Дэлхийн хамгийн шилдэг 10 дайчин

Дэлхийд эр зориг баатарлаг үйлсээрээ гайхагдан, хүн төрөлхтөний түүхэнд үүрд дуурсагдан үлдсэн хамгийн шилдэг 10 дайчны товч түүхийг танилцуулж байна. Уг жагсаалтыг алдарт AskMen сайтынхан гаргасан байна.

Дэлхийн хамгийн шилдэг 10 дайчин
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

10 Bильям Bаллес

Энэ агуу тулаанч нь ард түмнийхээ нэрийн өмнөөс Английн язгууртануудын эсрэг тэмцэж чадсан Шотландын энгийн нэгэн шудрага зоригтой газрын эзэн хүн юм. Тэрээр, тоогоор илүү Английн сайн бэлтгэгдсэн цэрэг хүчний эсрэг Стирлин Гүүрний (Stirling Bridge) тулаанд мэргэжилийн бус энгийн иргэдээс бүрдсэн хүмүүсийг удирдаж ялалт байгуулж чадсанаар Шотландын баатар хэмээгдэх болсон. Bильям Bаллес нь маш олон тулаанд ялалт байгуулсан эрэлхэг дайчин байсан хэдий ч, эцэстээ Фалкрикийн (Falkirk) тулаанд Англичуудад ялагдаж олзлогдосоноор, дүүжлүүлсэн боловч амьд хэвээр байсан учир мориор тэлүүлэн хэсэг хэсэг болгон хуваагдаж үхсэн юм. 

Bильям Bаллес

9 Леонидас

Спартагийн хаан Леонидас нь өөрийн амьдралаа зөвхөн дайн тулаанд зориулсанаараа энэ жагсаалт дахь бусад домогт дайчидаас ялгаатай. Тэрээр өөрийн 300-н Спартан дайчдаа удирдан агуу том Персийн армийн эсрэг Термопулаед (Thermopylae) болсон дайнд байж боломгүй ялалтыг байгуулсан юм. Тэрээр байлдааны явцад цэргүүддээ алхам бүрт үргэлж урам зориг өгч байснаараа, ганцхан жилийн дотор агуу Персийн армийг буулган авчээ. Эцэст нь Леонидас амьдралаа золиослон амиа хорлосон боловч энэ нь түүний мартагдашгүй нэр алдарын хэмжүүр болжээ. 

Леонидас

8 Юү Фэй

Юү Фэй нь бүх цаг үеийнхээ дайчдын үлгэр дууриал, нүүр царай болсон 12-р зууны Хятадын эрэлхэг дайчин байсан юм. Тэрээр Жин улсыг (Jin Dynasty) булаан эзлэгчдийн эсрэг Өмнөд улсаа (Southern Song Dynasty) хамгаалах зорилгоор энгийн иргэдийг удирдан ширүүн байлдаж байжээ. Тэрээр үнэнч шударга эрэлхэг зоригтой дайчин байсан хэдий ч түүний алдар гавьяа, хувийн амьдралын талаар нарийн тодорхой мэдээлэл тэмдэглэгдэн үлдээгүй бөгөөд харин хүмүүсийн ам дамжсан яриа, үлгэр домог, ер бусын түүхүүд ихээр байдаг байна. Эдүгээ Юү Фэй өнөөдрийг хүртэл хятадын соёлын эх оронч үзлийн бэлэг тэмдэг болон үлджээ. 

Юү Фэй

7 Робин Гүүд

Хөрөг зураг нь зорилгодооо хүрч ноёрхолоо тогтоосон хүний хандлагыг илэрхийлсэн шинжтэй бөгөөд түүний гарал үүслийн талаар эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилсээр байдаг. Түүнийг анх Robyn Hode эсвэл Robert Hod гэж нэрлэж басан эсэх нь чухал биш бөгөөд түүний амьдарч байсан цаг үед "Rob Hod" гэдэг нь хууль ёсыг уландаа гишгэх гэсэн утгатай үг байжээ. Гэхдээ ихэнх хүмүүс түүнийг Арслангийн зүрхт Ричардтай зоригтойгоор тулалдсан дайчин гэж итгэдэг. 

