас урт жагсаалт

Дээр дурдсанчлан тус брэндийн нүүр царай болж, тайзан дээр алхана гэдэг маш өндөр шалгуур шаардах ажил. Тэд хамгийн төгс бие галбиртай, царайны зөв төрхтэй охидыг сонгохоос биш том хөх, өгзгөнд тэгтэл анхаарал хандуулдаггүй. Халуухан жүжигчин бүсгүй Кэйт Аптон (Kate Upton)-г “VS”-ийн найруулагч хэтэрхий халуухан төрхтэй, загвар өмсөгч болно гэдэг түүнд тохирохгүй хэмээсэн байдаг. Харин алдарт Тайра Банкс (Tyra Banks)-ийг нас нь явчихлаа, шинэ залуусыг гаргаж ирэх цаг болсон хэмээн үзэж байсан бол Кара Дэлэвэйжн (Cara Delevengne)-ийг хэтэрхий их жин нэмсэн хэмээгээд тайзан дээр алхуулаагүй гэдэг шүү.

Хасагдсан охидын уртаас урт жагсаалт

3 Яг үнэндээ тэдний бизнес тийм ч сайн биш

“Victoria’s Secret” брэнд нь бараа бүтээгдэхүүнээ сурталчилдаг каталогийг худалдаанд гаргахаа больсон байна. Учир нь тус компани жилд зөвхөн каталог хэвлэхэд 100 сая долларыг зарцуулж байсан бөгөөд төсвөө танах үүднээс каталог хэвлэн гаргахаа больсон юм. Дээрээс нь тэдний бараа бүтээгдэхүүн нь дэлхийн гоо сайхны салбарын зах зээлд хүчтэй өрсөлдөгч биш бөгөөд шоунаасаа л ихэнх ашгаа олдог аж.

Яг үнэндээ тэдний бизнес тийм ч сайн биш

4 Бүтээгдэхүүн нь түгээмэл биш

Тус брэндийн гол бүтээгдэхүүн бол дотуур хувцас байдаг. Харин бусад гоо сайхан, арьс арчилгааны  бүтээгдэхүүн, үнэртэн зэрэг нь төдийлэн алдартай биш, тийм чанартай ч биш. Хүмүүс “Victoria’s Secret”-ийн дотуур хувцас, сахиусан тэнгэрүүд, шоуг нь л сонирхож, дурладаг боловч бусад төрлийн барааг нь хэрэглэдэггүй. Харин сүүлийн үед тэдний худалдан авалт эрс буурч, үйлчүүлэгчид нь цөөрч байгаа талаар мэдээллэсэн бөгөөд бүр бараагаа хямдруулж, бөөний үнээр нь зарах болжээ.

Бүтээгдэхүүн нь түгээмэл биш

5 Фотошоп

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд үнэхээр төгс харагддаг. Бие галбир, царай төрх, үс гэзэг гээд л өөлөх зүйл ганц ч үгүй. Гэтэл үнэн хэрэгтээ тэд өө сэвтэй, ундуу гундуу харагдах хэсгийг фотошопоор янзалж, бидний нүдийг хуурдаг байх нь. Бэлхүүсийг нь илүү нарийсгаж, хөлийг нь илүү уртасгаж, царайг нь гэрэлтүүлж гээд л байж болох хамгийн төгс түвшинд аваачдаг байна.

Фотошоп

6 Лили Олдриж (Lily Aldridge)

Халуухан сахиусан тэнгэрүүдийн нэг Лили Олдриж бол дуучин Тайлор Свивт (Taylor Swift)-ийн охидын "фракцын" гишүүдийн нэг юм. Түүний төлөө хөлгүй их ус руу үсэрхэд ч бэлэн гэдэг шүү. Та санаж байвал дуучин Тайлорын “Bad Blood” дуунд тэрээр дүр бүтээдэг. Ийнхүү өөрийн толгойгүй мэт хүнийг дагаж явлаа хэмээн хүмүүс түүнд дургүйлэх нь ч бишгүй. Хаа газрын шоу цэнгээн дээр тэд хамт харагдаж, папарацийн дуранд өртсөн бөгөөд үүнийхээ төлөө зэмлүүлж байсан гэдэг. 

Лили Олдриж (Lily Aldridge)

7 Шумуул үргээгч үнэртэн

Тус брэндийн үнэртэн нь үнийн хувьд нэлээд өндөр байдаг боловч анхилуун үнэр, тогтоцын хувьд тааруу. Гэтэл нэгэн судалгааны багийнхан “Victoria’s Secret”-ын үнэртэнгүүд бүгдээрээ шумуул үргээх шидтэй байдаг талаар мэдэгдэл хийсэн юм. Учир нь тус үнэртэнд агуулагдах хэт их химийн концентрац нь шумуул гэлтгүй бусад шавжийг ч өөрөөсөө холдуулж, үргээдэг ажээ. 

Шумуул үргээгч үнэртэн

8 Сахиусан тэнгэрүүдийн эрлэг ДиКаприо

Холливуудын нэрт жүжигчин Леонардо ДиКаприо (Leonardo Dicaprio) нь хүүхэмсэг нэгэн гэдгээрээ зартай. Харин тэрээр “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийг хараад шүлсээ асгаруулж,  өөрийн болгоод амжсан байдаг юм шүү. Бүр 9 загвар өмсөгчтэй учир ургуулаад амжсан сүйхээтэй эрийг нэрлэ гэвэл мэдээж ДиКаприог л хэлнэ. Харин түүний дараа "Maroon 5" хамтлагийн дуучин Адам Ливен (Adam Levine) орох юм. 

