Путины шуугиан тарьсан үйлдлүүд

ОХУ-ын ерөнхийлөгч, Владимир Путин (Vladimer Putin)-ний талаар маш сонирхолтой мэдээ, мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Бид үргэлж түүнийг улс төрч, ерөнхийлөгч хэмээх хүндхэн статусаар нь төсөөлдөг. Гэвч хувь хүн талаас нь, энгийн л нэг эр хүн гэдэг утгаар нь хардаггүй билээ. Магадгүй та үүнийг үзээд бодол тань өөрчлөгдөж ч мэдэх юм.

Путины шуугиан тарьсан үйлдлүүд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэр хэзээ ч цаг барьдаггүй

Тэрээр цаг барих тал дээр үнэхээр асуудалтай гэнэ. 2013 онд Пап лам Францис (Pope Francis) анх удаа ОХУ-д айлчилж, Владимир Путин (Vladimer Putin)-тэй уулзахаар цаг товлосон ч, тэрээр 50 минут хожимдож иржээ. Гэвч тэрээр Пап ламыг бүтэн цаг шахам хүлээлгэсэн ч, огтхон ч уучлалт гуйгаагүй гэдэг. Мөн тэрээр 2012 онд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дараа Жон Керри (John Kerry)-тэй уулзах уулзалтаасаа 3 цаг, 2003 онд хатан хаан II Элизабет (Elizabet)-тэй уулзахдаа 40 минут хоцорсон гэдэг шүү. Түүгээр ч зогсохгүй онгоцны сүйрлээс болж харамсалтайгаар хүүхдүүдээ алдсан эцэгтэй уулзахдаа ч 2 цаг хоцорч байжээ. Олон нийтийн чухал уулзалтанд 4 цаг хоцорч ирсэн удаатай. Өдгөө хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрч, хүлээх бэлтгэлээ базаасаар ирдэг гэнэ шүү.

Тэр хэзээ ч цаг барьдаггүй

2 Дэлхийн хамгийн баян хүн

Владимтр Путин бол ОХУ-ын хамгийн хүчирхэг эрхэм юм. Түүний хөрөнгийн хэмжээ нь 200 тэрбум доллараар үнэлэгддэг. Мөн дэлхийн хамгийн баян удирдагчдийн эхний 3-т бичигддэг байна. Тэрээр 2007 онд 40 тэрбум хөрөнгөтэй байсан бол 2012 онд 70 тэрбум болжээ. Ийнхүү өссөөр өнөөгийн хэмжээлшгүй их эрх мэдэл, хөрөнгийн эзэн болсон байна.

Дэлхийн хамгийн баян хүн

3 Амьдардаг орд харш

Тэрээр 1 тэрбум долларын үнэтэй зуны тансаг орд харштай юм. Энэ нь хар далайн эрэгт байрладаг аж. Дотроо тансаг цэцэрлэгт хүрээлэн, хувийн театр, машины зогсоол, усан сан зэргийг багтаасан байна. Мөн тэдгээрийг хариуцан ажиллуулдаг ажилчид, гэрийн үйлчлэгч, харуул хамгаалалтын албаныхан мөн байрладаг гэнэ. Тэрээр ажилчдаа хангалттай цалинжуулаад зогсохгүй хандив, эрүүл мэндий, буяны байгууллагуудад гар таталгүй хандивладаг ажээ.

4 30 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан нь

Тэрээр 2013 онд, 30 жил ханилсан эхнэр Людмила (Lyudmila)-гаас салсан билээ. Путин гэр бүл салсан шийдвэрээ хэлсэн нь олныг хүндэтгэсэн маш зөв зүйтэй үйлдэл байсан хэмээн сэтгүүлч, түүхч Николай Сванидзе (Nikolai Svanidze) хэлсэн байдаг. "Оросын олон олон ард иргэдэг тэргүүн хосуудын харилцаа төдийлөн сайн биш гэсэн санаа төрж байсан. Энэ түүхэнд цэг тавьсан нь үйл явдлын хамгийн тохиромжтой хувилбар боллоо” хэмээн хэлж байсан удаатай. Мөн тухайн үед, Путины гэр бүлийн салалт нь Оросын имиж, нэн ялангуяа ерөнхийлөгчийнх нь чансаанд бараг нөлөөлөхгүй болохыг шинжээчид үзэж байсан билээ. Магадгүй тодорхой хэмжээнд Путинд ч ашигтай байхыг хэлсэн юм.

5 Украйны үндэсний баялагийг уусан

Тэрээр Крымд айлчлах үеэрээ, тэдний үндэсний баялаг хэмээгдэж байсан, 240 жил хадгалсан дарсыг задлан ууж, ерөнхий сайд Сильвио Берлускони (Silvio Berlusconi)-нд таагүй сэтгэгдлийг төрүүлсэн юм. Түүний эл явдал хэсэгтээ л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байдаг. Түүний уудаг тэрхүү дарс 1775 оны “Jeres de la Frontera” хэмээх дарсыг уусан аж.

