Казиногоос сая сая доллар хожсон нь

Америкийн алдарт “Forbes” сэтгүүл хуучин он солигдож, шинэ он болох гэж байгаатай холбогдуулан үйлчлүүлэгчид нь сая сая доллар хожсон Казино-уудыг жагсаасан байна. Бүх казино хуурамч байдаггүй бололтой. Зарим нэг казинод үнэхээр мөнгө хожиж болдог гэдгийг Forbes сэтгүүлийнхэн баталж харууллаа. Ингээд эдгээр казиногийн гайхалтай азтангуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авцгаая.

Казиногоос сая сая доллар хожсон нь
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 MGM Grand (Лас-Вегас, Невада)

Хожил: 20-40 сая доллар

Нэгэн орой Австралийн тэрбумтан Керри Паркер нь Лас-Вегаст казиног сонирхон орж Баккар болон Блэк-жек тоглосон байна. Азаар энэ орой тэрээр 20-40 сая доллар хожсон байна. Доллар хожингуутаа Керри хамаа намаагүй цацаж, ажилчдад өгсөн цайны мөнгө нь 1 сая доллар болсон байна. Гэтэл тэр 1999 онд Лондон хотод казинод орсноор 28 сая доллар алдаж байсан нь ихэд хачирхалтай. 

MGM Grand (Лас-Вегас, Невада)

2 Excalibur (Лас-Вегас, Невада)

Хожил: 39,7 сая доллар

2003 оны 3 сард Лос-Анжелосын инженер залуу өөрийн хайртай сагсан бөмбөгийнхөө багийг дэмжихээр Лас-Вегаст ирсэн байна. Тэмцээн эхлэхэд хэдхэн цаг үлдсэн байсан бөгөөд тэрээр бага зэрэг зугаацах зорилгоор Excalibur казинод оржээ. Тэр автомат тоглоом тоглож эхэлсэн бөгөөд 100 доллараар тоглоод байтал гэнэтхэн дэлгэцэн дээр “жекпот” гэсэн бичиг гарч хөгжим эгшиглэж эхэлсэн байна. Хожлын дүн нь 39,713,982.25 доллар байсан нь казиногийн сарын дундаж орлоготой тэнцэх аж. Энэхүү ялагч нэрээ нууцлахыг хүссэн учраас ингээд нэгэн үл мэдэгдэх инженер залуу саятан болсон аж. Үүнээс гадна тэрээр бүх хожлоо бүгдийг нь авахыг хүсээгүй бөгөөд харин сар сард 1,5 сая доллар илгээж байхыг казиногийн удирдлагаас хүсчээ. 

Excalibur (Лас-Вегас, Невада)

3 Mirage (Лас-Вегас, Невада)

Хожлууд: 21 болон 4,6 сая доллар

Лас-Вегасын казинод сая сая доллар хожих нь үнэхээр бодит зүйл юм. Тэгвэл зарим нэг хүмүүс бүр хоёр удаа хожиж байсан байна. Дэлхийн Хоёрдугаар дайны байлдагч 76 настай Элмер Шервин казино нээгдээд ердөө 10 цаг болоход 4,6 сая доллар-ыг тоглоомын автоматаас хожжээ. Эхний хожлоо тэрээр дэлхийг тойрон аялах аялалд зарцуулсан байна. Үүнээс хойш тэрээр 7 хоногт 2 удаа казиног зорих болсон бөгөөд 16 жилийн дараа Элмерт дахин аз тохиож энэ удаад тэрээр 21 сая доллар хожсон байна. Харин хоёр дахь удаагийн хожлынхоо ихэнхи хэсгийг Элмер өөртөө биш харин “Катрин” хар салхинд өртсөн иргэдэд зориулан хандивлажээ. 

Mirage (Лас-Вегас, Невада)

4 Fremont (Лас-Вегас, Невада)

Хожил: 8,9 сая доллар

“Танд мөнгө хэрэгтэй юу? Тэгвэл та гуйгаад үз” хэмээн 71 настай Эми Нишимура хэлж байжээ. Хавайд амьдардаг тэрээр амралтаараа Лас-Вегасыг зорин ирсэн байна. Харин Эми-д нэг тоглоомын автомат ихэд таалагдсан бөгөөд яагаад ч юм энэ автомат түүнд хожил авчрах мэт сэтгэгдлийг төрүүлж байсан гэнэ. Тэрээр автоматын хажууд очиж түүнд яагаад мөнгө хэрэгтэй байгаа талаар яг л хүнтэй ярьж байгаа мэт ярьсан байна. Ярьж дууссаныхаа дараа Эми шууд тоглож эхэлсэн бөгөөд 3 цаг тоглосны эцэст Эмигийн хүсэл биелэж тэрээр саятан болжээ. 

