Бүх цаг үеийн хамгийн аймшигтай усан онгоцны сүйрлүүд

Хөлөг онгоцны сүйрлийн хамгийн алдартай нь "Титаник" болов уу. Учир нь тус үйл явдлаас сэдэвлэн бүтээгдсэн "Титаник" (Titanic) кино нь өдгөө маш олон хүнд хүрсэн, бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор нэрлэгддэг. Ийнхүү бид та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн аймшигтай усан онгоцны сүйрлийн талаар мэдээллийг хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн аймшигтай усан онгоцны сүйрлүүд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 “Истланд”(The Eastland)

1915 оны 7-р сарын 24-нд, АНУ-ын Чикаго хотын голд аялал жуулчлалын "Истланд" хөлөг онгоц, ачааллаа дийлэлгvй харамсалтайгаар хөмөрчээ. Засгийн газраас гаргасан мэдээллээр бол 835 хvн амь vрэгдсэн ч бусад эх сурвалж зөвхөн шарил хадгалах газарт 1300 цогцос байсан гэдэг. Сvйрлийн шалтгаан нь 1000 хvний багтаамжтай онгоцон дээр 2572 том хvн, мөн олон тооны хvvхэд даац хэтрүүлэн зорчиж явсанд оршино гэжээ. Аялагчдын ихэнх нь Чикаго голыг vзэж сонирхох гэж зvvн тавцан дээр бөөгнөрснөөр онгоц хэлтийн хөмөрчээ.

“Истланд”(The Eastland)

2 “Тайпин” (The Taiping)

1949 онд, 1500 гаруй зорчигч тээвэрлэн явсан БНХАУ-ын аялал жуулчлалын “Тайпин” хөлөг онгоц, аялж явахдаа өөр онгоцтой мөргөлдөн харамсалтайгаар осолджээ. Хөлөг онгоц живж эхлэхэд маш олон хүмүүс тусламж эрэн хашгирсан боловч тэр нь төдийлөн тусыг олоогүй нь харамсалтай. Зорчиж явсан нийт хүмүүсээс ердөө 30 нь л аврагдаж, өөр онгоц руу шилжин суусан гэдэг. Хожим тус аймшигт үйл явдлаас сэдэвлэн “The Crossing” нэртэй кино бүтээсэн юм.

“Тайпин” (The Taiping)

3 “Аль Салам 98” (The al Salam 98)

2006 оны 2-р сарын 3-нд, Улаан тэнгист, Саудын Арабын эрэг хавьд, Хургада боомтоос 40км зайд Египетийн "Аль Салам-98" хөлөг онгоц сvйрчээ. 1410 зорчигчийн ихэнх нь Саудын Арабаас буцаж явсан мөргөлчид байсан гэдэг. Сүйрлийн шалтгаан нь онгоцны хөндийд гал тvймэр гарснаас болсон гэв. Тvймэр унтраахаар гал унтраах хэрэгслvvд, болон далайн усыг ашигласан боловч, онгоцны хөндий усаар дvvрч, хөлөг онгоц хэлтийж, улмаар живжээ. Албан мэдээгээр 388 хvн аврагдаж, уснаас 245 цогцос гаргасан байна. 700 гаруй зорчигч сураггvй алга болжээ. Амьд vлдэгсэдийг ид шидээр аврагдсан гэх нь бий.

“Аль Салам 98” (The al Salam 98)

4 “Женерал Слокум” (The General Slocum)

Гэгээн Маркын Евангелийн тусламжийн сүмийн гишүүдийг тээвэрлэн явсан, аяллын хөлөг сүйрч, маш их гарз тохиосон юм. Сүмийн багийнхан аяллын шугамаар маш ойрхон зайд гарсан боловч, хөлөг онгоцны тавцангийн дор гал гарч, улмаар ойролцоо байсан бензин, будганд хүрч маш хурдан гал авалзсан байна. Тухайн үед хөлөг дээр зорчин явсан хүмүүст аврах хантааз, завь буулгах боломж олдоогүй тул тэдний ихэнх нь усанд живж, галд шатан нас баржээ. Хүүхэд болон, охид бүсгүйчүүд маш хүнд олон давхар хувцас өмссөн байсан нь тэднийг доош живүүлж, 1021 орчим хүмүүс амиа алдсан гэдэг. Тус онгоцны сүйрэлд хөлгийн багийнхан болон, онгоцны ахмадыг буруутган 10 жилийн хорих ялыг оноосон байна. Нас барсан хүмүүсийн 70 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байсан нь харамсалтай.

“Женерал Слокум” (The General Slocum)

5 “Салем Экспресс” (The Salem Express)

1991 оны 12-р сарын 17-ны шөнө Улаан тэнгисийн Хургадын эрэгт "Салам-Экспресс" онгоц, шүрэн арал мөргөн живэхэд, ойролцоогоор 690 хvн амь үрэгдсэн гэдэг. Үймээн сандрал үүсч, онгоц ихээр дайвалзаж байсан тул завин дээр сууж, аврагдах боломж хүмүүст бараг байгаагvй байна. Онгоц ганцхан цагийн дотор тэнгист живжээ.

“Салем Экспресс” (The Salem Express)

6 “Тоя Мару” (The Toya Maru)

Японы хамгийн анхны аяллын хөлөг онгоцуудын нэг “Тоя Мару”, 1947 онд ойролцоогоор 1300 гаруй зорчигч тээвэрлэж яваад, ор сураггүй алга болж, 7 жилийн дараа тэнгисийн ёроолоос олдсон аж. Тухайн үед, хөлөг онгоц хар салхинд өртөж, тэр чигтээ хөмөржээ. Нийт зорчигчид болох 1200 гаруй хүн эндсэнээс 35 нь АНУ-ын цэргүүд байсан гэдэг. Энэхүү сүйрэл нь Японы түүхэнд тохиож байсан хамгийн аймшигтай ослуудын нэг байлаа.

