Алдартай брэндүүдийн ичмээр алдаанууд

Олон сая үйлчлэгчдийг хошууруулж, өөрсдийн хаант улсаа тунхаглаж чадсан дэлхийн алдартай брэндүүд хамгийн сайн сурталчилгаа, маркетенгийг ашиглаж өнөөгийн өндөрлөгт хүрсэн байдаг. Харин өнөөдөр та бүхэндээ тэрхүү алдарт брэндүүдийн гаргасан хамгийн хачирхалтай, ичмээр маркетингийн алдаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдгээр нь олон мянган хүний дургүйг хүргэж, улмаар борлуулалтад нь ч нөлөөлсөн байх юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Алдартай брэндүүдийн ичмээр алдаанууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 “Walmart” сүлжээ дэлгүүр

Дэлхийд алдартай “Walmart” сүлжээ дэлгүүр нь нэгэн байж боломгүй алдаа гаргаж, олны дургүйцлийг хүргээд амжсан юм. Учир нь тэд дэлхий нийтийн өст дайсан болох “ISIS”-ийн захиалгаар бялуу хийж өгсөн бөгөөд энэ нь дэлхий нийтээр мэдэгдэж, тус дэлгүүрийн нэр хүндийг газар дор оруулахаа шахжээ. Террорист бүлэглэл болох “ISIS”-ийн халдлагын нөлөөнд амиа алдсан хүмүүсийн гэр бүл болон дотны хүмүүс энэхүү бусармаг үйлдэлд маш ихэд бухимдсан юм.

“Walmart” сүлжээ дэлгүүр

2 “Nordstrom” брэнд

Нэрт хувцасны брэнд болох “Nordstrom” нь Еврей үзэл суртлыг бусдад түгээж “Hanukkah” буюу гэрэлт лааны зурагтай хувцсыг үйлдвэрлэж, тэр ч бүү хэл сурталчилгаандаа Еврей бүсгүй тоглуулсан нь хэсэг бүлэг хүмүүсийн дургүйг нэлээд хүргээд амжсан. Мөн үүнээс болж тэдний худалдан авалт, эрэлт багагүй хувиар буурсан гэдэг шүү.

“Nordstrom” брэнд

3 “Urban Outfitters” хувцас загварын компани

Нацистуудын дарлалд шоронд хоригдож байсан Еврэйчүүдийн шоронгийн өмсгөлтэй адил төстэй материалаар хувцас хийж үйлдвэрлэх болсон “Urban Outfitters” компани нь маш олон хүний уур бухимдлыг хүргэсэн байна. Энэ нь анхны тохиолдол биш бөгөөд тэд 3 жилийн өмнө нь мөн цамцан дээр шар од хатгаж, үйлдвэрлэж байжээ. Энэ нь мөн л Еврейчүүдийн бэлэг тэмдэг байсан юм.

“Urban Outfitters” хувцас загварын компани

4 “Bloomingdale” хувцасны сүлжээ дэлгүүр

Энэ оны 11-р сард гаргасан шинэ загварын хувцасны сурталчилгаан дээр эсрэг тийш харан инээн зогсох эмэгтэйн араас нэгэн эр харж зогсох бөгөөд тайлбар хэсэгт нь “Сайн найзыгаа хараагүй байхад нь дарсыг нь булааж ав” хэмээн бичсэн байв. Хүмүүс үүнийг нь бусдад буруу үлгэр дууриалал үзүүллээ, нэг төрлийн хүчирхийллийг өдөөж өгч буй хэрэг хэмээн шүүмжилсэн байна. Тэд албан ёсоор үйлчлүүлэгчдээс уучлал эрснээр асуудал намжсан гэдэг билээ.

