Биеэ үнэлэгчдийн үнэн төрх

Сүүлийн үед улс үндэстний аюулгүй байдалд заналхийлж, охид бүсгүйчүүдийн тархийг хоослон, өөртөө улам бүр уусгасаар байгаа аймшигт зүйлсийн нэг бол "Биеэ үнэлэлт" юм. Өөрийн гэсэн бодолгүй, зөв бурууг ялгах ухаангүй, жинхэнэ амьдралд хөл тавьж ч амжаагүй бяцхан охид ийнхүү буруу амьдралд анхлан орох нь элбэг. Тиймээс бид биеэ үнэлэгчдийн амьдралын үнэн төрхийг харуулж байна. 

Биеэ үнэлэгчдийн үнэн төрх

1 Тэдний ихэнх нь бүрэн дунд боловсролтой байдаг

Биеэ үнэлж байгаа хүмүүсийн ердөө 30 хувь нь их дээд сургууль, эсвэл коллежийн боловсролтой байдаг. Харин үлдсэн хэсэг нь бүрэн дунд боловсрол эзэмшээд энэ зам руу татагдан ордог байна. Ихэвчлэн амар хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид багтдаг бол зарим нь бусдад уруу татагдах, амьдралын эрхэнд биеэ үнэлдэг ажээ. 

Тэдний ихэнх нь бүрэн дунд боловсролтой байдаг

2 Маш олон хүмүүс энэ замаар амьдардаг

Хэдийгээр биеэ үнэлэхийг эсэргүүцдэг, нийгмийг завхруулж байгаа ажил хэмээн үзэх хүмүүс олон ч, маш олон хүмүүс энэ төрлийн үйлчилгээг авдаг, шууд болон дам зуучилдаг байна. Энэ нь өдгөө бизнес болтлоо хөгжсөн гэхэд болно. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүний гар хөл болж, ашиг хонжооны төлөө сексийн үйлчилгээг хийх нь тэдний үндсэн үүрэг юм. Ихэвчлэн залуу охид, бүсгүйчүүд энэ замаар амьдардаг ажээ.

Маш олон хүмүүс энэ замаар амьдардаг

3 Хар тамхи, зэвсгийн наймаатай салшгүй холбоотой

Хар тамхи, галт зэвсэг хоёр эртний найзууд гэлтэй. Учир нь элдэв гэмт хэрэг, ноцтой асуудал гарах бүрт мансууруулах бодис, зэвсэг хоёр үүсэл нь болсон байдаг. Үүний адил биеэ үнэлэлт ч гэсэн тэдгээр зүйлстэй нягт холбоотой байдаг. Тиймээс зэвсгийн худалдаа, хар тамхины наймаа, биеэ үнэлэлтийг хамгийн эртний ажил хэмээх нь бий.

Хар тамхи, зэвсгийн наймаатай салшгүй холбоотой

4 Невада мужид хуулиар зөвшөөрөгдсөн

АНУ-ын Невада мужид, биеэ үнэлэх, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх зэргийг хуулиандаа хүлээн зөвшөөрдөг байна. Учир нь энэ бүгдийг хүний амьдралын чухал хэсэг, эдгээр зүйлс байхгүй бол нийгэм цогцлохгүй хэмээн үздэг байна. Хамгийн сонирхолтой нь ийнхүү ил болгож, хуулиар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тэдгээртэй холбоотой зөрчил, асуудал үүссэн нь харьцангуй цөөн гэнэ. 

Невада мужид хуулиар зөвшөөрөгдсөн

5 Бүхий л төрлийн хүмүүс тус үйлчилгээг авдаг

Сексийн үйлчилгээ авдаг, үйлчлүүлдэг хүмүүсийн хувьд төрөл бүрийн ажил мэргэжил, нас хүйстэй байдаг. Ихэнх үйлчлүүлэгчдийн 40 хувь нь цагаан арьстан, 20 хувь нь Латин, 17 хувь нь өнгөт арьстан, мөн насны хувьд 30-70 насны хооронд байдаг байна. Хуулийн байгууллагын ажилтнуудаас авахуулаад энгийн ажилчид хүртэл багтдаг гэнэ.

