Өсгийтэй гутал хэрхэн үүссэн бэ?

2016-06-19, 14:54
10,049

Охид бүсгүйчүүдийн өөртөө итгэлтэй дэгжин алхахын нууц нь гоёмсог өсгийтэй гутал билээ. Улс үндэстэн бүр, цаг үеэсээ шалтгаалан харьцангуй өөр төрөл загварын гутлуудыг таашаадаг байсан. Тэр ч утгаараа бид та бүхэндээ өндөр өсгийтийн түүхэн хөгжил, үүслийг танилцуулья.

Өсгийтэй гутал хэрхэн үүссэн бэ?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1

Энэхүү өсгийтэй гутал нь 1400-аад оны үеэс эхтэй бөгөөд 45 см өндөр ултай ажээ. Ихэвчлэн Итали, Эртний Османы эзэнт гүрэнд, охид бүсгүйчүүд түгээмэл өмсдөг байжээ.

2

Хамгийн анхны өсгийтэй гутлуудын нэг юм. 1550-аад оны үеийн Европд улсад охид бүсгүйчүүд түгээмэл өмсдөг байжээ. Зөвхөн бүсгүйчүүд ч гэлтгүй эрчүүд хүртэл өмсөж байсан түүхтэй. 

3

1660-аад оны охид, залуусын өмсдөг байсан гутлуудын нэг юм. Ихэвчлэн язгууртан айлын залуу бүсгүйчүүд болон, эрчүүд өмсдөг байжээ.

4

1670-аад оны үед, Францад тус гутлыг эрчүүд түгээмэл өмсдөг байв. Гаднах хээ угалз, загвар байдлаасаа шалтгаалаад язгууртан эсвэл энгийн ард эсэхийг нь хялбархан таньж болдог байсан гэнэ.

5

1750-аад оны үед Франц улсад IX Луйс хаан (King Louis) эл гутлыг өмсдөг байжээ. Үзүүр нь шонтгор тул явахад их хэцүү байсан гэдэг. Тиймээс ч хажуудаа дагуул, туслахаа дагуулан явдаг байжээ.

6

Энэ үеэс эхлэн баллерина буюу шаахайн гутал моодонд орж эхлэв. 1840 оны үед, бүсгүйчүүд өсгийгүй, намхан шаахайн гутлыг өмсөж эхэлсэн байна.

7

1850 он болоход охид бүсгүйчүүдийн дунд баллерина загварын өсгийтэй шаахай моодонд оржээ. Тус гутлыг ихэвчлэн ихэс дээдэс, тэргүүн хатагтай нар өмсдөг байсан аж.

8

1953 он буюу дэлхийн 2-р дайны үед, Францын охид бүсгүйчүүд маш дэгжин, гоёмсог өсгийтэй туфлийг өмсдөг байжээ. 20-р зууны секс бэлэг тэмдэг Мэрилин Монрое (Marylin Monroe), тус гутлыг өмсдөг байсан юм. 

9

Харин XXI зуун гарсаар охид бүсгүйчүүд дэгжин загвартай, панк хэв маягтай, гоёлын туфль, өндөр өсгийтүүдийг илүүд үзэх болжээ. 

31
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()