Fremont (Лас-Вегас, Невада)

5 Palace Station (Лас-Вегас, Невада)

Хожил: 680,000$ - 27 сая доллар

Palace Station казиногийн тоглоомын автомат нь 60 настай нэгэн эмэгтэйд 680,000 долларын хожлыг авчирсан байна. Хожсон мөнгөө тэрээр хаа хамаагүй цацахгүйгээр харин байнга казинод ирж тоглох болсон байна. Хожсон бүх мөнгөөрөө энэхүү эмэгтэй тоглоомондоо хөрөнгө оруулалт хийсэн гэж болно. Тэрээр энэхүү хөрнгө оруулалт түүнд зарцуулснаас нь илүү их хэмжээний мөнгө авчирна гэж бодоогүй байжээ. Учир нь тэр 27 сая доллар хожсон юм.

Palace Station (Лас-Вегас, Невада)

6 Gold Coast (Лас-Вегас, Невада)

Хожил: 12 сая доллар

1996 онд шуудангийн ажилтан Жонн Диппин амрахаар Лас-Вегаст ирсэн бөгөөд казиногоос хамгийн их мөнгө хожсон нэгэн болж байжээ. Үүнээс хойш түүний амьдралд тансаг амьдралын зураас гарч ирсэн байна. Гэсэн хэдий ч их мөнгөний хамт аз жаргал ирэхээс гадна маш том шалгуур ирдэг болохыг тэрээр 2001 онд “I did it! My Life After Megabucks” хэмээх номондоо тодорхой бичжээ. Энэхүү номонд тэрээр хэрхэн азтай нэгэн залуугаас архичин болон хувирсан талаараа бичсэн байна. Номонд аль болох Лас-Вегаст очихгүй байхыг зөвлөдөг бөгөөд уншихад ихэд сонирхолтой байдаг гэнэ. 

Gold Coast (Лас-Вегас, Невада)

7 Fifty London Casino (Лондон)

Хожил: 1,6 сая доллар

Английн тэрбумтан, “Ньюкасл Юнайтед” багийн эзэн Майк Эшли 2008 онд Лондонгийн хамгийн алдартай казино болох Fifty-г зорин очжээ. Тэрээр ихэд завгүй хүн учраас тоглоомонд ердөө л 15 минутыг зарцуулахаар шийджээ. Эшли казинод цугласан олонд хандаж 17 гэсэн тоон дээр ердөө л ганц удаа мөнгө тавих болно хэмээн зарласан байна. Харин түүний хувьд эхний оролдлогоороо л шууд хожжээ. Хожлоо авсны дараа Эшли шууд гарч явсан байна. 

Fifty London Casino (Лондон)

8 Betsson Casino

Хожил: 900,000 фунт

Хүнд хэцүү ажлын өдрийн дараа Шведийн иргэн Питер онлайн-казино болох Betsson Casino-д тогложээ. Тэрээр ихэвчлэн “Арабын шөнө” хэмээх тоглоомыг тоглох дуртай байсан бөгөөд хэдэн цаг тоглосны дараа дэлгэцэн дээр “Та хожлоо. Танд баяр хүргэе” -гэсэн бичиг гарч ирсэн байна. Түүний хожил 900,000 фунт байсан гэнэ. Питерээс хожсон мөнгөө юунд зарцуулах вэ? -хэмээн асуухад: “Юуны түрүүнд байрныхаа өрийг дарж, дараа нь дэлхийг тойрон аялах болно” -гэж хариулжээ. 

Betsson Casino

9 Mountaineer Casino Racetrack and Resort (Честер, Баруун Виржини)

Хожил: 3,7 сая доллар

2006 оны 6-р сарын 7-нд Беверли Уиттен 38 жил багшилсны эцэст тэтгэвэртээ гарсан байна. Магадгүй тэрээр ингээд миний амьдрал уйтгар гунигтай болох нь дээ гэж бодсон болов уу. Гэсэн хэдий ч 2006 оны 6-р сарын 15-д Беверли түүний амьдрал эхэлж байгааг ойлгосон юм. Тэрээр 3,718,311 доллар хожсон байна. 2 цагийн турш автомат тоглоом тоглосны эцэст ийнхүү хожжээ. Хожлоо юунд үрэхийг мэдэхгүй байсан Беверли казиногийн удирдлагуудад хандаж сар бүр 1945 доллар илгээж байхыг хүсчээ. 

Mountaineer Casino Racetrack and Resort (Честер, Баруун Виржини)

41
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()