Цагаан гааны ашиг тус

Цагаан гаа нь хоолыг амт чанар сайтай болгохоос гадна бидний эрүүл мэнд гоо сайханд хэрхэн эерэгээр нөлөөлдөг болохыг та мэдэх үү? Энэ нь ахуйн нөхцөлд ашиглаж болохуйц олон гайхалтай ашигтай чанартай юм шүү. Манайхан цагаан гаа хэрэглэх нь мэдэгдэхүйц ихэссэн бөгөөд цаашдаа давс, элсэн чихрийн адилаар хүнсэндээ тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэнд, гоо сайханд гайхалтай сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Ингээд та бүхэндээ цагаан гааны ашиг тусыг танилцуулъя.

Цагаан гааны ашиг тус
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэвх толбо арилгана

Цагаан гаа нь нүүрэнд дээрх сэвх толбыг арилгах онцгой үйлчилгээтэй байдаг юм. Өөртөө антиоксидантыг агуулдаг бөгөөд энэ нь биеэс бохирдлыг гадагшуулснаар нүүрэн дээрх элдэв нөсөө толбыг бүдгэрүүлдэг. Та бага зэрэг цагаан гааг үрж, усаар зуураад долоо хоногт нүүрэндээ түрхэж хэвшээрэй. Мөн тал гадил болон нэг халбага тараг, нэг халбага үрсэн цагаан гааг хооронд нь сайтар хольж маск болгон нүүрэндээ түрхээрэй. Үүнийгээ 20-30 минут байлгах бөгөөд угааж цэвэрлэнэ. Энэ нь илүүтэй үр дүн үзүүлэх болно.

Сэвх толбо арилгана

2 Үрэвслээс сэргийлнэ

Та цагаан гааны тосноос хэдхэн дуслыг асуудалтай хэсэг дээрээ түрхэж хэрэглэснээр арьсыг тань амрааж, элдэв шарх, үрэвслийг түргэн намдаадаг байх юм. Иймд та тосоо долоо хоногт 2-3 удаа түрхэж хэвшсэнээр асуудлаасаа ангижрах боломжтой.

Үрэвслээс сэргийлнэ

3 Хагтай тэмцэнэ

Үсний тослогийн тэнцвэржилт алдагдсан болон шампунь таарахгүй зэрэг нь хаг үүсэх гол шалтгаан болдог. Харин үрж жижиглэсэн цагаан цааг буцалсан бүлээн устай холин шүршигч саванд хийж, үсээ угаасны дараагаар хуйх руугаа цацаж өгөөрэй. Ингэснээр хуйханд тэжээл өгч, хаг үүсгэдэг мөөгөнцөртэй идэвхитэй тэмцэж, хагийг ор мөргүй арилгах юм.

Хагтай тэмцэнэ

4 Гуужуулагч

Та цагаан гааг ашиглан нүүр болон биеийн скраб хийх боломжтой. Энэ хийхэд ч тун хялбар билээ. Та үрж жижиглэсэн цагаан гааг өтгөн зөгийн балтай хольж нүүр, биеэндээ түрхээрэй. Ингэснээр таны биеийн үхэжсэн арьсыг гуужуулж, торгомсог зөөлөн болгоно. 

Гуужуулагч

5 Үс ургуулна

Мэдээж үүний үр дүн нь тууштай болоод урт хугацаанд хэрэглэсний дараа мэдэгдэх юм. Та үсээ угаасны дараа бага зэрэг цаа гаатай усыг шүршигчинд хийж, үс рүүгээ цацаж байгаарай. Ингэснээр таны үс тань хурдацтай ургах төдийгүй үс уналтыг багасгадаг байна шүү.

Үс ургуулна

6 Ханиадыг эмчилнэ

Нэгэнт ханиад зооглосон л бол бид хамаг эрч хүчээ алдаж, эм тан хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг. Харин танай гэрт цагаан гаа байвал өвчнөөсөө хурдан ангижрах боломжтой. Ердөө аяга цагаан гаатай халуун цай уухад хангалттай. Ингэхдээ 2 халбага нунтаг цагаан гааг гурван аяга буцалсан усанд хийж дэвтээнэ. 10 минутын дараа уухад тохиромжтой бөгөөд ингэснээр таны хөлс гарч, ядаргаа тайлагдах аж. Хэрэв энэ нь үр дүнгээ муу үзүүлж байвал халуун усанд 20 минут сууж, зөгийн бал, нимбэгээр амталсан цагаан гаатай цайг уугаарай. 

Ханиадыг эмчилнэ

7 Харшил намдаагч

Зун цаг ирж хүн бүхэн л хөдөө нутгийг зорин, амралт аялалдаа мордож байна. Харин элдэв төрлийн харшил биднийг зовоож, салхинд гарах хүсэл зоригийг мохоох нь энүүхэнд. Гэхдээ танд цагаан гаа байгаа тохиолдолд үүнд санаа зовох шаардлагагүй юм шүү. Өдөрт 2-3 аяга цагаан гаатай цайг ууж хэвшсэнээр харшил гээчийг мартаж, найтаалгаж, эвшээлгэх зэрэг ч багасна.

Харшил намдаагч

8 Мөнхийн залуу

Маш олон судалгааны багийнхан амьтан дээр судалгаа хийж, цагаан гаа нь санах ойг тогтвортой болгож, хөгшрөх явцыг удаашруулдаг гэдгийг олж нээсэн байдаг юм. Иймээс нас тогтож яваа ахимаг насны хүмүүс хэрэглэвэл илүү зохилтой төдийгүй тэдний ой санамжыг сэргэг байлгаж, урт удаан наслуулах шидтэй ажээ.

Мөнхийн залуу

9 Булчингийн өвдөлт намдаана

Дагсал хөдөлгөөн ихээр хийсний дараа булчин өвдөж, хөндүүрлэх нь хүн бүхэнд л тохиолддог. Харин тухайн нөхцөлд та цагаан гааны тосыг ашиглаарай. Усанд орж биеэ цэвэрлэсний дараа тосоо өвчтэй хэсгүүддээ жигд түрхэж өгнө. Ингэснээр булчингийн өвдөлт түргэн хугацаанд намдаж, дараа дараагийн бэлтгэл дээр ч өвдөх нь багасна. 

Булчингийн өвдөлт намдаана

10 Дотор муухайрахыг болиулна

Ялангуяа жирэмсэн эхчүүд хордлого өгч, хоолноос гарах тохиолдол олон байдаг. Иймд та 250 мг нунтаг цагаан гааг өдөрт 4 удаа ууж хэрэглэснээр дотор муухайрах, хий огиулах, бөөлжих зэрэг сөрөг шинж тэмдгүүдийг багасгаж болох юм.

Дотор муухайрахыг болиулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()