Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй 10 үйл явдал

Бүхий л цаг хугацаанд тайлагдашгүй үлдсэн нууцууд оршсоор ирсэн билээ. Гэхдээ тэдгээр нууцуудыг хамгийн чадварлаг гэгддэг эрдэмтэн судлаачид ч учрыг нь олж чадалгүй орхисон байх юм. Магадгүй эдгээр нь үүрд тайлагдашгүй нууц хэвээр үлдэж ч мэднэ. Ингээд та бүхэндээ шинжлэх ухаан ч тайлж чадаагүй 10 нууцлаг үйл явдлыг танилцуулъя.

Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй 10 үйл явдал
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Розуэллийн (Roswell) осол

1947 оны 7-р сарын 4-нд АНУ-ын Нью Мексик мужийн Розуэлл хотын ойролцоо нэгэн үл мэдэгдэх нисдэг биет үзэгдэж өнгөрөөд, төд удалгүй алга болжээ. Үүнийг харсан фермер Майк Бразел (Mack Brazel) ихэд гайхаж, нэг их тоолгүй өнгөрсөн байна. Гэтэл хэдэн цагийн дараа түүнийг гэрээсээ гарч явахад нэгэн өнөөх нисдэг биет осолдсон байхыг олж харан цагдаа, сэргийлэх дууджээ. Үүнийг харж судалсан шинжээчид харь гарагийн нисдэг таваг байж болзошгүй хэмээсэн боловч нотлох баримт хомс байсан тул яаж ч чадалгүй өнгөрөөсөн гэдэг.

Розуэллийн (Roswell) осол

2 Тунгусын (Tunguska) дэлбэрэлт

1908 оны 6-р сарын 30нд Сибирийн Тунгуска голын орчим чухам юу болсон юм бол? Одоо хэр нь тус үйл явдлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй бодит баримт нотолгоо байдаггүй билээ. Тухайн өглөө тэнгэрт хурц гэрэлтэй үл мэдэгдэх объект чих дүлийрэм дуу гаргаж, улаан гал маналзуулан баруун хойт зүгийг чиглэн ниссээр зэлүүд хөвчийн дээр долоон км-ийн өндөрт асар хүчтэйгээр дэлбэрчээ. Мөн энэ нь газар дэлхийг донсолгож, олон мянган километрийн цаана байрлах улс орнуудад хүртэл мэдрэгдэж байсан гэдэг. Гол нь энэ яг чухам юу байв, яагаад дэлбэрэхэд хүрэв? Олон улсын шинжээчид үүнийг үзэхдээ солир унасан гэдэг. Гэсэн ч мөн л хангалттай баримт нотолгоо байхгүй тул энэ нь таамгаас цаашгүй юм. 

Тунгусын (Tunguska) дэлбэрэлт

3 Нууцлаг чимээ

Дэлхийн өнцөг булан бүрт оршин суух маш олон хүмүүс яг адил шалтгааны улмаас эмч нарт ханддаг байна. Энэ нь тэдний чих өглөө болон орой яг тогтсон нэг цагтаа хүржигнэн, дүнгэнэж өвддөг гэнэ. Эмч нар ч үүний учрыг олж чадалгүй яахаа мэдэхээ больсон аж. Хамгийн гол нь энэ нь юунаас болж ингэж байгааг олж илрүүлж чадаагүй бөгөөд хэрхэн эмчлэх талаар ч шийдэлд хүрээгүй байгаа билээ.

Нууцлаг чимээ

4 Лос Анжелесийн тулаан

Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд нэгэн хачин жигтэй үйл явдал болсон нь Лос Анжелесийн тулаан байсан билээ. 1942 оны 2-р сарын 25-ны өглөө АНУ-ын хотууд тулалдаанд бэлтгэж, Япончууд дайрахаар зэхэж байсан аж. Харин тухайн үед Лос Анжелес хотын дээгүүр нэгэн үл таних нисдэг биет явж өнгөрсөн бөгөөд тэд үүнийг Японы талаас явуулсан байлдааны онгоц хэмээн таамаглаж, 1400 гаруй пулеметээр тэнгэр рүү буудсан байна. Гэтэл тус онгоц огт сум нэвтрүүлэхгүй байсан төдийгүй ямар нэгэн дайралт хийлгүй аажуу явсаар далд оржээ. Харин сүүлд Японы талаас манай онгоц биш гэдгээ мэдэгдсэн байдаг. 

Лос Анжелесийн тулаан

5 Сансраас өгсөн дохио

1977 оны 8-р сарын нэгэн шөнө сайн дурын элсэгч Жерри Херман (Jerry Herman) Харь гарагийн тагнуулын төв газрыг олж илрүүлэх үүрэг даалгавар аван, радиогоо асааж, ажилдаа оров. Гэтэл тус долгион руу гадны биет нэвтэрч шаржигнан, үл ойлгогдох тоо, үсгүүдийг хэлж байв. Ийнхүү 72 секунд ярьсны эцэст тэдний холбоо тасарч алга болжээ. Судлаачид үүнийг дэлхийгээс 120 гэрлийн жилийн бүс нутгаас холбогдсон гэдгийг тогтоосон боловч яг юу хэлэх гэснийг нь ойлгож чадалгүй хоцорсон аж.

