Япончуудын амьдралын хэв маяг

Япончууд бол ерөнхийдөө л нягтаршил ихтэй хүмүүс. Газар нутаг нь ч тэр, хүн амынх нь төвлөрөл ч тэр. Түүнийгээ дагаад орон сууц, барилга байшин нь хүртэл жижигхэн талбайтай, хэрнээ дотоод засал нь уужим саруулхан, цөөн тавилга сэлттэй байх аж. Тэдний энэ амьдралын хэв маягийг нэг талаар минималист хэмээн нэрлэж болох юм. Минималист гэдэг нь бага талбайд их зүйлийг багтаах, агуулга сайтай цөөн зүйлтэй байх хэмээн үгчилж болно. 

Япончуудын амьдралын хэв маяг
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1

Минималист байх нь хэд хэдэн давуу талтай. Хямд тусна, хөглөрч амьдрахгүй, өөрт ч, өрөөлд ч ашигтай байдаг. Зочны өрөөнд байрлах тавилга нь ширээ сандал... Тэгээд л болоо. 

2

Япончууд гэртээ барагтай л бол ортой байдаггүй. Гудас дэвсээд л газарт унтчихна. Энэ ч гэсэн минималист хэлбэрийн л нэг илрэл шүү дээ. 

3

Хөргөгчиндөө хүнсээ хадгалахдаа хүртэл зай талбайг аль болох хэмнэх, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэнэ. 

4

Угаалгын өрөөний тавилга болон эд хэрэгслүүд

5

Үүнээс илүү цэмцгэр байна гэж үгүй дээ...

6

Хамгийн шаардлагатай цөөн зүйлсээ л хадгал. Энэ бол минималист хэв маягийн гол баримтлал. 

7

Бүх зүйл тогтсон байртай. 

8

Байсан юмыг байранд нь л тавих ёстой. 

9

Нэг хүнд ганц сэрээ, ганц халбага байхад л хангалттай. 

10

Саико Күшибики бол минималист үзлийг баримтлагч. Тэрээр матрасс, хөнжил гудсаа ханын шүүгээнд хийдэг. Нүднээс ч далд учир амар байдаг аж. 

11

Заримдаа бүр сандал ч байхгүй. Газарт сууна гэдэг Япончуудын хувьд тийм ч том асуудал биш. 

12

Хамгийн чухал шаардлагатай зүйлсийг л байлгах хэрэгтэй. Нээрэн л хэрэгтэй, хэрэггүй нэмэлт зүйлсийг хадгалаад хэрэглэж байсан удаа бий билүү?

13

Минималист байна гэдэг хоосон байхын нэр биш. Харин ч үзэсгэлэнтэй байхын илрэл юм шүү. 

14

Тавилга багатай байх нь эрүүл амьдрахад ч хэрэгтэй байдаг юм. Нэгдүгээрт тоос шороо бага тогтоно, хоёрдугаарт дасгал хөдөлгөөн хийх, давчдахгүй байхад тунчиг чухал үүрэг гүйцэтгэнэ. 

15

Тогоо шанага хөглөрсөн галтогоонд хоол хийх сайхан гэж үү? 

16

Сүүн гэрлийг Япончууд өргөнөөр хэрэглэдэг. Тогонд хэмнэлттэйгээс гадна орчныг саруулхан харагдуулдаг гэжээ.                                                                                    

17

Минималист байхын бас нэгэн давуу тал: Цэгцтэй, сэтгэлд амар, нэг дороос хэрэгтэй бүгдийг...

18

Хоосон зайг хараад хүний бодолд хэрэггүй олон зүйл эргэлддэггүй. Зэн буддизмаас үүсэлтэй энэхүү үзэл баримтлал нь Япончуудын урт наслах нууц ч байж мэдэх юм. 

19

Сонирхуулахад Япон улсын орон сууцны үнэ бусад улстай харьцуулахад илүү өндөр байдаг. Токио хотын төвд байрлалтай нэг өрөө байрны метр квадратын үнэ дунджаар 555 мянган иен байдаг. Энэ нь хэдийгээр Улаанбаатар хотоос хэд дахин их боловч хүн амынх нь дундаж орлоготой харьцуулахад өндөр үзүүлэлт огт биш юм. 

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()