Дэлхийн хамгийн баян иргэдтэй улсууд тодорчээ

Дэлхийн улс орнууд хүн ам, хөгжил дэвшил болоод хөрөнгө чинээгээрээ эрэмбэлэгдэж явдаг жамтай. Харин өнөөдөр та бүхэндээ хамгийн баян иргэдтэй улсуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү жагсаалтыг саятан буюу хөрөнгө чинээтэй хүмүүсийг, нийт хүн амтай нь харьцуулан гаргасан байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Дэлхийн хамгийн баян иргэдтэй улсууд тодорчээ

15 Голланд

16,8 сая хүн амтай тус улсын эдийн засгийн уналт нь дэлхийд харьцангуй багад тооцогддог. 2012 онд тус улсын татварын нийт орлого 9 хувиар буурч, төсвийн алдагдалд орж байсан аж. Гэхдээ Голланд улсад саятнууд олон байдаг төдийгүй нийт хүн амын 2.6 хувь нь сая доллараас дээш хөрөнгөтэй хүмүүс байдаг. Голландын  хамгийн баян иргэн бол шар айрагны үйлдвэрийн өв залгамжлагч Шарлен де Карвальо-Хейнекен (Charlene de Carvalho-Heineken) аж. Түүний нийт хөрөнгө 10 тэрбум доллар юм.

Голланд

14 Япон

2012 онд дэлхийн 4 дэх том эдийн засагтай улс гэгдэж байсан Японы шинэ засгийн газар нь эдийн засгийн бүтцэд өөрчлөлт хийж, өр зээлээ багасгах тал дээр арга хэмжээ авч маш үр дүнтэй ажилласан байдаг. Харин өдгөө тус улсын эдийн засаг тогтвортой өсч, дэлхийд 2 дах том эдийн засагтай гэгдэж байгаа юм. Мөн нийт хүн амын 2.6 хувь нь хөрөнгө чинээ ихтэй саятан хүмүүс байх юм. Тус улсын хамгийн баян иргэн бол Тадашин Яанай (Tadashi Yanai) бөгөөд тэрээр “Uniqlo” хувцас үйлдвэрлэгч компанийн үүсгэн байгуулагч билээ. Түүний нийт хөрөнгө 19 тэрбум доллар гэх мэдээлэл байна. 

Япон

13 Канад

Канад бол АНУ-г газрын тос, байгалийн хий, уран, цахилгаан эрчим хүчээр хангаж өгдөг гол улс билээ. Дэлхий даяар санхүүгийн хямралд өртөхөд Канадын банкнууд хамгийн бага хямралд өртсөн төдийгүй энэхүү байдлаасаа түргэн хугацаанд гарч чадсан байдаг. Канад улс 34.5 сая гаруй хүн амтай бөгөөд тэдгээрийн 2.8 хувь нь саятан хүмүүс байх аж. Харин тус улсын хамгийн баян иргэн бол Дэвид Томпсон (David Thomson) бөгөөд түүний нийт хөрөнгө нь 23.5 тэрбум доллар юм.

Канад

12 Бельги

10.4 сая хүн амтай тус  улсын саятан өрх нь 149,000 гаруй гэх тоо баримт байдаг. 2013 онд тус улсын эдийн засаг уналтанд орж, ямар ч өсөлт дэвшил гаргаж чадаагүй хэдий ч иргэдийнх нь 3.2 хувь нь саятан гэх энэхүү үзүүлэлт гайхшрал төрүүлнэ.

Бельги

11 Оман

Тус улсын иргэдийн 3.3 хувь саятан гэгддэг байна. Газрын тос үйлдвэрлэлээр эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалдаг Оман улс сүүлийн жилүүдэд уналтанд ороод байгаа нь саятнуудад сөргөөр нөлөөлж байна. 

Оман

10 Израиль

Газар тариалан болон алт эрдэнэсийн нөөцөө олборлож, эдийн засгаа тогтворжуулдаг тус улс нэгэн үе асуудал багатай байсан боловч дэлхийн нийтийн хямрал тэднийг тойроод биш дайраад гарсан юм. Израиль улсын засгийн газар татварын хэмжээгээ нэмэгдүүлж, ард иргэдээ шулах болов. Гэсэн хэдий ч тус улсын нийт хүн амын 3.8 хувь нь саятнууд байдаг аж.

Израиль

9 Арабын Нэгдсэн Эмират улс

Жилээс жилд ард иргэд нь хөлжин, баяжиж байгаа тус улс энэхүү жагсаалтад зүй ёсоор багтах нь тодорхой. Газрын тосны нөөцөөрөө дэлхий нийтийг тэргүүлж байгаа боловч бараа бүтээгдэхүүнийх нь үнэ болон эрэлт дэлхийн зах зээлд буурч байгаа нь бага зэрэг эрсдэл дагуулж байна. Ямартай ч тус улсын нийт иргэдийн 4 хувь нь саятан бөгөөд энэхүү тоо нь жил ирэх тусам бага багаар өсөх хандлагатай байгаа нь атаархал төрүүлнэ. 

Арабын Нэгдсэн Эмират улс

8 Тайвань

Тус улсын эдийн засгийн гол хүч нь техник технологи, аж үйлдвэр, петрохимийн үйлдвэр зэрэгт тулгуурладаг билээ. Мөн 2013 онд ДНБ нь 1.3 хувиар өссөн гэх эерэг үзүүлэлттэй бөгөөд нийт хүн амын 4 хувийг саятнууд эзлэх аж. Тайвань улсын хамгийн баян иргэн бол Цай Ван-Цай (Tsai Wan-Tsai) бөгөөд “Fubon Financial Holding”-ийг эзэмшдэг аж.

