Махлаг эмэгтэйчүүдтэй болзохдоо эрчүүд юу боддог вэ?

Сүүлийн үед тарган буюу махлаг бүсгүйчүүд эрчүүдийн харцыг булаах болоод байгаа билээ. Тэр бүү хэл дэлхийн загварын хандлага тэднийг илүүд үзэх болоод байгаа нь нууц биш юм. Харин махлаг бүсгүйтэй болзсон эрийн толгойд юу эргэлдэж байдаг бол? Та энэ талаар урьд нь бодож байв уу? Ингээд та бүхэндээ махлаг эмэгтэйчүүдтэй болзохдоо эрчүүд юу гэж боддогийг сонирхуулъя. 

Махлаг эмэгтэйчүүдтэй болзохдоо эрчүүд юу боддог вэ?

1 “Хэцүү ч юм болох нь дээ”

Эрчүүд бол өөрсдийгөө эмэгтэйчүүдээс илүү хүчирхэг, том баатар хэмээн ойлгож явдаг. Тиймдээ ч тэднийг хамгаалж, элдэв зүйлсээс өмгөөлж байхыг хүсэх нь тодорхой. Харин тэд өөрсдөөсөө том биетэй бүсгүйтэй болзохдоо бага зэргийн айдастай байдаг гэнэ шүү. Өөрийнх нь баатар мэт аашлах нь өнгөрлөө хэмээгээд аль болох зайгаа барихыг хичээдэг байна.

“Хэцүү ч юм болох нь дээ”

2 “Тэр хоол сайн хийдэг байхдаа”

Ер нь бол эрчүүдийг ходоодоор нь татна гэж үг байдаг даа. Түүний адилаар сайхан хоол хийдэг бүсгүйд дургүй залуу гэж нэгээхэн ч үгүй биз. Махлаг бүсгүйчүүдийг харахаар хамгийн түрүүнд хоол санаанд орох нь дамжиггүй. Тиймдээ ч тэднийг амттай хоол хийдэг байхдаа гэх бодол эрхгүй толгойд нь зурсхийн орж ирдэг байна.

“Тэр хоол сайн хийдэг байхдаа”

3 “Цадталаа идэхээс нэрэлхээд байгаа юм болов уу?”

Мэдээж эр хүнтэй болзож байгаа бүсгүй хичнээн өлсөж байсан ч аль болох бага идэж, биеэ барьж байдаг нь бичигдээгүй дүрэм. Махлаг бүсгүйчүүд ч гэсэн үнэхээр идмээр байсан ч тэсч байдаг юм. Үүнийг нь залуу анзаарвал ихэд гайхаж, бүр түүнд “Санаа зоволтгүй ид” гэж хамгийн том зүсэгдсэн пиццаг авч өгч ч магад шүү.

“Цадталаа идэхээс нэрэлхээд байгаа юм болов уу?”

4 “Түүнтэй байнга цуг баймаар...”

Хэн ч байлаа гэсэн өөрөөс нь илүү мундаг, ямбатай нэгэнтэй уулзах, ярилцах хамгийн төвөгтэй байдаг. Харин махлаг бүсгүйчүүдтэй болзох нь залуусд маш амар байдаг гэнэ. Заавал өөрөөсөө өөр нэгэн болж харагдах шаардлагагүй, жинхэнэ өөрийнхөөрөө байх боломжийг нь тэд бүрдүүлж өгдөг байна. 

“Түүнтэй байнга цуг баймаар...”

5 “Төгс бие”

Эрчүүд ямар бие галбиртай бүсгүйчүүдэд дуртай байдаг бол? Туранхай гуалиг уу, мах шөл нь таарсан, том хөх, тонтгор өгзөгтэй бүсгүйчүүдэд үү? Ямартай ч тэдний ихэнхи нь махлаг бүсгүйчүүдэд дуртай байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг юм шүү. Тэднийг харсан ямар ч залуу байлаа гэсэн төгс биеийг нь харж байж ядах нь гарцаагүй.

“Төгс бие”

6 “Ярилцахад хялбар юмаа”

Тэд бусадтай хэл амаа ололцохдоо сайн төдийгүй бусад охид шиг маяглаж, хэлбэр хөөдөггүй давуу талтай. Тиймдээ ч найз нөхөд ихтэйн дээр ямар ч залууг яриагаараа өөрийн болгох чадвартай байдаг юм шүү. Тэдэнтэй ярилцах нь бусдад цоо шинэ агаар амьсгалж буй мэдрэмжийг өгдөг бөгөөд бусдыг огтхон ч ялгаварлаж харьцдаггүй нь хүмүүст таалагддаг.

“Ярилцахад хялбар юмаа”

7 “Хооллох газар сонгоход хялбар”

Мэдээж бүсгүй хүнтэй гадуур хооллох газар сонгоно гэдэг маш хэцүү даваа байдаг. Тэнд очвол яах бол, тэндэхийн хоол ямар билээ, арай таалагдахгүй байх юм биш байгаа даа... гээд л бодох юм их гарна гээч. Харин махлаг охидуудтай яваа тохиолдолд тэгтлээ санаа зовоод байх зүйлгүй юм. Учир нь тэд бусад охид шиг маяглаж, бардам зан гаргадаггүй төдийгүй тэдний энэхүү хээгүй зан нь эрчүүдэд маш ихээр таалагддаг байна.