Украйны үндэсний баялагийг уусан

6 Бөгж хулгайлсан уу?

2005 онд Нью Ингландын улс төрч, Роберт Крафт (Robert Kraft), ОХУ-д айлчлан Владимир Путинтэй уулзах үеэрээ түүнд "Super Bowl 39" бөгжөө бэлэглэжээ. Гэвч энэ ердөө үнэнийг далдалсан зүйл байсан аж. Олон жилийн дараа тэрээр хэвлэлийнхэнд үнэнийг хэлсэн байна. Тэгэхдээ 25 мянган долларын үнэтэй тансаг бөгжийг Путин хулгайлсан гэв. Айлчлалын үеэр тэрээр Путинд өөрийн бөгжөө харуулахад, Путин түүнд, “Би энэ бөгжийг өөрийн болгохын тулд, чамайг ч цааш нь харуулахад бэлэн байна” гээд халаасласан гэдэг. Ийнхүү Роберт Крафт өөрийн бөгжийг авч чадаагүй ажээ. Харин Путин үүнийг тайлбарлахдаа "Бэлэг" хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байдаг.

7 Тэрээр гайхалтай хөгжимчин

Путин 2010 онд, Санкт Петербург хотын буяны ажиллагаанд хүрэлцэн ирж, тайзан дээр өөрийн хөгжим тоглох авьяасыг нээн харуулсан юм. Тэрээр төгөлдөр хууран дээр сууж, маш чадамгай хөгжим тоглож байсан бөгөөд удалгүй микрофон авч, “Blueberry Hill” хэмээх Англи дууг маш цэвэрхэн, сайхан дуулсан гэдэг. Яг л мэргэжлийн дуучин, хөгжимчнийг санагдуулам түүнийг тоглолт хүмүүсийг хэсэгтээ л алмайруулаад авжээ. Тэрээр хөгжимдөж эхлэхээсээ өмнө, “Би нэг их сайн хөгжимдөж, дуулж чадахгүй. Гэвч чадах чинээгээрээ оролдъё” гэсэн байна.

8 Импортын хүнсийг устгасан

2015 онд Путин импортоор оруулан ирсэн, Франц бяслаг, Польш алим, болон бусад 600 тонн хүнсийг Санкт Петербургийн талбайд устгуулжээ. Тэрээр энэхүү үйлдлээрээ ОХУ, бусад орны импортын хүнсийг авахгүй, оруулж ирэхгүй хэмээх санааг илэрхийлсэн аж. Түүний энэхүү хэт үрэлгэн, учир нь үл ойлголдох үйлдэл, хүмүүст маш их эргэлзээг төрүүлсэн нь ойлгомжтой. Путины шийдвэрт маш олон иргэд дургүйцэж буйгаа илэрхийлж, гарын үсэг цуглуулсан байдаг.

9 Америкийн уран зохиолд дуртай

Путин уран зохиолд маш дуртай. Ялангуяа АНУ-ын сонгодог уран зохиолд үнэхээр нугасгүй. Тиймдээ ч түүний гэрийн номын санд маш олон гайхалтай сонгодог уран зохиолууд байдаг аж. Хүмүүс түүнийг хэзээ ч номын хүн талаас нь хардаггүй нь ойлгомжтой. Учир нь тэрээр ном, уран зохиол гэхээсээ илүүтэй спортлог хүн билээ. Чөлөөт цагаараа бөхөөр хичээллэх, морь унах, туяалзуур сэлмээр хичээллэх зэргээр өөрийгөө маш завгүй байлгадаг. Тиймдээ ч түүний бие бялдар үнэхээр чийрэг харагддаг. Тэрээр Европоос зохиолч Жюль Верн (Jules Verne), Америкаас Жек Лондон (Jack London), Эрнест Хемингуэй (Ernest Hemingway) нарын зохиолыг шимтэн унших дуртай гэнэ.

Америкийн уран зохиолд дуртай

10 Амьтанд хайртай

Хүмүүс түүнийг маш хатуу, харгис, хэрцгий удирдагч хэмээн боддог. Гэвч энэ үнэндээ хөнгөн ойлголт юм. Тэрээр амьтанд маш хайртай гэнэ. Түүний амьтантай хамт байгаа хэдэн зуун зураг интернэтээр дүүрэн бий. Тиймдээ ч нохойноос эхлээд цагаан баавгайг хүртэл тэжээдэг байна. Амьтдаас огтхон ч айж, төвөгшөөдөггүй бөгөөд харин ч хүний хамгийн итгэлт нөхөр хэмээн хайрлаж, хүндэлдэг ажээ.

240
таалагдаж байна

38
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()