Хөлбөмбөгийн галзуу фанатууд

2016-06-21, 16:13
14,055

Хөлбөмбөг бол бүх спортын дундаас хамгийн сонирхолтой басхүү хамгийн их хохиролтой нь билээ. Яагаад ийн нэрлэх болсныг та ч бараг л гадарлаж байгаа биз ээ. Хөлбөмбөгийн галзуу фанатууд, сонирхогчид өөрийнх нь дэмждэг баг хожих юм бол хөөрсөндөө юу ч хийж мэднэ. Мөн хожигдох юм бол ч гэсэн үймээн самуун дэгдээж, бослого гаргаж, ер нь юу ч болгож мэдэх юм. 

Хөлбөмбөгийн галзуу фанатууд
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1

2002 оны Японд болсон дэлхийн аваргын Япон-Орос хоёр багийн тоглолтын дараа Оросын согтуу фанатууд Москвал бослого гаргасан юм. Үр дүнд нь 49 хүн эмнэлэгт хүргэгдэж, 1 хүн нас барсан гэдэг. 

2

Москва хотын "Dynamo" баг болон Петерсбургийн "Зенит" багуудын тоглолтын үеэр Зенитийн дэмжигчид тоглолтын талбай руу хүчээр дайран орж, Dynamo багийн хамгаалагч Владимир Гранатийг зодож, хүнд бэртээсэн байдаг. 

3

1985 оны "Heysel" цэнгэлдэхийн гамшиг хэмээгдсэн энэхүү бослого нь "Liverpool" болон "Juventus" багийн дэмжигчдийн дунд болсон юм. Английн дэмжигчид, Италийн "Juventus" багийн дэмжигчдийг өдөөн хатгаж, үй олноороо энэхүү мөргөлдөөнд оролцсон бөгөөд олны хүчинд авсан талбай тэр чигтээ аймшигтай замбараагүй байдалд автаж, асар том бетонон хана нуран унаж, нурангид дарагдсан 400 гаруй хүн хүнд шархдан, 39 хүн амиа алдсан байдаг. 

4

Египетийн хөлбөмбөгийн шигшээ багууд болох "Аль-Масри", "Аль-Ахли" багуудын тоглолтын дараа дэмжигчид нь үзэгчдийн суудлаасаа босон, талбай руу дайран орцгоож, ширүүхэн тэмцэлдсэн байдаг. Тэр ч бүү хэл хөлбөмбөгийн талбайд гал гаргаж, 74 хүн амиа алдсан ажээ. 

5

Сербийн шигшээ баг болох "Red Star Belgrade" болон Хорватын "Dinamo Zagreb" багуудын дэмжигчид 1990 оны тоглолтын үеэр бамбар, хутгаар зэвсэглэн мөргөлдөөн үүсгэсэн юм. Энэ үеэр 200 гаруй хүн шархдан, 100 гаруй хүн баривчлагдсан гэдэг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()