Дэлхийг цочирдуулсан гэрэл зургуудын нууц

Бидний танилцуулах эдгээр зурагнууд энгийн мэт харагдах ч, тэдний цаана бие арзайлгаж, сэтгэл сэртхийлгэх аймшигтай түүх нуугдаж байгаа билээ. Магадгүй та эдгээр зурагнаас амьдралын үнэ цэнийг ойлгож, гэнэн томоогүй насны алдаа амьдралыг сүйрүүлж болдгийг ойлгож мэдэх биз ээ. Ингээд хамтдаа дэлхийг цочирдуулсан аймшигтай гэрэл зургуудтай танилцья.

Дэлхийг цочирдуулсан гэрэл зургуудын нууц
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Нас барсан эрийн хойдохыг уншиж байгаа лам

2011 оны 11-р сарын 25-нд, БНХАУ-ын Тайюанийн Шанши галт тэрэгний буудалд нэгэн эр сандал дээр хэтэрхий удаан, маш эвгүй байрлалтай унтаж байсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байв. Түүнийг сэрээхээр очтол хэдийн нас барсан байжээ. Түүнд туслах аргагүй болсон иргэд дэмий л тойрон зогсжээ. Гэтэл тус буудал дээр байсан нэгэн лам, талийгч эрийн хойдохыг уншиж буй нь ийнхүү гэрэл зургийн хальсанд буусан аж.

Нас барсан эрийн хойдохыг уншиж байгаа лам

2 Камиказе багийнхан

Магадгүй таныг харахад энэхүү зураг маш энгийн зураг мэт харагдах ч, түүний ард харамсалтай түүх нуугдана. Тус зургийг 1945 оны 5-р сарын 26-нд авсан бөгөөд бяцхан гөлөг тэврээд сууж байгаа хүүг Юкио Араки (Yukio Araki) гэдэг байжээ. Тэрээр эл зургийг авахуулсны маргааш нь дөнгөж 17 насандаа, Дэлхийн II дайны 72-р двизэд сүүлийн нислэгээ хийсэн аж.

Камиказе багийнхан

3 Английн "Терра Нова" экспедицийн багийнхний Хойд туйл дахь аялал

Эл зургийг 1912 оны 1-р сарын 18-нд авсан бөгөөд Роберт Скотт (Robert Scott)-оор удирдуулсан, Английн экспедицийн багийнхан Хойд туйлд анх удаа хөл тавьсан билээ. Ийнхүү эх орныхоо нэрийг гаргаж, төрийн далбаагаа үлдээн буцах замдаа цасан хунгарт өртөн бүгд нас барцгаасан юм. 

Английн "Терра Нова" экспедицийн багийнхний Хойд туйл дахь аялал

4 Өлсгөлөнд нэрвэгдсэн бяцхан охин ба түүнийг отох махчин шувуу

1993 онд зурагчин Кевин Картер (Kevin Carter), Суданы Аяод тосгонд очихдоо маш аймшигтай дүр зургийг харжээ. Бяцхан охины эцэг эх тусламжийн хүнс авахаар явахад тэрээр ямар ч тамиргүй биеэ чирэн араас нь мөлхөх аж. Харин түүний араас "хоолоо" хүлээх махчин шувуу чимээгүй ажиглана. Тэрээр охин руу илт дайрахгүй хэрнээ зэвүүн гэгч нь түүнийг үхэхийг хүлээн сахина. Энэхүү зургийг авсан зурагчин эр, удалгүй Пулицерийн эрхэм дээд шагналыг авсан боловч, ердөө 3 сарын дараа 33 насандаа амиа хорлосон юм.

Өлсгөлөнд нэрвэгдсэн бяцхан охин ба түүнийг отох махчин шувуу

5 Сансрын нисгэгч Владимир Комаров (Vladimir Komarov)-ийн биеийн үлдэгдэл

1967 оны 4-р сарын 24-нд ОХУ-ын сансрын нисгэгч Владимир Комаров (Vladimir Komarov), "Союз-1" хэмээх хөлөгт сууж, сансар руу туршилтын нислэг хийжээ.  Гэвч тэрхүү нислэг бүтэлгүйтэн, нисгэгч эр хөлөг дотроо үнс болтлоо шатсан байна. Түүний цогцсоос үлдсэн хэсгийг мэргэжилтнүүд харж байгаа нь энэ. 