Бүхий л төрлийн хүмүүс тус үйлчилгээг авдаг

6 Зуучлагч маш их мөнгө авдаг

Өнөө үед биеэ үнэлэгчдийн ард үргэлж л зуучлагч нар байдаг болжээ. Учир нь ганцаараа биеэ үнэлээд төдийлөн амжилтыг олдоггүй байна. Зуучлагч нар тэдэнд үйлчлүүлэгчид олж өгч, түүнээсээ тодорхой хувийг нь авдаг. Ингэснээр эргэх холбоо үүсч, байнгын үйлчүүлэгч, харилцагчтай болно гэсэн үг юм. Тиймдээ ч энэхүү замаар амьдрах, хоолоо олж идэхийг хүсэгчид хамгийн эхлээд зуучлагчтай болохыг хүсдэг байна.

Зуучлагч маш их мөнгө авдаг

7 Тэдгээр хүмүүсийн ихэнх нь гэр бүл, найз нөхдөөрөө биеэ үнэлдэг

Хамгийн хачирхалтай нь биеэ үнэлж байгаа хүмүүс ихэвчлэн найзуудаараа, тэр ч бүү хэл гэр бүлээрээ энэ замд эргэлт буцалтгүй татагдан ордог ажээ. Төрсөн ээж охин хоёр ч мөн энэ л замаар хоолоо олох нь бий. Тэд үүнийгээ гэр бүлийн бизнес ч хэмээн нэрлэдэг байна. Ихэвчлэн маш нууцлаг замаар хөгжиж, явагддаг ажээ.

Тэдгээр хүмүүсийн ихэнх нь гэр бүл, найз нөхдөөрөө биеэ үнэлдэг

8 Үүнээсээ бүрэн хамааралтай болдог

Маш олон хүмүүс энэ замаар орж, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсний дараа эргэн хэвийн амьдралдаа орно хэмээн эндүүрдэг. Гэвч үүнээс л болж, охид бүсгүйчүүд бүхий л насаараа бие сэтгэлээрээ хохирч, тогтсон амьдралгүйгээр насыг барах нь бий. Хэрвээ нэгэнт л "биеэ үнэлэгч" гэсэн нэр зүүсэн бол хичнээн хичээгээд ч, нэр цэвэр амьдарна гэж үгүй юм. 

Үүнээсээ бүрэн хамааралтай болдог

9 Зуучлагч нар цагдаад баригдахаас айдаггүй

Биеэ үнэлэлт өнөөдөр бүхэл бүтэн сүлжээ болсон юм. Тэднийг зуучлагчид төрөл бүрийн салбарын хүмүүстэй холбож өгч, төлбөрөө тогтоон, ажлаа явуулдаг. Нэг ёсондоо мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болдог гэхэд болно. Тухайн үедээ мөнгөнд шунан, охид бүсгүйчүүдийг ихээр зуучлан мөнгө хурааж чадах ч, энэ нь маш олон охидын цус, хөлсөөр бүтсэн хамгийн бохир мөнгө байдаг. Үйлчлүүлэгчтэй таарахгүй, төлбөр тооцооноос болж ам зөрөх үед биедээ гэмтэл учруулах, бүр амь насаа алдах тохиолдлууд ч цөөнгүй байдаг. 

