Индүү ашиглалгүйгээр үсээ хэрхэн ороох вэ?

2016-06-18, 13:47
29,828

Охид бүсгүйчүүдийн хувьд сулхан долгиотой, хөвсгөр зөөлөн үс бол мөрөөдөл л гэсэн үг. Гэхдээ тийм байлгахын тулд үргэлж индүү, сэнс, буржийлгагч ашиглана гэдэг үсэнд ч халтай шүү дээ. Тиймээс бид та бүхэндээ амархан, бас эрүүл аргаар үсээ зөөлөн долгиотой болгох аргуудыг танилцуулж байна. 

Индүү ашиглалгүйгээр үсээ хэрхэн ороох вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Сул долгио

Үсээ угаасныхаа дараа юмуу, бага зэрэг чийгтэй үед (бага зэрэг шүү) хоёр хувааж, гараараа ороогоод үзүүрийг нь зурагт үзүүлсэн шиг уяна. Энэ чигээрээ унтаад, өглөө босоход таны үс сулхан хэрнээ гоёмсог долгиотой болсон байх болно. 

Сул долгио

2 Толгойн боолт

Индүү ашиглалгүй үс ороох аргууд дундаас хамгийн аятайхан нь "толгойн боолт ашиглаж ороох" санагддаг шүү. Эхлээд үсээ задгай байхад нь толгойгоо орооно. Түүнийгээ дагуулан зурагт үзүүлсэн шиг эргүүлэн хийгээрэй. Үсээ нойтон үедээ ороовол ороолт нь амархан гарна. Харин бага зэрэг чийгтэй үед ороогоод унтвал өглөө босоход таны үс яг л индүүгээр ороосон мэт харагдана. 

Толгойн боолт

3 Боолтоор ороох

Үснийхээ ширэлдээг сайтар гаргаж, самнаарай. Харин дараа нь хэсэг хэсгээр нь хуваан авч, тултал нь ороогоод жижиг резинээр тогтоогоорой. Шөнөжин ингэж байлгаад өглөө нь авахад таны үс яг л Тайлор Свифтийн үс шиг болсон байх болно. 

Боолтоор ороох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()