Завгүй эрчүүдэд зориулсан турах дасгал

Үргэлж сууж ажилладаг эсвэл фитнесс явах завгүй эрчүүдэд тулгардаг том асуудлын нэг бол "турах" билээ. Хичнээн турахыг хүссэн ч, цаг завгүйгээсээ болж өөртөө анхаарал хандуулахаа больсон бүх эрчүүдэд энэ дасгал тохирно гэдэгт итгэлтэй байна. Доорх дасгалуудыг та гэртээ, гадаа хүссэн үедээ хийж болно.

Завгүй эрчүүдэд зориулсан турах дасгал
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Доорх дасгалыг өдөр бүр дунд нь хэсэг зуур амраад, 10 удаа давтан хийвэл та заавал хүссэндээ хүрнэ. Хэдий цөөхөн дасгалууд байгаа ч, завгүй эрчүүдэд тохирно гэдэгт итгэлтэй байна.

1

Бие халаалт хийхдээ 30 минут гүйлтийн зам дээр эсвэл гадаа гүйгээрэй.

2

“Үсрэлттэй суулт” – Хөлдөө мөрний хэмжээний зай авч, доош хагас суугаад, дээш үсэрнэ. Тасралтгүй 10 удаа хийгээрэй. Энэ суулт нь таны жинг хасахаас гадна гуя болон өгзөгний булчинг хөгжүүлнэ шүү.

3

“Суниалт” – 10 удаа амралтгүй дарааллуулж суниана. Дараагийн дасгал хийхээсээ өмнө хэсэг хугацаанд амарч болно. Энэ дасгал таны гарын булчин болон цээжийг хөгжүүлнэ.

4

“Гэдэсний таталт” - 10 удаа хийгээд мөн дунд нь амралттайгаар 10 удаа давтамжтай нийт 100 удаа хийнэ. Энэ дасгал таны хамгийн асуудалтай хэсэг болох гэдэсний булчинг хөгжүүлнэ. Хамгийн гол нь шантрахгүй хийх чухал шүү.

5

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()