“Bloomingdale” хувцасны сүлжээ дэлгүүр

5 “Target” корпораци

Тэд зул сарын баярыг тохиолдуулан “Замбараагаа Алдсан Зул Сар” гэх утгатай үгсийг бичсэн цамцыг үйлдвэрлэн, худалдаанд гаргажээ. Тус компаниас үүнийг хүмүүст таалагдана, хөгжилтэй байх болно хэмээн сэтгэсэн боловч бүх зүйл эсрэгээрээ эргэж, хүмүүс олон нийтийн сүлжээгээр өөрсдийн ундууцлаа илэрхийлсэн аж. Компаниас “Мэдээж зул сарын баяраар хөл толгойгоо олохоо байсан хүмүүс маш их холхидог тул тус үгсийг бичсэн” хэмээн тайлбар хийсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм. 

“Target” корпораци

6 “Starbucks” компани

Дэлхий нийтэд амтат халуун кофегоороо алдартай “Starbucks” компани өнгөрөгч 3-р сард “Race Together” гэх компанит ажил өрнүүлж, хүмүүсийг энэхүү үгийг аягандаа сийлж, тулгараад байгаа хурцадмал асуудлын талаар ярилцахыг зөвлөсөн байдаг. Гэтэл бүгд тэдний санаснаар болоогүй бөгөөд хүмүүс үүнийг нь тоглоом тохуу болгож, зарим нь бүр бухимдаж дууссанаар тус компанит ажил ердөө 6 хоногийн дараа өндөрлөжээ.

“Starbucks” компани

7 “Under Armour” брэнд

Спорт сонирхогчдын дунд эрэлт ихтэй брэнд болох “Under Armour” нь 5-р сард шинэ загварын футболк гаргасан даруйдаа маш олон шүүмжлэл хүлээсэн байна. Учир нь тус футболк дээр дүрсэлсэн сагсанбөмбөгийн далий шийд болон түүнийг түшиж байгаа хүмүүс нь Дэлхийн II дайны үеийн Японы Иво Жима дахь дайны дүрслэлтэй тун адилхан болсон байв. Тухайн үед дайны уршгаар маш олон цэргүүд амиа алдсан байдаг бөгөөд цэргүүдийн эх орныхоо төлөө тэмцсэн халуун амь, бүлээн цусыг үл тоон, ашиг олж байгаа нь хүмүүст огтхон ч таалагдаагүй байна. Мэдээж тэд сүүлд энэхүү үйлдэлдээ харамсаж байгаагаа дурдаад уучлал гуйсан билээ.

“Under Armour” брэнд

8 “McDonals” сүлжээ ресторан

Америкчууд гэлтгүй бүх дэлхий нийтийн хувьд хар өдөр хэмээн тэмдэглэгдэн үлдсэн 9-р сарын 11-нийг хүмүүс дурсах тун дургүй. Тэрхүү аймшигт өдөр гэр бүл, найз нөхдөө алдсан маш олон хүмүүс байдаг. Харин “McDonals” сүлжээ ресторан сурталчилгааны самбар дээрээ “Бид 9-р сарын 11-нийг санаж байна” гэх үгсийг бичсэн байсан маш олон хүний дургүйг хүргэв. Хүмүүс “Ердөө нэг муу бургер зарах гэсэндээ маш олон хүний сэтгэлийн шархыг хөндөж, нэрийг нь ашиглах ч гэж дээ. Арчаагүй амьтад” гэхчлэн маш ихээр бухимдсан байна.

“McDonals” сүлжээ ресторан

9 “Bud Light” шар айраг

“Bud Light” шар айрагны шошгон дээр “Хамгийн төгс шар айраг шөнийн цагаар таныг хэзээ ч үгүй гэж хэлүүлэхгүй” хэмээсэн байв. Үүнийг нь харсан хүмүүс маш их дургүйлхэж, бусдыг садар самуунд уруу татлаа гэжээ. Ийнхүү тэд маш их эсэргүүцэл, тэмцэлтэй нүүр тулсны эцэст бүх шар айрагныхаа шошгыг авч хаясан байна.

“Bud Light” шар айраг

41
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()