“Тоя Мару” (The Toya Maru)

7 “Лузитания” (The Lusitania)

1915 оны 5-р сарын 7-нд, Германы «U-20» шумбагч хөлөг, Английн «Лузитания» хөлөг онгоц руу довтолсноор, дотор нь зорчиж явсан 1198 хүн нас баржээ. Энэхүү осол маш олон хүнд уй гашуу, харуусал авчирсан аймшигт ослуудын нэг байсан юм.

“Лузитания” (The Lusitania)

8 “Титаник” (The Titanik)

1912 оны 3 дугаар сард Английн "Цагаан од" далайн тээврийн компани, дэлхийн хамгийн тохьтой гоёмсог хөлөг онгоц болох "Титаник"-ийг бүтээсэн юм. Энэ хөлөг онгоцны усан түрц нь 66000 тонн, тухайн үедээ дэлхий дээр цорын ганц усан түрц нь 4000 тонноос давсан зорчигч тээврийн хөлөг онгоц байсан аж. "Титаник"-ийн анхны аялал нь Англиас Нью-Йорк руу гарсан бөгөөд хөлөг онгоц дээр нийт 2208 хүн байжээ. Анх гарсны дараах хэдэн өдөр далайд салхи тогтуун, давалгаа намуухан байсан ч, 1912 оны 4 сарын 14-нд, "Титаник" гэнэтхэн мөсөн уул мөргөж эцэстээ Атлантын далайд живжээ.

“Титаник” (The Titanik)

9 “Султан” (The Sultana)

1865 оны хавар Миссиссиппи голын эргээс хөдөлсөн Султан хөлөг онгоц галын улмаас живж, 1547 хүн нас барсан байна. Ослын шалтгаан нь хөлөг онгоцны аюулгүй байдал гүйцэд хангагдаагүйгээс болсон гэгддэг. Ердөө 3 минутын дотор хөлөг онгоц живж, дайлайн ёроолд очсон аж.

“Султан” (The Sultana)

10 “Рояал Эдвард” (The Royal Edward)

1915 оны 8-р сарын 13-нд, Германы шумбагч онгоц, “Рояал Эдвард” хөлөг онгоцыг мөргөж, улмаар далайн ёроолд живүүлжээ. Ердөө 6 минутын дотор живсэн гэх бөгөөд энэхүү аймшигтай ослоор 900 гаруй зорчигч харамсалтайгаар амь эрсэдсэн аж.

“Рояал Эдвард” (The Royal Edward)

11 “Жола” (The Joola)

Хөлгийн 586 багийн гишүүд, 2000 гаруй зорчигч тээвэрлэн явсан, “Жола” хөлөг онгоц 2002 оны 9-р сарын 26-ны өдөр хар салхины улмаас осолдож, хөлөг тэр чигээрээ далайн ёроолд живсэн юм. Ердөө 100 гаруй хүнийг аварч чадсан бөгөөд үлдсэн хүмүүс нас барсан гэдэг. Тэдгээр хүмүүсийн ихэнх хэсгийг бага насны хүүхдүүд болон эмэгтэйчүүд эзэлж байв.

“Жола” (The Joola)

12 “Ланкастриа” (The Lancastria)

1940 оны 6-р сарын 17-нд, Их Британийн “Ланкастриа” хөлөг онгоц сүйрч, 4000 гаруй зорчигчид харамсалтайгаар амь үрэгджээ. Тус хөлөг онгоцны сүйрлийг санаатай, төлөвлөгөөтэй сүйрэл байж болзошгүй талаар судлаачид хэлдэг. Гэвч ослын шалтгаан өнөөг хэр нь нууцлаг байсаар байгаа юм.

“Ланкастриа” (The Lancastria)

13 “Киангиа” (The Kiangya)

1948 онд Киангиа хөлөг онгоцонд, Эрх чөлөөний армийн 3500-4000 хүн тээвэрлэж явсан хөлөг онгоц живж, 300 гаруй зорчигч харамсалтайгаар нас баржээ. Онгоцны сүйрлийн шалтгааныг өнөөг хэр нь баттай тодруулаагүй, ердөө таамаг төдий байсаар байна. Дэлбэрэлтээс үүдэж, ердөө хэдхэн минутын дотор живсэн аж.

“Киангиа” (The Kiangya)

14 “Гояа”(Goya)

1945 оны 4-р сарын 16-нд, Германы цэргүүд, болон энгийн ардыг тээвэрлэн явсан, 6700 зорчигчтой  Гояа хөлөг онгоц живж, ердөө 183 хүн аврагдаж, үлдсэн зорчигчид харамсалтайгаар амь эрсэджээ. Онгоц хөмрөх явц ердөө 4 минут л үргэлжилсэн гэдэг.

“Гояа”(Goya)

15 “Вильгельм Густлофф” (The Wilhelm Gustloff)

1945 оны 1-р сарын 30-нд, Данциг тохойн баруун хойно, Зөвлөлтийн "С-13" усан доогуур шумбадаг онгоц, 25484 тоннын усан тvрцтэй Германы лайнер "Вильгельм Густлов"-ийг мөргөж живүүлжээ. Түүний тавцан дээр албан мэдээгээр нийт 6050 хvн байсан гэдэг ч,  дээр нууцаар нэвтэрч, албаны мэдээнд дурьдагдаагүй 2000 орчим хүн байсан нь тогтоогдов. Гэтэл ердөө 876 хүн аврагдаж, харин 7000  гаруй хүн амь үрэгджээ.

“Вильгельм Густлофф” (The Wilhelm Gustloff)

14
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()