Сансрын нисгэгч Владимир Комаров (Vladimir Komarov)-ийн биеийн үлдэгдэл

6 Ээж хүү хоёрын сүүлчийн сэлфи

15 настай Гари Слок (Gary Slok), эх Петра Лангевелд (Petra Langeveld) нар амралтаараа Куала Лампур руу ниссэн байна. Зураг авснаас ердөө 3 цагийн дараа тус онгоц осолдож, зорчигчдоос хэн нь ч амь үлдээгүй аж.

Ээж хүү хоёрын сүүлчийн сэлфи

7 Өөрийгөө шатааж буй лам

1963 онд Өмнөд Вьетнамын нэгэн хуварга, Вьетнамын Буддын шашныг ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж, ийнхүү өөрийгөө шатаасан юм.  Эл аймшигт хэрэг гарах мөчид Буддын лам хуваргууд засгийн газрын бодлогыг эсэргүүцэн талбайд жагсаал хийсэн боловч, эл явдал тусыг олоогүй тул хоёр настай хуварга ийнхүү өөрсдийгөө шатаасан байна. 

Өөрийгөө шатааж буй лам

8 Үхэн үхтлээ найзууд

Энэхүү сэтгэл хөдөлгөм олдворыг 1972 онд Иран улсаас олсон бөгөөд тэд ойролцоогоор МЭӨ 800 оны үед амьдарч байсан гэдэг. Тэд түймрийн утаанаас болж нас барсан бөгөөд үхэн үхтлээ эцсийн амьсгалаа нэгэндээ дамжуулж байсан нь энэ аж.

Үхэн үхтлээ найзууд

9

1916 оны 9-р сард, Францын нутаг Курселетд болсон дэлбэрэлтийн үеэр нэгэн цэрэг инээх нөхцөл, шалтгаан байгаагүй ч галзуурсан мэт инээсээр байсан нь ийнхүү зургийн хальсанд буужээ. Зургийг авахаас өмнөхөн дэлбэрэлт болсон бөгөөд залуу яг дэлбэрэлтийн дараахан гэнэтхэн л галзуурч, ой ухаан нь самуурсан гэдэг. 

10 Бяцхан хоригдол охины урлагийн бүтээл

Дайны үеэр хорих лагерт хоригдож байсан өнчин охин сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн оношлогдож, асрамжийн газарт шилжүүлэгдсэн байна. Ийнхүү ахлах багш нь охиныг самбар дээр байшин зурахыг хүсэхэд тэрээр өргөстэй төмөр торыг санагдуулам, эцэс төгсгөлгүй сараалжин ороомгийг дүрсэлсэн ажээ. Тэрээр үүнийхээ дээр "Terezka" хэмээх бичсэн аж. Хүүхэд хүүхдээс тэс өөр түүний харц болоод зурсан зураг нь ч гэсэн яав ч эрүүл биш гэдгийг нь илтгэнэ. 

Бяцхан хоригдол охины урлагийн бүтээл

11 Гэрлийн довтолгоо

1975 оны 8-р сард, ах дүүс Калифорни мужын Секуоай үндэсний паркийн Моро ууланд авирч байхдаа эл зургийг авахуулсан байна. Харамсалтай нь зураг дарснаас ердөө 2 секундын дараа тэд аянганд ниргүүлж, дүү нь газар дээрээ амьсгал хураажээ.

Гэрлийн довтолгоо

12 Жон Леннон (John Lennon), ба түүний алуурчин

Английн алдарт “The Beatles” хамтлагийн дуучин, энх тайван, хайр энэрлийг бэлгэдэгч дуучин Жон Леннон (John Lennon) Нью-Йорк хот дахь орон сууцныхаа үүдэнд Марк Дэвид Чапман (Mark David Chapman) хэмээх этгээдэд 5 удаа буудуулж, тэр дороо амьсгал хураасан билээ. Эл зургийг 1980 оны 12-р сарын 8-ны өдөр  буюу түүнийг нас барахаас хэдхэн цагийн өмнө авсан байна. Тэрээр олон цагийн студийн бичлэгээ дуусгаад, эхнэрийнхээ хамтаар харьж явжээ. Гэмт хэрэгтэн хэргийн газраас зугатаалгүй, маш дуулгавартай баривчлуулсан гэдэг. Алуурчин Жон Ленноны үнэнч шүтэн бишрэгч байжээ.