Сахиусан тэнгэрүүдийн эрлэг ДиКаприо

9 Спорт хувцсанд илүүтэй анхаарлаа хандуулж байна

“Victoria’s Secret” нь бүтээгдэхүүний каталог гаргахаа больж харин спорт хувцаснууд үйлдвэрлэх ажилд ханцуйгаа шамлан орсон байна. Учир нь сүүлийн үед охид бүсгүйчүүд спортоор хичээллэх нь ихсэж, бүгд л булчинлаг, гуалиг биетэй болохыг хүсдэг болсонтой холбоотой. Тэдний энэхүү шийдвэр нь ч үр дүнгээ үзүүлж, эрэлт ихтэй байгаа аж.

Спорт хувцсанд илүүтэй анхаарлаа хандуулж байна

10 Миранда Керр (Miranda Kerr)-ийн нууцлаг харилцаа

Хүүхэд шиг төрхөө халуухан биеэрээ чимж, нэгэн үе залуусыг шуугиулж байсан Миранда Керр (Miranda Kerr) өдгөө өөрийн хувийн амьдралдаа анхаарч яваа билээ. Жүжигчин Орландо Блүүм (Orlando Bloom)-тэй гэрлэж, хөөрхөн хүүгийн эцэг эх болсон ч харилцаа нь удалгүй өндөрлөсөн юм. Харин өдгөө тэрээр “Snapchat”-ийн үүсгэн байгуулагч, залуу тэрбумтан Эван Спэйгал (Evan Spiegel)-тай сүй тавиад байгаа билээ.

Миранда Керр (Miranda Kerr)-ийн нууцлаг харилцаа

11 Жинхэнэ сахиусан тэнгэр Адриана Лима (Adriana Lima)

34 настай боловч өдгөө ч өөрийн халуухан төрх, нэр хүндээ алдалгүй “Victoria’s Secret”-ийн нүүр царай болж яваа гайхалтай бүсгүй юм. Тэрээр нөхөртэйгээ хуримаа хийтлээ өмнө нь хэн нэгэнтэй огт холбогдож байгаагүй бөгөөд үүгээрээ ч нэр хүнд өндөртэй байдаг. Харин тэрээр нөхрөөсөө салж, ганц бие бүсгүйн амьдралд хөл тавиад удаагүй, түүнчлэн жүжиглэх сонирхолтойгоо ч хэлээд амжсан юм. Бид удахгүй түүний тоглосон киног үзэх нь дээ.

Жинхэнэ сахиусан тэнгэр Адриана Лима (Adriana Lima)

12 Өсвөр насны охидод зориулсан загварууд

Тэд бүх насны эмэгтэйчүүдийг өөрийн брэнддээ татан оруулахын тулд бүхий л боломжит аргыг хэрэглэдэг. Өсвөр насны охидод ч мөн өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэндээ тэдэнд зориулж ягаан өнгийг голчилж, үзэх нь бий. Мэдээж энэ ч үр дүнгээ өгсөн юм. Эмэгтэй хүн бүр, охидууд ч ялгаагүй “Victoria’s Secret”-ийн дотуур хувцсыг өмсөх дуртай байдаг нь ийм учиртай аж.

Өсвөр насны охидод зориулсан загварууд

13 Жирэмсний хувцас

Эмэгтэй хүн бүр жирэмсэн байхдаа навсайтлаа хувцаслаж, гадуур явахыг хүсдэггүй. Үүнийг олж мэдсэн “Victoria’s Secret”-ийнхан жирэмсэн бүсгүйчүүддээ зориулан хамгийн дэгжин жирэмсний хувцсыг үйлдвэрлэж байгаа билээ. Тэдний нүүр царай бол яалтчгүй загвар өмсөгч, сахиусан тэнгэр Бихати Принслүү (Behati Prinsloo) юм.

Жирэмсний хувцас

14 Кэндэйс Сванепол (Candice Swanepoel)

Хэдэн жилийн өмнө “Victoria’s Secret”-ийн загвар өмсөгч Кэндэйс брэндээ сурталчилсан зураг авхуулахдаа хэт туранхай харагдаж, тэр бүү хэл яс нь ёрдойн харагдаж байсныг санаж байна. Үүнээс болж “Victoria’s Secret”-ийнхан хэл аманд өртөж, хүний эрхийг зөрчлөө гэхчлэн багагүй шүүмж сонсоод авсан билээ. Ингэснээр Кэндэйс жин нэмэх шаардлагатай болсон байдаг шүү. Өдгөө ч мөн загвар өмсөгчдийг хэт туранхай байхыг зөвшөөрдөггүй аж.

Кэндэйс Сванепол (Candice Swanepoel)

15 Царай муутай бүсгүйчүүд

Мэдээж тэдний ихэнхи нь царайлаг төрхтэй, халуухан биетэй байх боловч зарим нэг сайхан биенээс цаашгүй байх нь ч бий. Жишээлбэл Лили Олдриж (Lily Aldridge), Жасмин Тукс (Jasmine Tookes), Лаис Рибейро (Lais Ribeiro) гээд л... Энэ нь зарим хүмүүст таалагдахгүй байх нь ч бий. Тиймдээ ч  “Victoria’s Secret” сүүлийн үед илүү царайлаг, болоод залуухан охидыг авах хүсэлтэй байгаагаа дурдаад байгаа юм.

Царай муутай бүсгүйчүүд

115
таалагдаж байна

81
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()