Интернэтийн ачаар тэрбумтан болсон залуус

Өөрийн хувийн бизнесий эхлүүлнэ гэдэг маш эрсдэлтэй зүйл. Гэвч зарим хүмүүс үнэхээр амжилтад хүрч чаддаг. Өнөөдөр бид харин олон төрлийн бизнесийн амжилтын дундаас "Интернет" ертөнцөд өөрийн төсөл, санаануудаа хэрэгжүүлснээр асар их хөрөнгийн эзэд болж чадсан эр зоригтой, аз одтой тэрбумтнуудын тухай мэдээллийг хүлээн авах болно.

Интернэтийн ачаар тэрбумтан болсон залуус
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

5 Одхан Каллен, StatCounter

Нас - 30

Одхан Кален (Aodhan Cullen) нь StatCounter төслөө 16 настайдаа хэрэгжүүлжээ. Түүний вэбсайт нь сайтуудын хандалтыг тоолох, анализ хийх зориулалттай юм байна. Үндсэн үйлчилгээнд нэвтрэхэд үнэ төлбөргүй боловч нарийвчилсан бусад нэмэлт үйлчилгээг ашиглахад сард 9-120 доллар төлөх шаардлагатай болдог байна. StatCounter нь Одхан-д 18 сая долларын ашиг авч иржээ.

Одхан Каллен, StatCounter

4 Дэвид Карп, Tumblr

Нас - 27

Карп бол бичил блог хөтлөх үйлчилгээг үзүүлдэг Tumblr компаний гүйцэтгэх захирал юм. Түүний төсөл нь 2007 онд хэрэглээнд нэвтэрсэн байна. Маш амжилттай байсан бөгөөд үүсгэн байгуулагчдаа 1 тэрбум долларын ашгийг авч иржээ. 2009 онд Дэвид Карп нь дээд технологийн хүрээн дэхь шилдэг залуу зохион бүтээгчийн шагналыг авсан байна. Түүний тухай мэдээллийг бид өмнь хүргэж байсан билээ. Үзээгүй бол ЭНД дарж уншаарай.

Дэвид Карп, Tumblr

3 Том Андерсон, MySpace

Нас - 42

Том Андерсон нь MySpace олон нийтийн сүлжээг 2006 онд анх үүсгэсэн байна. Уг төсөл нь санаачлагчдаа 580 сая долларын ашиг олж өгчээ. Харин одоо энэ сүлжээг “мөхөж буй” хэмээн тодорхойлж болно. Гэвч оргил үедээ MySpace-т 75 сая хүн бүртгэлтэй байсан гэнэ шүү.

Том Андерсон, MySpace

2 Жимми Уэйльс, Wikipedia

Нас - 47

Мэдлэг, мэдээлэл хайгчдийн хайртай Wikipedia-ийн өмнөх үе нь Нупедиа байсан. Түүнийг Уэйльс 2000 оны 3-р сард үүсгэжээ. Харамсалтай нь Нупедиа төсөл санасанд хүрээгүй учраас Жимми Уэйльс 2001 оны 1-р сарын 15-нд Сэнгерийн хамтаар Wikipedia-г бүтээсэн байна. Анхандаа Wikipedia нь Нупедиа-гийн мэдээллийн санг баяжуулах зорилгоор бүтээгдсэн ч яваандаа төслийн гол цөм нь болж хувирсан байна. Нээлттэй, үнэгүй толь бичиг гэдэг утгаараа хүмүүсийн гол хэрэглээ болжээ.

Жимми Уэйльс, Wikipedia

1 Марк Цукерберг, Facebook

Нас - 29

Марк Цукерберг нь Дэлхийн хамгийн том олон нийтийн Facebook сүлжээний үүсгэн байгуулагчдын гол хүн төдийгүй Facebook Inc. компаний тэргүүн билээ. Тэрээр энэ төслийг Крис Хьюз болон Дастин Московиц нарын хамт хэрэгжүүлжээ. Анх санхүүгийн тусламжийг тэдэнд Бразил гаралтай оюутан Эдуардо Саверин үзүүлсэн байна. Facebook нь гарсан даруйдаа л амжилт дагуулсан бөгөөд Myspace-ийн хамгийн том өрсөлдөгч болсон юм. Энэ сайт одоогийн байдлаар Марк Цукербергэд 49,8 тэрбум долларын ашгийг авчираад байна.

Марк Цукерберг, Facebook

23
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()