Жон Леннон (John Lennon), ба түүний алуурчин

13 Гэр бүлийн хөрөг зураг

Энэхүү зургийг харахад энгийн л нэг эх хүү хоёрын зураг мэт боловч, таныг бодсоноос илүү аймшигтай юм. Тухайн үед нас барагсдыг ийнхүү амьд мэт зургийг дарах нэгэн төрлийн "моод" дэлгэрч байжээ. Жишээ нь, эл зурган дээрх бүсгүй төрөхийн хүндрэлээс болон нас барсан бөгөөд хүүг нь тэврүүлж, яг л амьд мэтээр зургийг даржээ. Ийнхүү амьд мэт харагдуулахын тулд тэд зовхийг нь нээх, оёх зэрэг аргыг хэрэглэдэг байсан гэдэг. 

Гэр бүлийн хөрөг зураг

14 Алиалагч

Таны харж байгаачлан алиагчийн будалт хйисэн энэ эр энгийн л хүн мэт харагдах ч, үнэндээ цуврал алуурчны арьсыг нууж байсан юм. Түүнийг Жон Уэйн Гаси (John Wayne Gacy) гэдэг бөгөөд ойролцоогоор 30 гаруй хүний амийг зэрлэгээр бүрэлгэсэн юм. 

Алиалагч

15 Ахлах сургуулийн аллага

Таны харж байгаачлан энэхүү зураг нь ахлах сургуулийн зураг юм. Тус зурган дээр байгаа хоёр хүү 1999 онд энэхүү зургаа авахуулсны дараа сургуулийнхаа 37 хүүхдийг буудаж, тэдний 13 нь шархаа дийлэлгүй нас барсан юм. Үүнийхээ дараа тэд өөрсдийгөө буудсан аж. 

Ахлах сургуулийн аллага

16 Гүүрнээс үсэрсэн нь

БНХАУ-ын Ухан мужийн Янг Це гүүрнээс нэгэн бүсгүй амиа хорлохоор үсэрчээ. Хятад улад 2 минут тутамд нэг хүн амиа хорлодог гэх аймшигтай судалгаа байдаг ажээ. 

Гүүрнээс үсэрсэн нь

17 Гурав хоногийн турш амь тэмцсэн охин

1985 онд болсон, "Nevado del Ruiz" галт уулын дэлбэрэлтээс 25 мянган хүн нас барсан юм. Тэрхүү дэлбэрэлтийн хохирогч 13 настай Омаяра Санчиз (Omayra Sanchez), хэмээх охин хүзүүгээр давсан усанд 3 хоногийн турш байсан бөгөөд Фрэнк Форниер (Frank Fournier) хэмээх фото сэтгүүлч эр түүнийг нас барахаас хэдхэн хормын өмнө зургийг нь дарж амжжээ. Улмаар сэтгүүлч эр дэлхий даяар алдартай болсон юм.

Гурав хоногийн турш амь тэмцсэн охин

18 Бланче Монниер (Blanche Monnier)

Тус зургийг 1901 онд авсан бөгөөд охин нь өөрийн эхээ 25 жилийн турш харанхуй өрөөнд хоолгүй орхисон байжээ. Тэрээр энэ хугацаанд балга ус ууж, харх идэж амьдарчээ. Цагдаа нар түүнийг олоход, үс нь маш их ургаж, яс арьс болтлоо тураалдаа орсон байсан бөгөөд эмчилгээ хийж биеийг нь хэвийн байдалд оруулсан ч, сэтгэцийн эмгэгтэй болон үлдсэн байна.

Бланче Монниер (Blanche Monnier)

19 Аймшигт дэлбэрэлт

Энэхүү зургийг дарахаас ердөө минут хүрэхгүй хугацааны дараа зураг дээрх улаан машин дэлбэрч, ойр хавьд явж байсан 220 гаруй хүн шархдан, 29 хүн нас барсан байдаг. Хамгийн хачирхалтай нь зурган дээр байгаа аав, охин хоёр машинтай хамгийн ойр байсан боловч хоёул эсэн мэнд үлджээ. 

Аймшигт дэлбэрэлт

20 Золиос шаардсан гэрэл зураг

17 настай ОХУ-ын сурагч Хэниа Игнатиефф (Xenia Ignatieff), Санкт Петербург хотын гүүрэн дээр авирч, гайхалтай сэлфи авахыг зорьжээ. Эцсийн мөчид тэрээр хүслээ биелүүлсэн ч, тэнцвэр алдан гүүрнээс унаж, нас барсан байна. Саваагүй охины дэврүүн хүслээс зөвхөн гэрэл зураг л үлдсэн юм. 

Золиос шаардсан гэрэл зураг

124
таалагдаж байна

71
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()