Зуучлагч нар цагдаад баригдахаас айдаггүй

10 Цагдаа нэрийдлээр биеэ үнэлэлтийг дэмждэг

Хүмүүс цагдаа нарт итгэж, аюулгүй байдлаа даатгадаг. Үнэнхүү ажилдаа дуртай, үнэнч, чин шударга цагдаа нар байхад ашиг хонжоо эрсэн, цагдаа баг зүүсэн луйварчид бидний төсөөлснөөс ч олон. Тэд биеэ үнэлэлтийг нуун дарагдуулж, цаашлаад өөрийн эрх ашгийн төлөө ажиллуулах нь ч бий. Хамгийн харамсалтай нь ийм төрлийн цагдаа нар нийгэмд төдийлөн ил биш, олон хүнд тус биш хохирол учруулж явдаг юм. 

Цагдаа нэрийдлээр биеэ үнэлэлтийг дэмждэг

11 Сурталчилгаа байршуулах

Бид урьд өмнө биеэ үнэлэлт зөвхөн гадуур, мөн зарим тохиолдолд цахим хэлбэрээр явагддаг талаар сонсож байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд далдаар сурталчилгаа байршуулах, нууцаар биеэ үнэлэх тохиолдлууд ихсэх болж, арга нь нарийссаар байна. Тэд элдэв цахим сайтад, нууц сурталчилгаа байршуулан түүгээрээ дамжуулан үйлчлүүлэгчдээ олдог  байна.

Сурталчилгаа байршуулах

12 Цахим ертөнцөөр дамжуулан шинэ гишүүн элсүүлдэг

Мэдээж аливаа бизнес, сүлжээний гол зарчим бол шинэ гишүүн элсүүлэх байдаг. Бусад сүлжээний бизнесийн хувьд шинэ гишүүн элсүүлэх, үйл ажиллагаагаа жинхлэх зэрэг нь харьцангуй нээлттэй. Харин цахим ертөнцөөр дамжуулан садар самуун явдалд уриалах, биеэ үнэлэлтийг өргөжүүлэх, шинэ гишүүн элсүүлнэ гэдэг амаргүй. Гэсэн хэдий ч тэдний 30 хувь нь энэ замаар элсэж, амьдралд хөл тавьсан байдаг.

Цахим ертөнцөөр дамжуулан шинэ гишүүн элсүүлдэг

13 Тэдний ажил маш эрсдэлтэй

Биеэ үнэлнэ гэдэг маш эрсдэлтэй ажлуудын нэг билээ. Тэдэнд ямар нэгэн хамгаалалт, эрх зүйн чадамж гэж үгүй. Өөрсдөө хууль бус аргаар амьдралаа залгуулж байгаа учраас төрөөс ямар нэгэн хангамж хүлээх эрхгүй юм. Тиймээс энэ мэтээр биеэ үнэлж байгаад бусдад зодуулах, цаашлаад амь насаа хүртэл алдах өндөр эрсдэлтэй гэнэ. 

Тэдний ажил маш эрсдэлтэй

14 Маш өргөн хүрээг хамардаг

Хамгийн аймшигтай нь жилээс жилд биеэ үнэлэхэд уруу татагдах, энэ зам руу орох хүмүүсийн тоо ихэссээр байна. Энэ нь нэг төрлийн сүлжээ болсныг илтгэж ч болох юм. Хамгийн гол нь тэдгээр охид бүсгүйчүүд, залуусын ард зуучлагч нар ажиллаж байдаг. 

Маш өргөн хүрээг хамардаг

15 Зуучлагч нар өөрсдийн ажилдаа дургүй

Магадгүй та зуучлагч нар л охидыг энэ зам руу уруу татдаг, уриалдаг, ажилдаа дуртай, өөртэйгөө эвлэрсэн увайгүй хүмүүс хэмээн бодож болох юм. Гэвч тэд ч гэсэн хүний дарамт, амьдралын шаардлагаар энэ замаар орох нь бий. Мөн албан хүчээр, хэн нэгний дарамт ч нөлөөлж болдог. Гэвч өөрийн хүслээр, ийнхүү ажиллаж амьдарч яваа хүмүүс ч цөөнгүй юм. 

Зуучлагч нар өөрсдийн ажилдаа дургүй

20
таалагдаж байна

57
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()