Гэмт хэрэгтнүүдийн хөгжилтэй бүтэлгүйтлүүд

2016-06-23, 20:00
48,564

Гэмт хэрэг хийхэд сайн судалгаа, урьдаас бэлтгэсэн төлөвлөгөө байх хэрэгтэйгээс гадна овсгоо самбаа чухал үүрэгтэй. Гэвч зарим хүмүүс өөрийгөө үнэхээр өндрөөр үнэлдэг юмуу, эсвэл гэмт хэрэг хийдэг өдөр нь азынх нь тэнгэр харьчихсан байдгаас болдог уу, үнэндээ л элэг хөшөөм бүтэлгүйтлээр дуусгадаг ажээ. Ингээд та бүхэнд камерт бичигдэж үлдсэн гэмт хэрэгтнүүдийн бүтэлгүйтлүүдийг хүргэж байна.  

Гэмт хэрэгтнүүдийн хөгжилтэй бүтэлгүйтлүүд
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 Царайгаа нуух хэрэгтэй!

Гэгээн цагаан өдөр айлын гэр тонох гэж байгаа залуу камер байгааг эхэндээ мэдсэнгүй. Харин байгааг нь мэдчихээд камерын өөдөөс эгц ширтэж байгаад яваад өгөх юм....

2 Хоёр тэнэг

Дэлгүүрийн цонхыг машинаараа бут ниргэн орж ирдэг үзэгдлийг зөвхөн кинон дээр л байдаг юм байх гэж боддог байлаа шүү. Гэтэл хоёр хулгайч сүр дуулиан болж дэлгүүрийн цонхыг машинаараа хагалан байж орж ирчихээд, авах зүйлээ хайн, ердөө 100 доллартай тэнцэхүйц тамхи аван зугтаажээ. Харин дараа нь нөгөөх нь эргэж ирээд, ганц шил ликёр авсан байна. Тэд хулгай хийснээс хойш 2 цагийн дараа баригдсан юм. 

3 Цуцашгүй оролдлого

Архины дэлгүүрт орж ирэн, 4 удаа хальтирч унах хэрнээ л зогсолтгүй хулгайгаа хийх энэ гэмт хэрэгтний тууштай оролдлогыг бишрэнгээ, элгээ хөштөл инээж аваарай. 

4 Багадсан маск

Нэгэн залуу банк дээрэмдэхээр орж ирнэ. Орж ирээд шууд маскаа углаад дээрмээ эхлүүлэх гэтэл багадсан маск нь толгойд багтаж өгөхгүй байн байн тайлагдах тул залуу яах ч аргагүй баргар царайлан гарч явсан байна. 

5 Улаан цайм хулгай

Нэгэн залуугийн эхнэртээ захиалсан "FedEx"-ээр хүргэгдэж ирсэн үнэтэй ээмгийг гэрийнх нь гаднаас гэгээн цагаан өдөр хулгайлаад явчихна гэж бас байх аа? Бүр тавын таван камер байхад шүү. Азгүй тэнэг залуу ганцхан өдрийн дотор баригдаж, бас болоогүй фэйсбүүк дээр өөрийн бичлэгийг тавиулж, "онигоо" болсон юм. 

6 Уяатай утас

Хятадын гар утасны төрөлжсөн дэлгүүрт нэгэн эр орж ирээд худалдагчийг байхгүйг далимдуулан, утас хулгайлах гэжээ. Даанч тэр лангуун дээрх утаснууд бүгд хамгаалалтын уяатай байсныг мэдсэнгүй. 

7 Буугаа мартчихлаа!

Нэгэн өнгөт арьст залуу дэлгүүр дээрэмдэж байв. Гэтэл олзоо халаасалж байх зуураа буугаа лангуун дээр, худалдагчийн өмнө сул тавьчих нь тэр. Овжин худалдагчийн гарт одоо боломж ирэх нь тэр шүү дээ. 

8 Хулгайч л бол хулгайч

9 Тайчих клуб явах замд...

Нэгэн орон гэргүй эр тайчих клуб явахаар шийдэж, түргэний машин зөвшөөрөлгүй, хулгайлан унаж явсан байна шүү. Эрчүүд л бол эрчүүд байх юм даа!

Тайчих клуб явах замд...

10 Баярхах гэсэн биш

Хосоороо хулгай хийдэг залуус "Morton's steak" зоогийн газарт идсэн хоолныхоо зургийг инстаграмдаа оруулжээ. Гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан тэрхүү пост оруулсан өдөр, байрлалаар нь тэднийг амархан олсон гэдэг. 

Баярхах гэсэн биш

11 Тэнэг хүү

19 настай хүү "Washington Post" сэтгүүлийн нэгэн сэтгүүлчийн гэрээс өвлийн үслэг эдлэл, боодолтой бэлэн мөнгө зэргийг хулгайлсан даруйдаа шууд өөрийнхөө фэйсбүүк хуудас дээр мөнгө барьсан зургаа нийтэлжээ. Хүү яагаад тэгснийг мэдэхгүй ч түүний хэргийг шалгаж байсан цагдаа "Би өдийг хүртэл олон л зүйл үзсэн. Гэхдээ ийм тэнэг хүнийг анх удаа л харж байна" гэжээ. 

Тэнэг хүү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()