Загварын ертөнцийг шуугиулж буй бүсгүй

2016-06-24, 18:31
11,364

Дэлхий дахинд ашиг орлогоороо тэргүүлдэг "H&M" брэндийн Бангладеш дахь "Rana Plaza" үйлдвэр, ажиллах орчин нөхцөл нь чанарын шаардлага хангаагүйгээс болж, 3 жилийн өмнө дэлбэрч, 1000 гаруй ажилчид амиа алдсан билээ. Энэ нь хэрэглэгчдийн итгэлийг алдах ч багадсан зүйл болсон юм. Өнөө цагт тулгамдаад байгаа энэ мэт асуудлуудаас холуур байж, нэр цэвэр, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хүнд ажиллаж, амьдрах боломж өгсөн нэгэн дайчин бүсгүйн тухай та бүхэндээ танилцуулж байна. 

Загварын ертөнцийг шуугиулж буй бүсгүй
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1

Өдгөө 27 настай Э.А.Лепин (E.A. Lepine) хэмээх бүсгүй өөрийн нэрийн "Arrowroot" хэмээх бэлэн хувцасны брэндийг үүсгэн байгуулаад багагүй хугацааг үджээ. Түүний үйлдвэр нь Гондурас улсад төвтэй бөгөөд бүх хувцсаа гараар оёдог гэдгээрээ бусдаас ялгарна. 

2

Тэрээр Төв Америкаас ирсэн хүмүүст ажлын байр олгож, өөрийн үйлдвэрийг дэлхий дахинд хүргэхийг зорьж байна. Түүний мөрөөдөл бол дэлхий нийтэд чанартай, загвар сайтай, биед эвтэйхэн бэлэн хувцас нийлүүлээд зогсохгүй, хөгжингүй орнуудын иргэдэд ажлын байр олгох, амьдралыг нь дээшлүүлэх ажээ. 

3

Уг нь тэрээр сэтгэл судлаач мэргэжилтэй ч 18 наснаасаа хойш хувцас оёх, загвар зохион бүтээсэн тул багын мөрөөдлөө амьдралаа болгохоор шийдсэн гэдэг. 

4

2012 онд өөрийнхөө хуримаар, хуримын даашинз болон гэрчүүдийнхээ даашинзыг өөрөө урлажээ. Үүнээс эхлээд түүнд материал сайтай, дахин давтагдашгүй хэрнээ энгийн загвартай даашинз урлаж, борлуулах санаа төржээ. 

5

Лепин хэлэхдээ "Өдөр бүр ямар хувцас өмсөх вэ гэж бодох их төвөгтэй. Харин чамд цөөн хэдэн чанартай, хэзээ ч хуучрашгүй даашинз байхад л тухайн өдрийг байлдан дагуулж чадна" гэжээ. 

6

Энэ л үзэл баримтлалаа гол чиг болгосоор тэр өөрийн брэндийг үүсгэн байгуулжээ. 

7

Анхны коллекцоо гаргаж байхдаа тэр өөрийгөө жинхэнэ залуу бизнес хатагтай болчихлоо хэмээн бодсон гэнэ. Гэвч хийсэн ажлуудаа эргээд нэг харахад асар их алдаа дутагдал, заримдаа бүр "Үүнийг ингээд хийчих минь яав", "Энийг ч гэсэн ингэх л байж дээ" гэсэн харамсал байсан нь ойлгомжтой. 

8

Өөрийн туршлагаас дүгнэж, залуу бизнес эрхлэгчдэд хандан "Бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол "хувьсгалын тохироо" бүгд бүрдэхийг битгий хүлээ. Угаас тийм зүйл хэзээ ч байдаггүй юм. Өөрийн төлөвлөгөөндөө итгэлтэй бай." гэжээ. 

9

Тэрээр Гондурас дахь "Mi Esperenza" буюу "Миний итгэл" хэмээх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ашгийн бус байгууллагын гишүүн ажээ. Тиймдээ ч бүхий л даашинзны загвараа байгууллагынхаа бүсгүйчүүдээс санаа аван зохиодог гэнэ. 

10

Түүний загварууд Нью-Йорк, Миланы "Загварын долоо хоног"-ийн тайзан дээр гараагүй ч гэсэн, алдарт загвар зохион бүтээгч, "Vogue" сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтураас өндөр үнэлгээ авсан байдаг. 

11

Хэрвээ эмэгтэйчүүд нэг л зоригловол эрчүүдээс илүү хурц ухаантай, цэргүүдээс илүү хатан зүрхтэй, ажилчин зөгийнөөс илүү хөдөлмөрч гэдгийг тэр өнөөдөр өөрийн биеэр харуулж байгаа юм. Түүнийг тун удалгүй домогт "Chanel"-ийн хэмжээнд очно гэдэгт итгэлтэй байна. 

12

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()