Сансраас өгсөн дохио

6 Хүрэл зэвсгийн үеийн уналт

Манай эриний өмнөх 3000-1000 зуунд хамаарагдах цаг хугацааг хүрэл зэвсгийн үе гэж үздэг. Тухайн үед хүмүүс баян, чинээлэг, хүчирхэг байсан төдийгүй багаж хэрэгсэл нь өндөр түвшинд хүртлээ хөгжсөн байсан юм. Гэтэл тэнд далайн дайчид гарч ирэн, хүмүүсийг бүгдийг нь хүйс тэмтэрч, хөгжил дэвшлийг нь үгүй хийсэн гэдэг. Магадгүй энэ нь үлгэр домог байж болох хэдий ч зарим хүмүүс харь гарагийнхан байсан байж болзошгүй хэмээн үздэг билээ.

Хүрэл зэвсгийн үеийн уналт

7 Нууцлаг Сайнт Жермен (Saint Germain)

Түүнийг 1690 онд төрсөн, 1784 оны 2-р сарын 27-нд нас барсан хэмээдэг. Тэрээр үнэхээр гайхалтай авьяастай нэгэн байсан төдийгүй хөгжмийн урлагт бүхий л амьдралаа зориулсан байдаг. Гэхдээ түүнийг үхсэн эсэх талаар хэн ч мэддэггүй бөгөөд олонх нь алга болсон өдрөөр нь түүнийг нас барсан гэж үздэг юм. Үнэн хэрэгтээ түүний цогцос ч олдоогүй, хэн ч түүнийг хараагүй гэдэг аж. Магадгүй тэр мөнхийн ус уучихсан байгаад өдгөө ч бидний дунд алхаж яваа юм билүү...

Нууцлаг Сайнт Жермен (Saint Germain)

8 Тусгаар тогтнолын тунхаглал

1776 оны 7-р сарын 4-ны өдөр анхны Тивийн хурал АНУ-ын Филадельфа мужид хуралдаж, төлөөлөгчид ямар нэгэн шийдэл хүрч чадаагүй байна. Тэд Их Британийн засгийн газраас хамааралгүй болж, эрх чөлөөт АНУ-г тунхаглан зарлана гэж төсөөлөө ч үгүй байсан гэдэг. Харин нэгэн эрхэм хуралдааны үеэр босч ирэн, хүн хүнээ хайрлах, эх орон гээч чухам юу болох талаар гайхалтай яриа өрнүүлснээр тусгаар тогтнолоо зарлаж, тунхаглалд төлөөлөгчид гарын үсгээ зурах болсон байдаг. Гэхдээ тухайн уран цэцэн яриатай эрийг хэн ч танихгүй бөгөөд нэг анзаарч хартал тэр алга болсон байжээ. 

Тусгаар тогтнолын тунхаглал

9 Бурхны бэлэг тэмдэг

МЭ 312 оны 10-р сарын 27-нд Ромын эзэн хаан Марк Аврелий Максенций (Marcus Aurelius Maxentius) дайнд мордохоор бэлтгэж байтал тэнгэрт гэрэлт цацраг гийж, түүнд агуу их хүч чадлыг хайрлаж, Христийг шүт хэмээн чихэнд нь шивнэсэн гэдэг. Тэрээр тухайн өдөртөө дайнд ялалт байгуулж, Христийг шүтэх болсноор хамгийн анхны Христийн шашинт эзэн хаан гэх цолыг хүртсэн гэдэг. Мөн үргэлж л бурхад, тэнгэртэй ярилцах түүнийг туслахууд нь лав галзуурсан байх хэмээдэг байжээ.

Бурхны бэлэг тэмдэг

10 Фатима дахь гайхалтай үйл явдал

1017 оны 10-р сард Португаль улсын Фатима хотын 3 хүү хүмүүст ариун дагина хотын талбай дээр өдөр бүхэн сууж, бидэнтэй ярилцдаг хэмээн хэлсэн байна. Харин хүмүүс тэдний хэлснийг үнэн эсэхийг шалгахаар ирцгээсэн аж. Гэтэл тэдэнд ариун дагина харагдаагүй боловч бүрхэг бүүдгэр тэнгэрт гэнэтхэн нар үүлийг яран гарч ирж, яг л унах гэж буй мэт хүмүүс рүү ойртож байсан гэдэг. Энэ үйл явдал нь 10 минут хэртэй үргэлжилсэн бөгөөд хүмүүс ч сандралдан дэлхийн сүйрэл ирлээ хэмээн бодож. Гэтэл нар эргэж, тэнгэртээ мандсан бөгөөд үүнийг өөрийн нүдээр харсан 100 мянга гаруй хүмүүс юу ч хэлж чадалгүй, болсон явдлыг эргэцүүлэх ч сөхөөгүй ангайн зогссон юм. 

Фатима дахь гайхалтай үйл явдал

123
таалагдаж байна

27
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()