Үзэсгэлэнтэй бүсгүйн аймшигтай нууц

2016-06-21, 17:56
64,535

Өдгөө 2 хүүхдийн ээж, 29 настай Англи эмэгтэй Жэки Райланд (Jackie Ryland) төгс сайхан бие, толигор арьс, намирсан зөөлөн үснийхээ нууцыг саяхан дэлгэжээ. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа "Хэдий эрсдэлтэй ч гэсэн, үзэсгэлэнтэй байхад золиос хэрэгтэй шүү дээ" гэсэн байна. 

Үзэсгэлэнтэй бүсгүйн аймшигтай нууц

1

Жэки дааврын өсөлтийн тарилга тариулдаг бөгөөд үүнийг хэрэглэсээр багагүй хугацааг өнгөрүүлжээ. Англи улсад дааврын өсөлтийн тариаг зөвхөн эмчийн бичгээр маш бага тунг болгоомжтой хэрэглэхийг зөвшөөрдөг. Харин ямар нэгэн жор тунгүй хэрэглэх юм бол хууль бус үйлдэлд тооцогддог ажээ. 

2

Маш хүчтэй үйлчилгээтэй энэхүү тарилга нь арьсыг чангалж, чийглэг толигор байлгахаас гадна үс хумсны ургалтанд мэдэгдэхүйц нөлөөлж, илүүдэл өөхийг шатаадаг юм. Түүнчлэн биеийг гайхалтай галбиржуулах, бялдаржуулах үүрэгтэй. 

3

Гэвч үүний хажуугаар зүрхийг томруулж, зүрхний шигдээс болох, бие эрхтэнд хавдрын эс үүссэн тохиолдолд маш түргэн хугацаанд бусад эрхтэнд үсэрхийлүүлэх зэрэг аймшигтай сөрөг нөлөөтэй. 

4

Гэсэн ч мөнхийн залуу, сайхан байх хүсэлдээ автсан бүсгүй үүндээ бүрэн донтсон гэнэ. Хэрвээ тарилгыг хэрэглэхээ зогсоочихвол огцом жин нэмж, ядарч сульдан, зүс царай нь гундахвий гэхээс айж байгаа аж. 

5

Үүгээр ч зогсохгүй, дан ганц фитнессээр хичээллээд төгс биетэй болохгүй юм байна хэмээн үзэж, стероид хэрэглэж эхэлжээ. Энэ нь булчинг ачаалал даах чадвартай болгох, хурдан хугацаанд сайхан галбиртай болоход тусалдаг лабораторийн аргаар гаргаж авсан гормон юм. 

6

Үүнийг байнга хэрэглэснээр элэгний хорт хавдар, бөөр гэмтэхээс авахуулаад өшөө зөндөө төсөөлөө ч үгүй үр дагаврууд илэрдэг байна. 

7

Тэрээр 17 насандаа хөх томруулах хагалгаанд орсон гэнэ. 

8

Гоо сайханд золиос хэрэгтэй хэмээх хатуу баримтлалыг зүг чигээ болгосон хоёр хүүхдийн ээж бүсгүй инстаграмд алдартай брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж сая сая доллар олдог ажээ. 

9

10

11

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()