14 хоногийн дотор тураах шидэт шөл

2016-06-24, 09:50
21,057

Хичнээн жин хасахыг хүсэвч санаснаар болохгүй үе бий. Тэр нь ердөө өөрт тохирох аргаа олоогүйтэй л холбоотой юм. Хүн бүрийн биеийн онцлог өөр учраас турах арга ч гэсэн өөр байж болно. Гэхдээ хүн бүрт тохирох нэг арга бол амин дэм сайтай, өөх шатаах энэхүү шөл юм. Ямар ч махгүй ногоотой шөлийг та 14 хоногийн турш өдөрт нэг удаа идсэнээр дор хаяж 5 кг турах боломжтой. Гэхдээ үүний хажуугаар жимс, ногоог түлхүү хэрэглэж, гурилан бүтээгдэхүүн, амттангаас татгалзах хэрэгтэй шүү.

14 хоногийн дотор тураах шидэт шөл
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Орц

  • Шинэ байцаа - 400 гр
  • Сонгино
  • Үрлэн помидор 10 ширхэг
  • Амтат ногоон чинжүү - 1 ширхэг
  • Лууван - 2 ширхэг
  • Цоохор майлз (Celery) - 4 ширхэг, нэг үндэс 
  • Яншуй - 1 боодол

Хийх арга

Бүх ногоогоо хэрчээд, хайруулын тавгандаа бага зэрэг оливын тос хийж халаагаад эхлээд сонгино, лууван хоёроо хуурна. Дээрээс нь бусад ногоонуудаа хийгээд хүйтэн ус хийгээрэй. Давс аль болох бага хийж, (хийхгүй бол бүр сайн) харин давсны оронд сармисаар амталж болох юм. 

Усаа хийсний дараа дунд зэргийн гал дээр буцалгаад, 15-20 минут болгоорой. Энэхүү шөл нь махгүй, амтлагчгүй тул цэвэр амин дэмтэй байж, тогтмол хоёр долоо хоног идвэл өөхийг мэдэгдэхүйц хайлуулж, гэдэс дотрыг цэвэрлэдэг. Ямар ч төмс, махгүй тул цардуул, илчлэг, өөх тос багатай гэсэн үг. 

Дан ногоотой шөл нь таны бодсоноос ч өндөр үр дүнтэй. Арьсыг толигор болгож, ходоодны өвдөлтийг намдаадаг. Түүнчлэн ямар ногоо хийж байгаагаасаа хамааран үзүүлэх үр дүн нь ч өөрчлөгддөг юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()