“Хооллох газар сонгоход хялбар”

8 “Тэврэхэд тэвэр дүүрэн”

Тэднийг тэвэрч хэвтэх хамгийн сайхан, тухлаг байдаг нь ойлгомжтой. Зөөлөн булбарай арьсыг нь тэр зөвхөн минийх гэсэн бодлоор илбэн хэвтэх хамгаас жаргалтай байдаг гэнэ. Тэднийг хардаж сэрдэн, бусдад алдахвий гэх айдас хамаагүй бага байх төдийгүй хэн хэнд нь хамгийн гайхалтай харилцаа болж үлдэх аж. Судалгаагаар махлаг бүсгүйчүүд харилцаандаа илүү үнэнч байх өндөр магадлалтай байдаг нь тогтоогджээ. 

“Тэврэхэд тэвэр дүүрэн”

9 “Хүчирхэг”

Махлаг бүсгүйчүүд туранхай бүсгүйчүүдийг бодвол илүү их дасгал хөдөлгөөн хийж, бие галбиртаа анхаардаг гэдгийг мэдэх үү? Энэ нь тэднийг улам хүчирхэг болгож, бусдаас ямагт онцгой байхад нь тусалдаг аж. Анхны болзоон дээрээ залуус махлаг бүсгүйчүүдийн нүд рүү хараад л ямар хүчирхэг, сүрдмээр нэгэн болохыг нь ойлгодог гэдэг.

“Хүчирхэг”

10 “Гадаад төрхөндөө бага анхаарал хандуулдаг юм байна”

Эмэгтэй хүний гол зэвсэг нүүр будаг, төгс хувцаслалт байдаг. Гэхдээ энэ нь махлаг бүсгүйчүүдэд тэгтлээ хамааралтай зүйл биш юм. Тэд гадаад төрхөөсөө илүүтэй тархиа цэнэглэж, үг үйлдлээрээ өөрийгөө чимж явдаг улс. Энэ нь ч эрчүүдэд таалагдана гэж жигтэйхэн. Тэдний яриаг сонсоод л эрчүүд “Хөөх” гэж уулга алддаг байна шүү.

“Гадаад төрхөндөө бага анхаарал хандуулдаг юм байна”

11 “Өнгөрсөнд харамсдаггүй гэнэ үү....?”

Тэд бол бүх зүйлсийг гэгээлгээр хардаг хүмүүс. Тиймдээ ч хэлж байгаа үг болон хөгжилтэй зан нь эрчүүдийг соронзон мэт татна. Өнгөрсөндөө огтхон ч харамсаж байгаагүй, ийм махлаг болсондоо шаналж, ичдэггүй гэж хэлэхэд нь өнөөх залуугийн нүд нь орой дээрээ гарах шахна гээч. “Өөртөө дэндүү итгэлтэй юмаа, гайхалтай” хэмээн өөрийн эрхгүй бодоход хүргэдэг аж.

“Өнгөрсөнд харамсдаггүй гэнэ үү....?”

12 “Хөгжилтэй”

Тэдний ихэнхи нь хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй байдаг. Болзож байгаа залуутайгаа хөгжилтэй зүйлсийн талаар ярилцаж, өөрийнхөө өхөөрдөм төрхийг ч гайхуулаад авах сүйхээ тэдэнд бий. Хэлж ярьж байгаа, хийж үзүүлж байгаа бүхэн нь хайр татам махлаг бүсгүйчүүд өдгөө хамгийн "эрэлттэй" байгаа билээ.

“Хөгжилтэй”

13 “Таалагдах гэж хичээж байна уу даа”

Энэ нь жаахан таагүй санагдах боловч бодит байдал юм шүү. Тэд өөрт таалагдсан эрчүүдээ өөрийн болгохын тулд чадах чинээгээрээ хичээж, заримдаа дэндүү их хичээгээд, хиймэл араншин гаргаж орхино. Гэхдээ жаргалтай газар хүн тогтдоггүй гэдгээр тэдний энэхүү их хүндлэл, халамж дунд удаан тэсэх залуус ховор байдаг гэнэ шүү.

“Таалагдах гэж хичээж байна уу даа”

14 “Хаашаа ч авч явсан болно гэж үү?”

Тэд үнэхээр халамжтай. Үнэхээр тэр залуудаа хайртай л бол хүссэн бүгдийг нь биелүүлэхийг хичээж, агуу хайраар хайрладаг юм. Харсан газар руу тань дагаж чадалтай гайхалтай бүсгүйчүүд байдаг юм шүү. Энэ нь ч танд мэдрэгдэх бөгөөд бага зэрэг гайхшрал төрүүлж ч мэднэ.

“Хаашаа ч авч явсан болно гэж үү?”

15 “Хүнд суртал байхгүй нь сайхан юм”

Цуг гадуур зугаалах уу? гэж асуухад махлаг бүсгүйчүүд шууд л өөрийн бодлоо хэлж орхидог. Бусад шиг олон цаг бодож, тээнгэлзэх зан чанар тэдэнд үгүй. Ер нь бүхий л зүйл дээр толгой өвтгөлгүй шийдвэрийг түргэн гаргадаг төдийгүй өөрийн бодолдоо ч үнэнч байдаг билээ. 

“Хүнд суртал байхгүй нь сайхан юм”

241
таалагдаж байна

70
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()