Робин Гүүд

6 Атилла

Атилла нь 5-р зууны олон нүүдэлчин, хэрэн тэнүүчлэгч, зэрлэг омогийнхныг нэгтгэж чадсан төдийгүй албан тушаал, байр суур дээгүүр омогуудынхны зүрхэнд Бурханы шийтгэл хэмээн айдас төрүүж байжээ  Атилла нь Балкан, одоогийн Европд устаж үгүй болсон зарим хотуудад ноёрхолоо тогтоосон бөгөөд Ромын эзэнт гүрэнд хүрч чадсан дайчин юм. Түүний хийсэн багахан зүйл нь нэгэнт хүчирхэгжсэн Ром улсыг уналтанд оруулахад хангалттай байлаа. 

Атилла

5 Минато Но Юошицуне

Жинхэнэ дайн тулаанд зориулагдсан гэмээр гайхамшигтай самурай дайчин юм. Тэрээр Японы Гимпэй (Gempei) дайнаар "Тара" хэмээх эрх баригч бүлгийг сүйрүүлснээр өөрийн ах Алимато Юорицомогийн эгдүүцэлийг хүргэжээ. Эцэст нь ах нь түүнийг санаатайгаар хороож эмгэнэлтэй хувь тавилан нь дурсагдан үлджээ. 

Минато Но Юошицуне

4 Ганнибал Барса

Ганнибал Барса нь агуу Картиганы дайчин байсан бөгөөд эцгийнхээ адилаар Ромын эсрэг дайнд амьдралаа зориулжээ. Түүний гайхалтай төлөвлөгөөнууд болон байлдааны стратеги нь Ромыг бүхэл бүтэн зууны туршид доройтоход хүргэсэн юм. Нэмж хэлэхэд, тэрээр Ромын генерал Scipio Africanus-н эсрэг хэзээ ч тулж байлдаж байгаагүй. Ганнибал нь өдийг хүртэл үнэхээрийн гайхалтай чадварлаг дайчин хэмээн дурсагддаг төдийгүй, тэрээр их хэмжээний цэргүүдыг чадварлагаар удирдаж, армидаа заануудыг ашигладаг байснаараа алдартай. Мөн цэргүүдээ дагуулан Италийн Алпийн нурууг давж Ромд хүрч байсан гэдэг. 

Ганнибал Барса

3 Халид Ибн Ал Валид

7-р зууны үеийн лалын шашиний номлогч Мухаммадын хамтран зүтгэгч Халид Ибн Ал Валидыг Бурханы Зурсан Илд гэдгээр хүн төрөлхтөн мэднэ. Тэрээр дэлхийд алдартай цэргийн удирдагч төдийгүй хамгийн анх Арабын орнуудыг нэгтгэж байжээ. Том бага ямарч тулаанд язгууртнууд болон дайчдынхаа хамтаар боловсруулсан төлөвлөгөө болон тактикаа амжилттайгаар хэрэгжүүлэн нэг ч ялагдал хүлээж байсангүй. 

Халид Ибн Ал Валид

2 Александр

Македоны 3-р Александр хаан бол ямар ч маргаангүйгээр дэлхийд 2-рт орох агуу дайчин юм. Түүний амжилт нь цаг бусын үхэл хүртэл нь үргэлжилсэн бөгөөд 32 насандаа хорлогджээ. Тэрээр аян дайн хийж Сири Египет гэх мэт томоохон орнуудыг эзэлсэн бөгөөд энэ гайхалтай аян дайны эхлэл нь түүнийг 20 настай байхад, эцэг нь бусдад хорлогдон амиа алдсанаас хойш эхэлсэн юм. Орсон дайн тулаан бүртээ ялалт байгуулж байжээ. 

Александр

1 Чингис хаан

Агуу Монголын удирдагч, дайны бурхан, цэргийн жанжин түүнтэй эн зэрэгцэх дайчин одоо ч, ирээдүйд ч гарахгүй болов уу. Түүний байлдан дагуулалтаар үрэгдсэн хүмүүс хэдэн саяаар тоологдох бөгөөд Монголын эзэнт гүрэн Японоос Иран хүртэл үргэлжилж байсан. Америкийн нэгдсэн улсын Хүний генетик судлалын сэтгүүлд 2003 онд гарсан эрдэм шинжилгээний нийтлэлд Дэлхийн нийт эрэгтэйчүүдийн 0.5%-ыг Монгол гень эзэлж байна гэсэн судалгаа гарсан байдаг. 

Чингис хаан

121
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()