Цайрсан хосууд

Хүний амьдралд эрээнтэй бараантай маш олон үйл явдлууд давхцаж байдаг.  Мэдээж тэдний нэг нь хосуудын амьдрал билээ. Хосуудын урт удаан, аз жаргалтай амьдралын нууц нь тогтвортой бэлгийн харилцаа байдаг. Гэсэн ч зарим хосууд ичиж зовохоо мэдэхгүй, олны нүдэн дээр бэлгийн ажил хийж байгаад шившгээ тарьсан байх юм.

Цайрсан хосууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хөгжмийн Фестивал

Хүн бүхэн л хөгжмийн фестивалийг маш замбараагүй, бохир орчинд болдгийг мэдэх юм. Соёлтой, хөгжингүй орнуудын хувьд харьцангуй гайгүй ч, харин бусад орны хувьд энд тэндгүй хүмүүс архидан согтуурч, хогоо хаян тэр бүү хэл олны нүдэн дээр хүртэл секс хийдэг. Өнгөрсөн жил нэгэн хөгжмийн фестивалийн үеэр, хосууд олны нүдэн дээр ил задгай газарт бэлгийн ажил хийсэн байна. Азаар тэднийг хамгаалалтын ажилтнууд анзааралгүй өнгөрөөсөн ч, хүмүүст хэдийн шившгээ тариад амжсан юм.

Хөгжмийн Фестивал

2 Барселонагийн метроны буудал

Харж байгаачлан хосууд олон нийтийн газар, тэр дундаа олны хөл тасардаггүй метроны буудал дээр ийнхүү бэлгийн ажил хийж байгаад камерт өртжээ. Тэдний энэхүү зохисгүй үйлдлийн дараа, хүмүүс зураг болон бичлэгийг цахим ертөнцөд байршуулж, шившиг болгосон юм. Орчноо мэдэрдэггүй хүмүүс гэж тэднийг л хэлэх байхдаа.

Барселонагийн метроны буудал

3 Парапланы клуб

Бразилд байдаг тус цэнгээний газарт нэгэн хосууд ичиж зовохгүйгээр бэлгийн ажил хийж, тэр ч бүү хэл аман сексийг хүртэл маш тайван, тухтай гэгч нь хийсэн байна. Хүмүүс тэднийг ийнхүү ажлаа хийж байхад бичлэг хийж, цахим ертөнцөд шууд л цацаж орхисон байна. Хамгийн шившигтэй  нь тэдний энэхүү үйлдлийг тив дэлхийгээр нэг үзэж, баривчлагдаж байгааг нь хүртэл шууд дамжуулсан аж.

Парапланы клуб

4 Лас Вегасын агаарын бөмбөлөг

Лас Вегас хотод байдаг агаарын ил шилэн бөмбөлөг бүхий дүүжин машинд Хлоя Скордианос (Chloe Scordianos), Филипп Панцика (Philip Panzica) хэмээх хосууд секс хийж байгаад баригджээ. Тэдний энэхүү үйлдэл төхөөрөмжний дотор суурилуулсан камерт бичигдэн үлдсэн бөгөөд, соргог хүмүүс нь хэдийнээ хараад амжсан гэнэ.

Лас Вегасын агаарын бөмбөлөг

5 Хардигийн ил зогсоол

Саяхан буюу энэ оны 3-р сард, залуу хосууд машины ил зогсоолд секс хийж байгаад хамгаалагчид баригдан, цагдаагийн газарт хүргэгджээ. Тэд өглөөний цайгаа хамт ууж, машиндаа орох замдаа хэн хэн нь тэсээгүй гэнэ. Мэдээж тэдний энэ явдал маш олон хүний сонорт хүрч, шившгээ тарьсан билээ.

Хардигийн ил зогсоол

6 Мак Доналдсын угаалгын өрөө

Дэлхийн хамгийн олон салбар ресторантай МакДоналдсийн нэгэн салбарт залуу хосууд бэлгийн ажил хийж байгаад баригдан цагдаад саатуулагджээ. Тэд угаалгын өрөөг дотроос нь цоожилсон байсан гэнэ. Гэвч гадаа нь оочер дараалал үүссэний дагуу ажилтан үүдийг гаднаас нь онгойлгоход, хосууд үйлдэл дээрээ баригдсан аж.

Мак Доналдсын угаалгын өрөө

7 Шүүх байрны дээвэр

АНУ-ын нэгэн шүүх байрны дээвэр дээр хосууд бэлгийн ажил хийж байгаад баригдан, шившгээ тарьжээ. Тэд салах өргөдлөө өгөөд удаагүй байсан бөгөөд ийнхүү секс хийснийхээ дараа эвлэрч, шүүхээс гомдлоо буцаасан гэдэг. Тэдний ийнхүү ажлаа хийж байхыг гярхай хүмүүс хэдийн зурагжуулаад амжжээ.

Шүүх байрны дээвэр

8 Сүмийн нүглээ наминчлах өрөө

Хамгийн шившигтэй нь сүмийн нүглээ наминчлах байран дотор хосууд бэлгийн ажил хийж байгаад сүмийн пасторт баригдан, гутамшигтайгаар хөөгдөн гарчээ. Тэдний энэхүү үйлдлийн дараа тухайн сүмийн пастор цагдаад мэдэгдэж, үйлдлийг нь олонд зарласан байна. 

Сүмийн нүглээ наминчлах өрөө

9 Төрөх эмнэлэг

Англи улсад нэгэн залуу хосууд төрөх эмнэлэгт хүүхдийн төрөх явцыг хурдасгах, түргэсгэх гэсэндээ эмнэлгийн өрөөнд секс хийсэн байна. Ийнхүү секс хийх нь эмэгтэйн савны амсрыг түргэн нээдэг ч хүүхдийн амь насанд халтай. Тэднийг ийнхүү ажлаа хийж байхыг цэвэрлэгч эмэгтэй харснаар эмчид мэдэгдэн, нөхрийг нь хөөн гаргажээ. 

Төрөх эмнэлэг

10 Цэнгэлдэх хүрээлэн

Таны харж байгаачлан хосууд энэ оны өнгөрсөн 5 дугаар сард спортын цогцолбор хүрээлэнд бэлгийн ажил хийж байгаад хамгаалагчийн нүдэнд өртөж, бичлэг нь камерт буужээ. Тэдний энэхүү үйлдэл цахим ертөнцөөр нэг тарсан гэдэг.

Цэнгэлдэх хүрээлэн

25
таалагдаж байна

63
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()