Тайвань

7 Бахрейн

Өнгөрсөн хэдэн жилийн турш эдийн засгийн уналтанд ороод байсан Бахрейн улс сүүлийн жилүүдэд идэвхитэй шинэчлэлтэнд орж, хөгжин дэвшиж байгаа юм. Тус улсын эдийн засаг Америк, Их Британи, Өрнөд Герман зэрэг орны капиталаас ихээхэн хамаарна. Хөдөө аж ахуйн хөгжлөөрөө дорой бөгөөд гадаадад нефтийн бүтээгдэхүүн, хөнгөн цагаан, тэрчлэн нанжин чавга, сувдан эдлэл гаргаж, гадаадаас аж үйлдвэрийн бараа, тоног төхөөрөмж, барилгын материал, хүнсний зүйл авдаг билээ. Хүн ам нь ердөө 1.28 сая бөгөөд тэдний 4.9 хувь нь хөрөнгө чинээ сайтай, саятан тэрбумтнууд байх юм.

Бахрейн

6 АНУ

Дэлхийн техник технологи болон аж үйлдвэрийн ноён оргил болсон тус улс нь 323 сая гаруй хүн амтай бөгөөд тэдний 4.9 хувийг сая доллар болон түүнээс дээш хөрөнгөтэй хүмүүс эзлэх аж. Жилээс жилд саятнуудын эгнээнд бичигдэх хүмүүс ихсэж байгаа төдийгүй хүн ам олон атлаа ийнхүү дээгүүр байр эзлэж байгаа нь тус улсын хөрөнгө чинээ хэр их болохыг илтгэн харуулна. Харин хамгийн баян иргэн бол яалтчгүй “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Бил Гэйтс (Bill Gates) билээ. Тэрээр зөвхөн АНУ ч биш дэлхийн хамгийн баян эрхэм гэгддэг юм.

АНУ

5 Сингапур

Тус улсын иргэдийн хөрөнгөжих гол үүсвэр нь технологи, үйлдвэрлэлийн төв төдийгүй оффцор банк аж. Жижгэвтэр хот улс нь цөөн иргэдтэйн дээр тэдгээрийн 8.2 хувь нь саятан гэгддэг байна шүү. Энэхүү хувь нь жил ирэх тусам бага багаар өсөх хандлагатай байгаа гэнэ.

Сингапур

4 Хонконг

Зүүн Өмнөд Азийн санхүү, эдийн засаг, худалдаа, үл хөдлөх хөрөнгө зэргээрээ илт тэргүүлж байдаг Хонконгийн эдийн засаг 2011 онд 5 хувиар өсч амжилттай байсан бол сүүлийн жилүүдэд бага багаар уналтанд ороод байгаа аж. Хүн ам нь 7.2 сая бөгөөд тэдгээрийн 9.4 хувь нь саятан аж. Мөн тус улсын хамгийн баян эрхэм бол Ли Ка Шин (Li Ka-Shing) бөгөөд түүний нийт хөрөнгө 28 тэрбум билээ.

Хонконг

3 Кувейт

Дэлхийн нийт газрын тосны 7 хувийг үйлдвэрлэдэг Кувейт улс зөвхөн экспортлосон газрын тосны ашгаараа эдийн засгийнхаа 95 хувийг бүрдүүлдэг байна. Хүн ам нь 2.7 сая бөгөөд нийт хүн амынх нь 11.5 хувь хөрөнгө чинээ сайтай, саятан хүмүүс байдаг билээ. Хэдийгээр тус улсын засгийн газар цаашдаа энэхүү эрчээ алдалгүй явна гэж байгаа боловч бусад судлаачид зөвхөн нэг салбараас эдийн засгаа бүрдүүлдэг улс уналтанд өртөхдөө амархан байдаг хэмээжээ.

Кувейт

2 Швейцарь

2012 онд тус улсын нэг хүнд ногдох ДНБ 0.8 хувиар буурч байсан юм. Харин өдгөө энэхүү үзүүлэлт нь нааш эргэж, эдийн засаг нь тогтвортой хөгжиж байгаа юм. 8 сая гаруй иргэдтэй Швейцарь улсын хүн амын 11.6 хувь нь саятан байх аж. Мөн Европын холбоо болон АНУ нь тус улсад дарамт үзүүлж, шинэчлэл хийхийг шаардаж байсан тул Швейцарь улс банкны системээ өөрчилж, гадны иргэдийн хадгаламжнаас авах татвараа нэмэгдүүлсэн байна.

Швейцарь

1 Катар

Ингээд дэлхийн хамгийн баян иргэдтэй улсаар Катар тодорчээ. Нэг хүнд ногдох орлого өндөртэй төдийгүй ажилгүйдлийн түвшин харьцангуй бага байдаг юм. 2022 онд Хөлбөмбөгийн ДАШТ-ийг улс орондоо зохион байгуулахаар болсон нь тухайн улсын эдийн засагт гайхалтай нөлөө, нэр хүндийг авчирч байгаа билээ. Ердөө 2 сая гаруй хүн амтай ч тэдний 14.3 хувийг саятан хүмүүс эзэлдэг. Жилээс жилд маш олон саятнууд төрөн гарч байгаа бөгөөд хамгийн баян хүнээр Шейх Хамад бин Халифа аль-Тани (Sheikh Hamad bin Khalifa al Thani) тодорчээ. 

Катар

91
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()